Лигийн багууд, сагсан бөмбөгийн холбоотой учраа олж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2023.10.23-нд нийтлэгдсэн

Лигийн багууд, сагсан бөмбөгийн холбоотой учраа олж чадах уу?

Лигийн багууд, сагсан бөмбөгийн холбоотой учраа олж чадах уу?

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал арваннэгдүгээр сарын 03-ны өдөр "UG" аренад эхэлнэ. Өчигдөр/2023.10.22/ лигийн медиа өдөрлөг болсон бөгөөд зарим багууд үүнд оролцсонгүй. Тухайлбал, "BCH Гарьд", "IHC Apes", "Эрдэнэтийн Уурхайчид", "Завхан Brothers", "Тэнүүн Өлзий Металл" гэсэн таван баг сагсан бөмбөгийн холбоонд шаардлага хүргүүлжээ. Тус багуудын зүгээс нийт найман зүйл бүхий шаардлагыг холбооны удирдлагуудад хүргүүлж, хариу өгтөл лигийн ямар ч арга хэмжээнд оролцохгүй гэв.

Энэ байдал удаан үргэлжилбэл лигийн нээлт ч хойшлох шинжтэй.

Дээрх багуудын хүргүүлсэн шаардлагад улирлын тоглолтыг гурван тойрогтой болгох, лигийн борлуулалтын орлогын 25 хувийг багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоонд хуваарилах, мөн таван хувийг тамирчдын "Ирээдүй" холбоонд хуваарилах, шууд дамжуулалтын үеэр багууд өөрсдийгөө сурталчлах цаг, эрх олгох болон бусад заалтыг багтаажээ.

Үүнээс гадна өчигдөр дээрх таван багийн эзэд, хөрөнгө оруулагч, дасгалжуулагч нар уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар зөвлөлдсөн гэнэ. Тус уулзалтын үеэр наймхан багтай лиг улирлын тоглолтоо дор хаяж гурван тойрогтой хийх, лигийн тоглолтуудын хоёр сарын хугацаанд шахах бус хуваарийг нь зайтай тавьж өгөх, улирлын өмнөх тоглолтуудыг албан ёсоор хийх, 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн тамирчдыг бүр мөсөн тусад нь байлгах, лигийн гадаад шүүгчдийг Европоос авчрах, багууд бизнесийн зарчмаар хөгжиж, ашиг орлого олох зэрэг асуудлуудыг ярилцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж