УИХ дахь намын бүлгүүд хуралдана. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр 08.00 цагт хуралдаанаараа төсөв, татвартай холбоотой болон цаг үеийн асуудал хэлэлцэнэ. Харин УИХ дахь АН-ын бүлэг 09.00 цагт хуралдаанаа хийхээр товлосон байна. Энэ долоо хоногийн хувьд УИХ-ын чуулганаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд, Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төсөл зэрэг анхаарал татсан асуудлыг хэлэлцэх бөгөөд намын бүлгүүд эдгээр хуулийн төсөлд өөрсдийн байр сууриа тогтох юм.
Намын бүлгүүд хуралдааныхаа талаар мэдээлэл хийх юм. Намуудын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Холбоотой мэдээ