UFC-294: "Уулынхан" Абу Дабигийн октагоныг эзэгнэв

UFC-294: "Уулынхан" Абу Дабигийн октагоныг эзэгнэв

UFC-294: "Уулынхан" Абу Дабигийн октагоныг эзэгнэв

Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны UFC-294 өдөрлөг Абу Даби хотноо боллоо. Энэ оны хамгийн хүлээлттэй байсан тус өдөрлөгийн хүрээнд олон гайхалтай тулаан болж, "уулынхан" ээлж дараалсан ялалтуудыг байгуулав. Энэ өдрийн дэд оргил тулаанд UFC-ийн аварга асан Камару Усман болон Чеченийн чоно Хамзат Чимаев нар тулалдсан. Нийт гурван үе, 15 минут үргэлжилсэн тулаанд Хамзат барилдаанаараа илүүрхэж, Камаруд тулалдаанаа гаргах боломж олгосонгүй. Улмаар шүүгчдийн шийдвэрээр Хамзат ялалт байгуулан ялагдалгүй цувралаа 13-0 болголоо.

Пауло Коста бэртсэн учир түүнийг орлож Камару Усман Хамзаттай тулалджээ.

Тулааны дараа Хамзат Чимаев "Камаруг тулалдаж эхлэхэд би сургуулийн сурагч байлаа. Түүний болон түүний дасгалжуулагч нарын үнэнч фэн. Дасгалжуулагч нартаа баярлалаа. Та нар өнөөдрийн намайг бүтээсэн. Би энд аваргын бүсний төлөө ирээгүй. Энд мөнгө хийх гэж, жаргалтай байх гэж, хэн нэгэнтэй тулалдах гэж ирсэн. Өнөөдөр мөнгө хийсэндээ, ээжийгээ баярлуулсандаа баяртай байна" гэжээ.

Тэгвэл оргил тулаан UFC-ийн аварга Ислам Махачев болон UFC-ийн аварга Александр Волкановски нарын хооронд өрнөв. Хоёр тулаанч өмнө нь энэ оны эхэнд тулалдахад Ислам шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулсан. Тэгвэл хоёр дахь тулаан тааварлашгүй үр дүнгээр өндөрлөлөө. Тодруулбал, Ислам Махачев нэгдүгээр үед өрсөлдөгчийнхөө толгойд хүчтэй өшиглөж, буулган авав. Энэ тулааныг нэгдүгээр үед дуусна гэж төсөөлсөн хүн тун цөөн байсан нь лавтай. Нөгөө талдаа Александр Волкановски энэ тулаанд бэлдэх ердөө арван өдөр байсныг дурдах нь зүйтэй. Угтаа Ислам Махачев энэхүү өдөр Чарлез Оливейратай тулалдах байсан ч бразил залуу гэмтлийн улмаас тулалдах боломжгүй болж түүнийг Волкановски орлосон юм.

Тулааны дараа Ислам Махачев "Үнэндээ надад гайхалтай баг бий. Бид хувцас солих өргөөндөө толгойнд өшиглөх өшиглөлтөө байнга бэлдэж байлаа. Тэд намайг сайн шахсан. Тиймээс л өнөөдөр үүнийг хийлээ. Би эхлээд доогуур өшиглөж, дараа нь дээгүүр өшиглөлөө. Уг нь Оливейрад зориулж бэлдэж байсан юм. Гэхдээ Волкановскид хийлээ. Энэ газар бол миний хоёр дахь гэр. Учир нь та бүхэн намайг гайхалтай дэмждэг. Баярлалаа. Волкановскид баярлалаа. Тэр бол жинхэнэ аварга" гэв.

Энэ өдрийн шилдэг тулааны эздээр Ислам Махачев, Икрам Алискеров, Саид Нурмогомедов, Мухаммад Мокаев гэх Дагестан гаралтай залуус тодорчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Z 2023-10-23 202.126.88.172

Orosiin halimaguud ene sportluu ordoggui yum bhdaa. Uuliinhniig bairand tavidag humuus

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж