Дарга нарт үзэгдэж, иргэдэд мэдрэгддэггүй эдийн засгийн өсөлт!

Дарга нарт үзэгдэж, иргэдэд мэдрэгддэггүй эдийн засгийн өсөлт!

Дарга нарт үзэгдэж, иргэдэд мэдрэгддэггүй эдийн засгийн өсөлт!

Монгол Улсын эдийн засаг энэ жил 4,8 хувийн өсөлттэй болж чадсан гэж Засгийн газар дүгнэж буй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанд үг хэлж,  өнгөрсөн гурван жилд төсвийн бодлогын үр дүнд цар тахлыг амжилттай даван туулж, дайны хүнд үед эдийн засгийн өсөлтөө хадгалж, авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлж, далд эдийн засгийн хөшгийг хуулж, эдийн засаг хүртээмжтэйгээр тэлэх суурь нөхцөлийг бүрүүлж чадсан гэдгээ хэлэв. Тиймээс ч энэ жил эдийн засаг өсөлттэй байгаа учраас ирэх 2024 онд эдийн засаг долоон хувиар өсч, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөлснөө зарлав. Өөрөөр хэлбэл,  ирэх онд эдийн засаг мөн өсөлттэй байж, нэг иргэнд ноогдох ДНБ 6000 ам.долларт хүрнэ гэв. Мэдээж өнөөдрийн төрийн хэрэгжүүлж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тоог харвал эдийн засаг өссөн.

Эдийн засаг өсөхийн хэрээр иргэдийн амжиргаа сайжирч, ажлын байр нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар өсөх ёстой. Гэхдээ өнөөдөр иргэдийн худалдан авах чадвар бүр л муудаж, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, цалин орлого нь амьдралдаа хүрэлцэхгүй байгааг захын гэр хороололд байгаа хүнсний дэлгүүрийн өрийн дэвтрээс харж болно. Эдийн засаг өсөлттэй байгаа энэ олон тоонууд бодит хөрсөн дээр хэрхэн бууж байгаа, иргэдийн бодит амьдрал ямар байгааг гэр хороолол гэлтгүй хотын хаа сайгүй байгаа хүнсний дэлгүүрийн өрийн дэвтэр тодорхойлчихож байгаа юм.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар өргөн хэрэглээний гол нэрийн барааны үнийн өсөлт өнгөрсөн саруудынхтай хэвээр хадгалагдаж байна. Махны үнийг эс тооцвол төмс, ногоо, өндөг, элсэн чихрийн үнэ өссөн дүнтэй байгаа ч тоо ярьдаг дарга нарт лав бодит мэдээлэл хүрэхгүй байгаа бололтой. Эдийн засаг үнэхээр өсөлттэй байгаа бол ажлын байр нэмэгдэж, ажилгүйчүүдийн тоо буурах учиртай. Ажилтай орлоготой хүмүүсийн тоо нэмэгдэх тусах иргэдийн худалдан авах чадвар сайжрах учиртай. Тиймээс эрхэм дарга нараас асуухад та бүхний яриад байгаа эдийн засгийн өсөлт чинь иргэдийн хаалгаар орохгүй байна, иргэдийн халаас зузаарахгүй байна гэдгийг хүнсний гол нэрийн барааны өсөлт, хүнсний дэлгүүрийн өрийн дэвтэр хэлээд байна.

Тайлбар: ҮСХ-оос гаргасан 6 болон 9 дүгээр сарын томоохон зах, худалдааны төвийн барааны үнэ, ханш

Ердөө гуравхан сарын өмнө 500 төгрөг байсан өндөг өнөөдөр зарим зах худалдааны төвд 600 төгрөг болсон үүнээс цааш жижиглэнгийн хүнсний дэлгүүрт иргэдийн гарт очиход 650-700 төгрөг болж өсч байна.

Цагаан будаа гэхэд кг нь 5000 төгрөг байсан бол өнөөдөр 5600-6180 төгрөг болов. Энэ бол зөвхөн зах, худалдааны төвийн үнэ. Цааш жижиглэнгийн дэлгүүрт хүрэхдээ өртөг шингэнэ гэж тооцвол иргэд дарга нарт гаргаж өгдөг тооноос өөр дүнгээр худалдан авалт хийж байна.

Цар тахлын үед хил, гаалийн асуудлаас болж үнийн өсөлт хэт өндөр болсон. Ооо түүнээсээ өснө үү гэхээс бууна гэж үгүй. Иймээс л дарга нарын яриад байгаа тоо иргэдийн авч байгаа орлоготой таарахгүй, иргэдийн амжиргаа, халаасанд орж байгаа мөнгөтэй тэнцэхгүй, зөрөөд байгаа юм.

Иргэдийн орлого нэмэгдэхгүй байгаа нь, иргэдийн амжиргаа сайжрахгүй байгааг харуулах бас нэгэн тоо бол зээлийн хэмжээ өнгөрсөн сараас 16,7 хувиар өссөн явдал. Ипотек, цалингийн зээл зэргээс илүү хүрэлцэхгүй байгаа орлогодоо нэмэр болгох гэж банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч , нөхөж байна. Үндэсний статистикийн хорооны гаргасан өнгөрсөн сарын зээлийн мэдээллээс харвал, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 57 хувь нь иргэд, 41.8 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллага, 0.6 хувь нь санхүүгийн болон бусад байгууллага байна гэжээ. Энэ нь иргэд олж чадахгүй байгаа орлогоо зээлээр нөхөх, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч орлуулаад байна гэхэд хол зөрөхгүй биз ээ. Мэдээж зээл авах, авахгүй нь хувь хүний эрх  ч цалин орлого нь хүрэлцэхгүй, амьжиргаагаа зарцуулахад хүрэлцэхгүй учраас иргэдийн зээл өссөн дүнтэй гарч байж болох. Нэг зүйл өнгөрсөн хугацаанд бодитоор өссөн нь төрийн албан хаагчийн тоо, ТӨҮГ-ийн хөрөнгө л 16 их наядаас 54 их наяд болтлоо өсчээ. Энэ нь үйл ажиллагаанаас бус өр тавьж, хөрөнгө нэмэгдүүлэх замаар л өссөн байна. Өөрөөр хэлбэл, та биднээс авах татврын орлогооос урьдаад зээлээр хөрөнгийг нь зузаатгаад байна гэсэн үг.

Дарга нар эдийн засаг өссөн, ирэх жил ч өснө, бүр ДНБ-ийг 6000 ам.долларт хүргэнэ гэж яриад байгаа ч бодит амьдрал дээр иргэдийн орлого нь хаанаа ч хүрэхгүй, өргөн хэрэглээний барааны үнээ дийлэхгүй, та бүхний яриад байгаа эдийн засгийн өсөлт иргэдэд мэдрэгдэхгүй, мэдэгдэхгүй байгааг шүүмжлээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-23 202.55.191.130

Ediin zasgiin usult gej hudal too hend heregtei baidag ve

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

МАНин хулгайчуудын гай 2023-10-23 66.181.160.52

эдийн засгийн өсөлт юу байхавдээ манай гаргаж байгаа алт нүүрс зэс тэнгэрт хадаж асар их мөнгөний урсгал бий болсон гэхдээ тэр мөнгө нь монголд орж ирэхгүй х***а нар нь МАНьякуудын оффшорт хийчхэж байгаа хэрэг шүүдээ. МАНьякууд болхоор монголчуудыг татвар шимтгэл элдэв дээрмээр дээрэмдэж давхар давхар ашиг хийж байгаа.

Avatar

Зочин 2023-10-23 66.181.160.110

Дахиад нэг 5 н Оюу толгой байвал ч тасарчихгээд л байна даааа ….Яаядаа байз…

Avatar

Нэргүй 2023-10-23 103.80.211.125

худалдааныхан эвсэж үнийн хөөрөгдлийг үүсгэдэг махны үнийн хөөрөгдөлд и март, номин сүлжээ дэлгүүрүүд хамгийн их нөлөөлдөг эдгээр дэлгүүрүүдэд худалдаа хийдэг махны тасгууд арай л хэтэрхий ард эргэд хяналтынхан анхааралдаа авч тогтмол хяналтад байлгаач

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.115.82

40DESH SEKSYG ERTEI UILCHLN80955877

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.115.82

ANUSDN80955877

Avatar

Зочин 2023-10-23 202.126.89.101

Ард иргэд монголын эдийн засгийн өөрчлөлтийг бүхнээс илүү мэдэрч байна.Ковидын үед эдийн засаг бараг бүрэн зоссон ч үүнээс богино хугацаанд хохирол багатай гарч, эдийн засаг,бизнесээ сэргээх ажил эрчимтэй явсныг мартаагүй.Ковидын хязгаарлалт дуусаад яг 10 хоногийн дараа Украин оросын дайн эхлэж дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлсөн ч бид эдийн засгийн уналтыг бага амсав. Хятадын хил саяхан нээгдэж, манай гадаад худалдааны эргэлт нэмэгдэж,эдийн засгийн үзүүлэлт эрс сайжрах тал рүү хандлаа.

Avatar

Нэргүй 2023-10-23 202.126.88.167

мөн гуцваа гулөг шинь тэр Эрээн рүүгээ эхнэрээ дагуулаад тонил . Цаасан дээрх эдийн засгийн өсөлт бус хөрсөн дээрх ядуурал ягширалыг яг үнэнээр нь өриын данстай нь бичсэн байна . ойрхон байсан бол бүльчихмээр үхээр үү гүй юу ?

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.115.82

SEKSDN80955877

Avatar

Нэргүй 2023-10-23 103.57.93.191

Өлөн хулгайч луйварчдыг төрд оруулсаны гай.

Avatar

Нэргүй 2023-10-23 188.162.254.122

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Zochin 2023-10-23 202.21.111.170

Зах зээлийн эдийн засгаа чөлөөтэй тавь. Ковид-ын болон Укранй дайнтай холбоотой хүндрэлээ одоо ярихаа болио. Дэлхийн улс орнууд эдгээр бэрхшээл зовлонгоос гаргах арга замаа олоод амиа тээгээд 2 жил болов. Монгол л гэж дандаа зовлон ярьсан, хөгжил дэвшилд хүрдэггүй улс байж болохгүй. Ажил хийхийг шаардаж шахдаггүй, халамжаар ард түмнээ аргацааж сонгуульд санал авдаг байдлаа зогсоё.

Avatar

Зочин 2023-10-23 202.126.89.101

Эдийн засгийн өсөлтийг ард түмэн мэдэрдэггүй гэдэг бол сөрөг хүчний ялангуяа АН-ынхны гүтгэлэг.Бүү мэдрээсэй,монгол ядуу дорой арчаагүй байгаасай гадаадынханд мөлжүүлээсэй гэсэн тэдний хүсэл.Эд нар ийм л зорилгоор 1990-ээд онд төрд гарч манай орныг сүйрүүлсэн.Төрд гарах болгондоо нийгмийн хөрөнгийг идэж уух нь хэтэрч,эдийн засгийг унагаж,улсын данс улайлгаж,өр зээлэн оруулж иргэдийн амьдралыг хүндрүүлдэг.Одоо ч энэ нь хэвээр,нацистүүдийг дэмжиж,хоёр хөрштэй тогтоосон харилцааг устгахыг оролдоод.

Avatar

Нэргүй 2023-10-23 202.126.88.167

эргүү мал уу энэ шинь … ээжий ааваа тань үхлээ гээд байхад шинь " тэр хамаагүй ээ намынх маань дарга цатгалан байвал болох нь тэр ээ" гээвшиг Зон олной зовлон гээш нь тэр Ардчилаан хүмүүний хэлсэн хэлээгүй илэрхий байгаад байгааг харалган хүнэш харжээ байнал даг

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.187.42

МАН дээр явж байгаа тоо, мэдээлэл тэнгэр газар мэт зөрүүтэй гэдгийг яагаад мэддэггүй, ойлгодоггүй юм бол монгол ардын намынхаан

Avatar

Зочин 2023-10-23 202.126.89.101

Монголыг хорлох гэсэн харийн санаа өвөрлөсөн ,баруунд урвасан,бие сэтгэлээ зарсан, ардчилагч нэртэй луйварчдыг хэн болохыг монголчууд мэдэх болсон.Та нараас хол байхыг л хүсч байна. Украин шиг эх орноо сүйрүүлэхийг хүсэхгүй байна.

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.113.85

МАНгарууд

Avatar

ЗОЧИН 2023-10-23 202.70.44.46

Мах гурил талхны үнийн өсөлтийг хяналт тавьж хязгаарлахгүйгээр 10 хувийн цалийнгийн өсөлт юу ч болохгүй байна. Шударга өрөлдөөн хаана байна

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.112.141

Инфляци 2 оронтой тоо бгаа болохоор эдийн засаг 4.8% өссөн гэдэг нь худалдан авах чадвар багаар бодоход 6.2 % буурсан үзүүлэлт гэж ойлгогдож бна

Avatar

Зочин 2023-10-23 202.126.89.101

Барууны том хөрөнгөтөн орнуудын 1-2 хувь байдаг импляц. 10-аас давж бүр 20 гаруй болсон.Одоо ч энэ хандлага хэвээр .Гэтэл дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь тэнд 1-2 хувь, нилээд оронд бүр хасах болсон.Үүнтэй харьцуулахад монгол харин гайгүй, эдийн засгийн хямралыг бусдаас харьцангуй хөнгөн давж байна. Чи монголчуудыг дурак гэж бүү доромжил.Энэ зэргийн юм мэднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж