Сурвалжлага: "EAST"-ийн газарт хүрээлэн биш барилга барина

Сурвалжлага: "EAST"-ийн газарт хүрээлэн биш барилга барина

Сурвалжлага: "EAST"-ийн газарт хүрээлэн биш барилга барина

Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд байрлах “East” худалдааны төв шатаад олон жил болсон тул өнгөрөгч онд нураасан. Иргэдийн зүгээс энэ барилгын газрыг дахин төлөвлөж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг хэлж байв.  Тухайн үед буюу 2022 оны зургадугаар сард барилгыг нурааж дууссан болохыг нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ мэдээлж байжээ. Ингэхдээ, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөөд удаж байгаа тус байршлыг ийнхүү чөлөөлж, суурин дээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон талаар мэдээлж байлаа.

Гэвч тус газарт орон сууц баригдахаар болсон талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигджээ. Биднийг очиход газар дээр нь цэцэрлэгт хүрээлэн битгий хэл тоос шороо бужигнасан орчин угтсан юм. Тус газрын барилгыг хашаалжээ. Харин дотор нь бүтээн байгуулалт өрнөж байгаа дүр зураг даанч алга. Иргэдийн зүгээс нийтийн тоглоомын талбай, амарч зугаалах орчныг бүрдүүлж өгөөсэй гэсэн хүлээлттэй байлаа. Байршилын баруун талд амьдардаг  иргэн Б.Ганзориг "Нурааснаас нь хойш хэсэг нам жим байсан. Саяхнаас доошоо суурь ухаж байгаа юм шиг шороо ухаад эхэлсэн. Уг нь энэ хавьдаа цэцэрлэгт хүрээлэн болгоод тохижуулаасай" гэв. Хүүхдээ салхилуулж буй иргэн Н.Халиун "Энэ хавиар тоглоомын талбай цөөтэй. Ихэнх нь барилга байгууламж. Хүүхдээ аятайхан тоглуулах тоглоомын талбай байдаггүй. Энэ барилга шатсаны дараа цэцэрлэгт хүрээлэн болгоно гэж байсан. Гэтэл сураг чимээ алга. Хотын удирдлагууд сүржин ярихаас цаашгүй. Үнэхээр иргэдэд ээлгүй" гэж бухимдангуй хэллээ.

Түүнчлэн иргэн Ц.Урнаа “Манайх энэ хажуугийн байр.  Уг нь энэ газар дээр ногоон байгууламж байгуулж, усан оргилуур хийчихвэл хэрэгтэй л байна. Яг энэ орчимд усан оргилуур, тоглоомын талбай их дутагдалтай байдаг учраас хүүхдүүдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү очиж тоглодог” талаар ярилаа.

Ямартай ч тус газрыг хашаалж барилгын ажлыг эхлүүлэх нь гэсэн яриа оргүй биш аж. Гэхдээ иргэдэд амласан шиг цэцэрлэгт хүрээлэн болгох уу, орон сууц барих уу гэдэг нь анхаарал татаж байлаа.

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРИНА ГЭСЭН АМЛАЛТ УДААШРАЛТАЙ БАЙНА 

Эргэн сануулбал, “East” төвийн бууринд хуучнаар “Бат гүн” гэх шорон байсан гэдэг. 1912 онд Олноо өргөгдсөн Богд хааны зарлигаар Их хүрээний зургийг бурханч Жүгдэрээр ахлуулан нэртэй зураачид бүтээсэн бөгөөд уг бүтээлд “Бат гүн” шоронг тодорхой дүрслэн буулгасан байдаг талаар түүхч Д.Өлзийбаатар ярьж байв. Жанжин Д.Сүхбаатарын эцэг даамлаар ажиллаж байсан түүхтэй. Мөн Манлай ван Дамдинсүрэнг хорьж байсан бөгөөд  “Би гамингуудын нүдэн дээр хэвтээгээрээ үхэхгүй” хэмээгээд босоогоороо нас нөгчсөн түүхтэй. Манжийн үеэс л улбаатай уг шорон Ардын засгийн жилүүдэд өөрчлөгдөн, Төв гяндан буюу хорих байр болж, олноо “Бат цагаан” шорон хэмээн нэрлэгдэх болжээ. Тухайн үеийн шоронгууд өндөр модон шургааган хашаатай байжээ. Тиймээс тэндээс хоригдлууд оргож чаддаггүйн дээр барилга нь цагаан өнгөтэй байсан тул олон түмэн тийн нэрийдсэн түүхтэй ажээ.  1950-аад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагааг зогсоож, арьс өнгөний эмнэлэг болсон бол 1990-ээд оны үед барилга нь муудсан тул сууриар нь нураасан байна. Улмаар “East” төв гэх худалдаа, үйлчилгээний байгууламж бий болж байжээ.

Энэхүү түүхийг үндэслэн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн баатарлаг эрсийн дурсгалд зориулсан Цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэдгийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ  2022 онд мэдээлсэн нь өдгөө ажил хэрэг болсонгүй хэвээр байна.

Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц уг газарт хамгийн сүүлд гэр ахуйн цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа, баар, ресторан, караоке зэрэг үйлчилгээний байгууллага үйл ажиллагаа явуулж байсан юм.

Энэхүү газрын эзэмшил нэгээс нөгөөд долоон удаа шилжиж, одоогоор “Пром-Импорт” ХХК-ийн эзэмшилд байгаа тухай Баянзүрх дүүргийн Засаг дарга хэлж байлаа.  Тэрбээр мөн тухайн газрын төлбөр тооцоонд маргаан байхгүй. Гэхдээ тус газар гэмт хэрэг, зөрчил гардаг, иргэдийн зүгээс хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц уг барилгатай холбоотой гомдол, санал их ирдэг гэлээ.

Газрын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзвэл, энэ газар “Пром-Импорт” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна. Тус компани 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд захирал, хувьцаа эзэмшигчээр Хатбаатарын Золжаргал бүртгүүлжээ. Тус компани гадаад худалдаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Харин газрыг нь 2022 оны гуравдугаар сараас эхлэн өмчилсөн бөгөөд өнгөрсөн онд өөр хуулийн этгээдээс шилжүүлж авсан аж.

Цэцэрлэгт хүрээлэн болгох явцын талаар, нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өглөө. Тэрбээр, "2022 оны дөрөвдүгээр сард барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг баталсан. Гурван блок барилгын загварыг тус оны есдүгээр сард хоёр блок барилга болгосон юм. Ингэснээр эдэлбэр газрын 36 хувьд барилга, 64 хувьд ногоон байгууламж, зам, талбай байхаар баталж, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн. Үүнээс хойш ямар нэгэн ажил хийгдээгүй. Барилгын компанитай холбогдоход “Хөрөнгө оруулалттай холбоотой ажил саатсан, бүтээн байгуулалтын ажил удахгүй эхэлнэ гэсэн” гэлээ.

 

Гэрэл зургийг О.Болорсувд 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hurle 2023-10-23 192.82.65.32

chinii gazar baisan bol nogoon baiguulamj hiihu

Avatar

Сумт 2023-10-23 66.181.187.234

Манай ЭНЭ ХОРООЛЛЫН БҮХ ГАЗРУУД ЗАРАГДСАН ҮЛДСЭГ ЭНЭ ГАЗАРТАА.НОГООН БАЙГУУЛАМЖ БАРИАД ӨГНӨ ҮҮ ДУРАКУУДАА

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

= Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Гэрлээ 2023-10-23 59.153.113.184

болохгүй хүмүүсээ яаралтай цөмөөрөө тэмцэх хэрэгтэй байнаа манай энэ зүүн дөрвөн замын энд байшингийн гадаа суух ч зай байдаггүй гишгэх ч газаргүй шүү бүгдээрээ бодоцгооё эгэл засгийн газар монгол улс буруутай биш энэ барилга барьж байгаа зальтай луйварчин хүмүүс тэдэнтэй тэмцэлд нэгдэцгээе цэцэрлэгт хүрээлэн барих ёстой яагаад гэвэл яг энэ хавьд өндрөөс харахад утаа тоосжилт тогтдог шүү эрүүл мэндээ бодоцгооё

Avatar

Нэргүй 2023-10-23 192.82.92.204

Ер нь энэ төрд эзэн байна уу, буруу зөрүү ярьсан сумтай сумгүй, нянтай нянгүй, данхан хүрэл толгойнууд үнэхээр нэмэр алгаа ???Иргэдийн төлөө ганц цэцэрлэгт хүрээлэн босгочих хөрөнгө шийдэж өгч болдоггүй юмуу, энэ байтугай хөрөнгө гударч байгааш дээ, яамаарч юмбэ дээ, үнэхээр хэлэх үг олдохгүй юмаа?

Avatar

ОТГОН 2023-10-23 202.55.191.194

ЭНЭ ХАШААГАА НУРААГААЧЭЭ,НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАЙ ТАЛБАЙГ ХҮРТЭЛ ХААЧИХ ЮМ,ЯМАР Ч ХОТ ТӨЛӨВЛӨЛТ АЛГА.

Avatar

ЭРДЭНЭБАТ 2023-10-23 202.55.191.194

13-Р ХОРООЛОЛЫН БҮХ ГАЗРЫГ ЗАРЛАА Ш ДЭЭ,ОРШИН СУУГЧИД МАШИН ТАВИХ ЗАЙ АЛГА,ЯВГАН ХҮНИЙН ЗАМ ДЭЭР ТАВЬЖ ОСОЛ ГАРАХ НӨХЦӨЛ БҮРДЭЭД БАЙНА. ЯВГАН ХҮНИЙН ЗАМ ДЭЭР ТАВЬЖ ЭРГЭХ ТОЙРОХ ХӨДӨЛГӨӨН ХЭЦҮҮ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

Avatar

БАДАМЦЭЦЭГ 2023-10-23 202.55.191.194

ЭНЭ ХАВИЙН ОРШИН СУУГЧИДАА ХЭЛЖ ТЭМЦЭЭРЭЙ БҮГДЭЭРЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРИУЛНА ШҮҮ.

Avatar

ДОРЖ 2023-10-23 202.55.191.194

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРЬЖ ӨГНӨ ҮҮ, НЯМБААТАР ДАРГА УЛААНБАТАР ХОТЫН БАРИЛГЫН АЖЛУУДЫГ АШГҮЙ ЗОГСООНО ЦАРЦААНА ГЭЭД БАЙСАН.ТА БҮХЭН ХАРДАА ӨГЛӨӨ НААД ХАШААНЫ УРДУУР ЯВГАН ХҮНИЙН ЗАМ ДЭЭГҮҮР ДҮҮРЭН МАШИНУУД ХҮҮХДҮҮД ХҮМҮҮС ХААГУУР НЬ ХИЧЭЭЛДЭЭ ЯВАХ ВЭ,ХАШАА БАРЬСНААС БОЛООД ОЛОН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР ХААГДАЖ МАШИН ТАВИХ ЗАЙ АЛГА.

Avatar

ОЮУН 2023-10-23 202.55.191.194

ЯГ ЖИЛИЙН ӨМНӨ СУМЬЯАБАЗАР БОЛОН ТУЛГА НАР ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРИНА ГЭЖ ОРШИН СУУГЧДЫН ХЭЛ АМЫГ НАМЖААЖ ЗУРАГТААР ЯРИАД БАЙСАН ХУДАЛЧ МУУХАЙ ХҮМҮҮС ЮМ.

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.168.8

СУМЪЯАБАЗАР, МӨНХ-ЭРДЭНЭ 2 ИЙМ Л ХУДАЛЧ АМЬТАД БОЛОХ НЬ ХАРАГДАЖ БАЙГАА ЮМ, АЛЬ ХЭДИЙН БАРИЛГЫН ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧӨӨД НААНАА ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОНО ГЭСЭН ЮМ ЯРИАД БАЙЖ БАЙДАГ БҮР ЛАЛРЫН

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.188.22

hugiin hudalch hotiin udirdlaga, gazriin alba, uls turchid

Avatar

Зочмн 2023-10-23 202.126.90.76

Байцаа голдуу ногоотой шөлийг
Түүхий голдуу идлээ дээ
Ба …голдуу охидуудыг
Бо… голдуу ш…. даа

Avatar

Нэргүй 2023-10-23 202.131.225.53

Цэвэр эрүүл орчин хэрэгтэй байна. Цэцэрлэгт хүрээлэнгээ барина уу.

Avatar

Иргэн 2023-10-23 139.5.217.192

Заа одоо Нямбаатарыг л харах үлдээ. Энэ хүн б**с эргэх зайгүй, бетон ширэнгэ болсон энэ хотод үр хүүхдүүд, ахмамуудад зориулсан орон зай гаргаж өгөх эсэхийг нь харья. Тэр хавь бол арай дэндүү байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-10-23 103.57.93.191

Ха ха луйварчин төр засагтай гэдгээ мэдэхгүй юу.

Avatar

Нэргүй 2023-10-23 188.162.254.122

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.177.254

барилгаа барихаас яахав дээ …. харин ногоон байгуула томхонтой л байгаасай …

Avatar

Нэргүй 2023-10-23 103.57.94.16

Юун хоёр блок барилга барих зөвшөөрөл өгчөө вэ? Бүгдийг нь нь цэцэрлэгт хүрээлэн болго.

Avatar

Нэргүй 2023-10-23 202.126.88.144

Муусайн худалчууд. Барилгын зөвшөөрөл өгчаөд цэцэрлэгт хүрээлэн гэж хошгируулаав

Avatar

mongoorol 2023-10-23 139.5.217.207

manjaas doloon dor amitad iom bilee

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.176.100

чич тэмбүүтэй бич тэмбүүтэй наашаа наашир .тэмбүүгийн больниц байлаа.зугаалцгаа бүжиглцгээ.

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.179.123

"Батцагааны орой дээрээс
Баруун урагшаа харахад минь
Багын байсан колоний сургууль
Бас л байрандаа сүндэрлэж байна" – хоригдлуудын дуу!

Avatar

Нэргүй 2023-10-23 202.126.89.17

Заамал дүнзэн байшинд нь Засрана гэвэл гонжийн жоо Заяа байгаад гардаг юм бол Заавал чамайг … Даа

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.112.141

Барилга барих нь зөв шүү

Avatar

Нэргүй 2023-10-23 202.21.108.29

13-ынхан азгүй хүмүүс шүү. Замбараагүй төлөвлөлтгүй бохир заваан орчинд амьдрах хувьтай😆

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.191.10

ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХГҮЙ БОЛ ШҮҮХЭД ХАНДАНА

Avatar

зочин 2023-10-23 66.181.167.254

Барилгаа бариад эхэлсэн бгаа. Сууриа хийгээд гэрлийн хурдаар явж бгаа.

Avatar

Иргэн 2023-10-23 202.126.90.51

Хэн тэгээд ийм аймаар үнэтэй газраа зүгээр өгөөд хүрээлэн барихав дээ! Өөрснөө та нар хэдэн сая $ ашиг олох газраа зүгээр нийтийн сайн сайханд гээд өгөх үү? Үгүй ш д.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж