МХЕГ-ын үүрэг гүйцэтгэгчид үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?!

МХЕГ-ын үүрэг гүйцэтгэгчид үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?!

МХЕГ-ын үүрэг гүйцэтгэгчид үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?!

Ерөнхий боловсролын 18 дунд сургуулийн сурагчид үл мэдэгдэх зүйлээс болоод хордлого авч, зарим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Холбогдох албаныхан үнэртэй уснаас болсон гэх өөр тайлбар, судалгаагүй сууж байгаа нь ийм эрсдэл цаашдаа гарвал хэн хариуцах вэ гэсэн асуултын тэмдэг үлдээж байна.  Түүнчлэн Улаанбаатар даяараа "хорт үнэр"-ийн асуудлаар шуугисан. Эцэст нь Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон 10 орчим тонн орчим хаягдлыг бохирын шугамын худаг руу асгасан байж болзошгүй гэснээс өөрөөр энэ нь иргэдийн эрүүл мэндэд ямар үр дагавартай талаар мэдээлэл өгөх албаны ажилтан алга. Энэ бүхнийг дурдах учир нь нэг л өдөр хотоороо хордлоо гэхэд хордлогын шалтгаан нөхцөл, үр дагаврыг нь судлах газар үнэндээ Монголд алга.

Хорин жилийн түүхтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ыг өнгөрсөн 2022 онд татан буулгасан. Улмаар салбар бүрийн харьяанд мэргэжлийн хяналтын чиг үүрэг шилжсэн юм. Гэвч салбарын хяналтыг яамдад хариуцуулах, онцгой болон тусгай чиг үүргийнхээс бусад хяналт шалгалтыг хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэл бариад жилийн хугацаа өнгөрч байгаа ч үйл ажиллагаа нь жигдрээгүй хэвээр. МХЕГ нь авлига, луйврын үүр уурхай байсан уу гэвэл байсан. Гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг сохлохоос илүү асуудлыг цахимжуулах, үйл ажиллагааг нь шилэн болгох зэргээр өөрчлөлт хийж болох байв.

Мэргэжлийн хяналтын байгууллагын хэрэгцээ их байгааг нийгэмд үүсээд байгаа олон жишээнээс харж болно. Хэрэв хяналтын байцаагчид чиглэл тус бүрээр ажил үүргээ гүйцэтгэж байсан бол сургуулиудад хүүхдүүд хордсон шалтгаан нөхцөл, хүнсний аюулгүй байдал, стандарт бусаар баригдаж байгаа барилгын ажлыг зогсоох асуудал яригдах байсан нь лавтай.

Татан буугдсан МХЕГ-ын хяналт, шалгалтыг салгаснаар тухайн эрх бүхий албан тушаалтнуудад давуу байдал үүсгэхээс салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхгүйгээр хугацаа алдах зэрэг эрсдэл үүсч байна. Монгол Улсын хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг 2003 онд шинэчлэн баталж, МХЕГ-ыг байгуулан ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага нь хил гаалиас эхлэн, эм, хүнс, хэрэглэгчийн эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн асуудал, тусгай зөвшөөрөлтэй компаниудын үйл ажиллагаа гэхчлэн нийт 26 чиглэлийн нийтэд хамааралтай олон бүлэгт улсын байцаагч нар хяналт тавьж ажилладаг байв. Мэргэжлийн хяналтын аж ахуйн нэгжид дарамт учрууладаг, хүнд суртлаар элдэв чирэгдэл учруулдаг яг шалгах зүйлээ шалгадаггүй гэх шүүмжлэлийн дагуу татан буулгасан.

Мэргэжлийн хяналт зайлшгүй байх ёстой бол тухайн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн чиг үүргийн хүрээнд хяналтыг тавих юм. Мөн алдаа дутагдал гаргасан, зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдвол эрх бүхий байгууллагад хүсэлт явуулж цаашид зөвшөөрлийг нь цуцлах ёстой ч энэ ажлаа хийхгүй ирсний балгаар өнөөдрийн хотын эмх замбараагүй барилгууд бий болсон.

Одоо мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг 11 чиглэлийн яамдад, орон тооны хязгаартайгаар шилжүүлээд буй. Тухайлбал, 

  • Соёлын яам,
  • Барилга хот байгуулалтын яам,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
  • Боловсрол шинжлэх ухааны яам,
  • Зам тээврийн хөгжлийн яам,
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн яам,
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яам,
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,
  • Эрчим хүчний яам,
  • Эрүүл мэндийн яаманд МХЕГ-ийн чиг үүрэг урьдчилсан байдлаар шилжсэн.

Гэвч ганцхан жишээ авахад, сарын өмнө сургууль дээрээ хичээлээ хийгээд сууж байсан 20 гаруй сурагч ангидаа байхдаа нэгэн зэрэг хордлогын шинж тэмдэг илэрч улмаар хоёр ч удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэтэл энэ асуудлыг хариуцсан нийслэлээс гаргасан ажлын хэсгийнхэн, хордлогын шалтгаан нөхцөл шинжилгээний хариуг хүлээг асуудлыг шийдэж чадсангүй. Үүнийгээ "Хариуг хурдан гаргах боломжгүй. Шүүх шинжилгээний эмнэлэг хордсон шалтгааны дүгнэлт гаргана" гэдгээр тайлбарлаж, хүүхдүүдийн эрүүл мэнд хохирсоор байна.

Мөн голын ай сав, усны урсац бүхий онцгой бүс дэх барилга байгууламжид тавих хяналт. Энэ зун хотын иргэн бүрийн анхаарлыг татсан нэг сэдэв бол үер. Тэр дундаа үерийн бүс дэх орон сууцнууд болов. Онцгой бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд ч стандарт, холбогдох дүрэм журам үйлчлэх нь зүйн хэрэг. Хэдийгээр дүрэм, журам байдаг ч холбогдох албаныхан зөвшөөрөл өгсний гайг нийслэлээрээ амсав Үүнээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниуд. Тэдэнд тавих салбарын хяналт дутмаг байгаагаас ХАБ-ын осол гэмтэл их гарч байна. Энэ мэтчилэн татан буугдсан МХЕГ-ын үүрэг гүйцэтгэгчдэд тавих хяналт сул байгаагаас салбаруудад гарч буй асуудал цэгцрэхээс илүүтэй хөглөрч, олны бухимдлыг төрүүлэх нэг шалтгаан болоод байгаа юм. Тиймээс хяналтыг хэрэгжүүлэх нэгж хэлтсүүдэд холбогдох яам нь анхаарлаа хандуулах шаардлага үүсээд байна. Хэн хариуцахаас үл хамаараад иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах стандарт, хяналт үгүйлэгдэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

иргэн 2023-10-23 202.21.117.210

Мэргэжлийн хяналт гэж яг ямар ажил байдын болооо дэлхийд хаана ч ийм байгууллага байдаггүй. Энэ гажуудлыг засаж залруулсан нь энэ засгийн ганц зөв хийсэн зүйл буцааж байгуулах гээд хэдэн нөхөр илд далд лобби хийгээд байгаа шүү. Үүнийгээ болчихоорой өөр хийж чадах зүйл байвал олж хийлдээ.

Avatar

Zochin 2023-10-23 202.126.89.223

Anarbayasgalan gej neg tom tolgoi yuy ch medehgui baij buhel buten baigyyllagig tatan byylgaj ard tumen turiig nud chihfui bolgoloo Ene etgeediigturuus nen daryi zalyylah heregtei dee Medemhiirch yarisan hooson tseej bna lee dee

Avatar

Нэргүй 2023-10-23 202.131.227.82

Зүгээр л ЗГ-ын бүтцийн ялзрал ямар байгааг харуулж байгаам даа

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.87.227

Хяналтаа чиглэл чиглэлээр сайжруулахгүй бол доогуур нь бужигнуулна шүү.

Avatar

иргэн 2023-10-23 202.21.117.210

Энэ өөрсдийнх нь захиалгат нийтлэл байна шүү дээ. Оймсондоо авилгаа нуудагаа санагалзаад байгаа бололтой. Энэ засгийн хамгийн зөв шийдвэр энэ байсан. Харин одоо салбарын хяналт буюу захиргааны хяналтаа зарим салбаруудад илүү оновчтой болгох шаардлага байгаа. Тэрнээс мэргэжлийн хяналт гээд нийгэм эдийн засгийг бохирдуулагч хорт хавдрыг татан буулгасан нь маш зөв эргэлзэх ямар ч шалтгаан алга.

Avatar

зочин 2023-10-23 59.153.113.77

хяналтгүйгээр ажиллана гэдэг нь хулгай хийхийн эх үүсвэр

Avatar

зочин 2023-10-23 59.153.113.77

хяналт шалгалтгүйгээр ажил сайжирна, зөв удирдана гэж байдаггүй теоремтэй юм шүү

Avatar

Нэргүй 2023-10-23 139.5.217.114

Мэргэжлийн хяналт буюу төрийн хяналт гэж ажилладаггүй долоогч нар байгаа. ард түмэн сошиалаар хяналт хйж байгаа.

Avatar

Nrgen 2023-10-23 202.126.89.223

Er ni alivaa hyanalt dargaas l harast baij ur dungee ugnu shuu dee

Avatar

зочин 2023-10-23 66.181.161.71

Амарбаясгалангийн хийсэн балаг. Хийсэн хулгайгаа нуухын тулд МХГ-ыг татан буулгасан

Avatar

Нэргүй 2023-10-23 202.126.89.204

Сүүлийн 8 жилд Ажлын мэдлэггүй_ чадваргүй ойворгон залуус намын нэрээр төрийн толгойд гарсны уршгийг ард түмэн амсч Монгол орой уруудан доройтож байна.

Avatar

иргэн 2023-10-23 192.82.65.4

баасандорж уншиж л байгаа байхдаа

Avatar

зочин 2023-10-23 203.217.139.240

Яамны сайд өөрийнхөө ажлыг яаман доторх хүнээр хянуулна гэж юу байх вэ? дээ. МАН-ийн дарга нар өөрсдийн бизнесийг хийхийн тулд МХяналтын байгууллагыг буулгасан байх

Avatar

Нэргүй 2023-10-23 202.70.34.98

МХЕГ байх нь зөв байсан. Яамдуудыг бодлогын гэж тодорхойлчихоод хяналт руу оруулах нь буруу. МХЕГ-т ажлын туршлагагүй, ядаж талбайн инженер хийж үзээгүй, барилгын зураг зурж үзээгүй хүүхдүүд орчихоод ямар шаардлага тавихаа мэдэхгүй, төрийн ажлыг баяжих хэрэгсэл гээд харчихсан нөхдүүд орж ирээд нэр хүндийг нь унагалаа. Ийм онцгой ажлын байран дээр боловсон хүчний бодлого хатуу байх ёстой. Цалин өндөр байж авлига авахгүй байх боломж бүрдэнэ.

Avatar

Ugy 2023-10-23 202.72.243.182

МХЕГ байсаар байхад Нийслэл нь газар, бариглыг мэдээд комисс ажиллаад авдаг, өгдөг болгочихсон нь маш том завхрал болсон байсан. Тэр чигээрээ л байна даа. Мэргэжлийн хяналтад жинхэнэ мэргэжилтнүүд байсан даа.

Avatar

зочин 2023-10-23 202.131.245.69

анх байгуулагдахдаа салбар бүрээс тааруу ажилтай хүмүүсийг бөөгнөрүүлсэн. мэдээж ажлаа сайн мэддэг мэргэжлийн хүмүүс дотор нь байсан, гэхдээ маш цөөн. тэгээд ажил хийх нэрээр амьтан хүн айлгаж авилга нэхсээр татан буугдаад буцаад мэргэжлийн яамдын дэргэд ирээд хэдхэн сар боллоо. Салбарын сайд, тухайн нэгжийг толгойлсон ажилтнаас энэ нэгжийн ажлын чанар хамаарна. өөрөөр хэлбэл салбарын сайд, дэд сайд, хяналтын нэгжийн дарга нь мэргэжлийн хүн байх ёстой. одоо бол бүгд улс төрийнхөн байна.

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.168.82

хэн нэгэн даргын амбицаас болж татагдан буулгасан хяналтын тогтолцоогоо буцааж зөв тогтолцоонд шилжүүлэх шаардлага тулгарч байгаа нь амьдрал дээр харагдаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж