Йордан, Египет улсууд яагаад дүрвэгчдийг хүлээж авахгүй байна вэ?

Йордан, Египет улсууд яагаад дүрвэгчдийг хүлээж авахгүй байна вэ?

Йордан, Египет улсууд яагаад дүрвэгчдийг хүлээж авахгүй байна вэ?

Газын зурваст мөргөлдөөн үргэлжилж буй тул ард иргэд нь Арабын хөрш орнуудад орогнож магадгүй гэсэн хүлээлт байсан. Гэвч Йордан, Египет улсууд дүрвэгсдийг хүлээж авахгүй гэдгээ хоёрдмол утгагүйгээр мэдэгдэв.

Йорданы хаан II Абдулла энэ долоо хоногт мэдэгдэхдээ "Йордан болон Египетэд ямар ч дүрвэгч байхгүй. Энэ бол давж болохгүй улаан шугам" гэжээ. Харин Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шукри хэлэхдээ "Египет улс дахин Палестины дүрвэгсдийг хүлээн авахгүй. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалаад тэднийг хүлээж авах хариуцлага үүрэхийг хүсэхгүй байна" гэсэн юм. 

Израилийн арми Газын зурвас дахь олон зуун мянган палестинчуудыг нүүлгэн шилжүүлэх тушаал өгч, өмнө зүгт дүрвэхийг үүрэгдсэн. Өдгөө Газын өмнөд хэсэгт, Египетийн Синайн хойг руу гардаг Рафах хилийн боомтын ойролцоо палестинчуудын төвлөрөл нэмэгдсээр байна. Египетээс зөвшөөрсөн хариу сонсохын тулд нэлээн анхаарал татахуйц санал тэдэнд тавих ёстой гэж ажиглагчид үзэв. Ямартай ч эхний нэг, хоёр жилдээ АНУ болон бусад улсаас тусламжийн мөнгө орж ирж магадгүй. Гэхдээ Сирийн дүрвэгсдээс харахад ийм тусламжийн хөтөлбөрүүд удаан үргэлжилдэггүй аж. 

Харин Йордан улс нь нэг хүнд ногдох дүрвэгсдийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд тэдний ихэнх нь хуаранд амьдардаг. Тэр дундаа хамгийн олон палестин дүрвэгч хүлээж авдаг улс юм. Тиймээс өдгөө дахин дүрвэгсдээ нэмбэл улс төрийн төлөөсийг төлж чадахгүй гэж ажиглагчид үзэж байна. 

Цаашилбал, палестинчууд өөрсдөө гэртээ буцаж ирэх боломжгүй болох вий гэхээс айж байна. Йордан болон Египетэд амьдардаг палестинчуудын ихэнх нь 1948 оны нүүлгэн шилжүүлэлтээр, эсвэл 1967 оны Зургаан өдрийн дайны дараа ирсэн байдаг.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-22 118.221.209.8

гадны дайныг улс руугаа дуудаж оруулах хэрэггүй

Avatar

З 2023-10-22 66.181.181.117

Израиль дэндүү дээрэлхүү. Газар нутагт эь доншуучилж ирчихээд үнэн даварсан улс юмаа. НҮБ энд газар өгөөгүй бол дэлхийгээс арчиглах байсан даа. Одоо хойноос ирээд хот минийх гэгч болж бна даа.

Avatar

Нэргүй 2023-10-22 213.87.160.26

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-22 103.168.34.16

Дүрвэх тусам Израйльд ашигтай болхоор авахгүй байгаа юм.

Avatar

zochin 2023-10-22 142.114.7.208

За за 1947, 1967, 2023 гээд 3 удаа дайн өдөөгөөд төрж өссөн нутгаас нь б** тулгаад xөөгөөд цэвэрлээд дуусгаж байгаа юм байна, өнөө НҮБ гэдэг юм xаачсан бэ ккк

Avatar

Нэргүй 2023-10-22 66.181.161.49

Зориуд авахгүй байгаа. Хэрэв авбал газар нь жүүдүүдийн гарт орно. Бууж өгөхгүй байгаа утгатай.

Avatar

Нэргүй 2023-10-22 207.194.94.168

лал лалдаа хайргүй гүйцээ

Avatar

Мөнх 2023-10-22 66.181.187.25

хөөж дүрвүүлж гагаад газар нутагыг хэн авах гээд байгаа бол

Avatar

Зочин 2023-10-22 66.181.160.46

Мөндөө… Арабууд , Америкчуудаас мөнгө авч байж Арабууддаа туслах юм байна…Нөгөө Путин , Палестинчуудыг өрөвдөөд л уйлчихгээд байсан чинь яасан бэ ?…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж