Йордан, Египет улсууд яагаад дүрвэгчдийг хүлээж авахгүй байна вэ?

Хуучирсан мэдээ: 2023.10.22-нд нийтлэгдсэн

Йордан, Египет улсууд яагаад дүрвэгчдийг хүлээж авахгүй байна вэ?

Йордан, Египет улсууд яагаад дүрвэгчдийг хүлээж авахгүй байна вэ?

Газын зурваст мөргөлдөөн үргэлжилж буй тул ард иргэд нь Арабын хөрш орнуудад орогнож магадгүй гэсэн хүлээлт байсан. Гэвч Йордан, Египет улсууд дүрвэгсдийг хүлээж авахгүй гэдгээ хоёрдмол утгагүйгээр мэдэгдэв.

Йорданы хаан II Абдулла энэ долоо хоногт мэдэгдэхдээ "Йордан болон Египетэд ямар ч дүрвэгч байхгүй. Энэ бол давж болохгүй улаан шугам" гэжээ. Харин Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шукри хэлэхдээ "Египет улс дахин Палестины дүрвэгсдийг хүлээн авахгүй. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалаад тэднийг хүлээж авах хариуцлага үүрэхийг хүсэхгүй байна" гэсэн юм. 

Израилийн арми Газын зурвас дахь олон зуун мянган палестинчуудыг нүүлгэн шилжүүлэх тушаал өгч, өмнө зүгт дүрвэхийг үүрэгдсэн. Өдгөө Газын өмнөд хэсэгт, Египетийн Синайн хойг руу гардаг Рафах хилийн боомтын ойролцоо палестинчуудын төвлөрөл нэмэгдсээр байна. Египетээс зөвшөөрсөн хариу сонсохын тулд нэлээн анхаарал татахуйц санал тэдэнд тавих ёстой гэж ажиглагчид үзэв. Ямартай ч эхний нэг, хоёр жилдээ АНУ болон бусад улсаас тусламжийн мөнгө орж ирж магадгүй. Гэхдээ Сирийн дүрвэгсдээс харахад ийм тусламжийн хөтөлбөрүүд удаан үргэлжилдэггүй аж. 

Харин Йордан улс нь нэг хүнд ногдох дүрвэгсдийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд тэдний ихэнх нь хуаранд амьдардаг. Тэр дундаа хамгийн олон палестин дүрвэгч хүлээж авдаг улс юм. Тиймээс өдгөө дахин дүрвэгсдээ нэмбэл улс төрийн төлөөсийг төлж чадахгүй гэж ажиглагчид үзэж байна. 

Цаашилбал, палестинчууд өөрсдөө гэртээ буцаж ирэх боломжгүй болох вий гэхээс айж байна. Йордан болон Египетэд амьдардаг палестинчуудын ихэнх нь 1948 оны нүүлгэн шилжүүлэлтээр, эсвэл 1967 оны Зургаан өдрийн дайны дараа ирсэн байдаг.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж