Хятад улс дрон нийлүүлэлтээ хязгаарлаж байна

Хуучирсан мэдээ: 2023.10.22-нд нийтлэгдсэн

Хятад улс дрон нийлүүлэлтээ хязгаарлаж байна

Хятад улс дрон нийлүүлэлтээ хязгаарлаж байна

Орос, Украины дайнд нисгэгчгүй нисэх онгоцууд томоохон нөлөө үзүүлж буй. Хоёр тал аль аль нь дроныг их хэмжээгээр ашиглаж байгаа энэ үед Хятад улс экспортдоо хязгаарлалт тавих болжээ.

Мөргөлдөгч талуудын нисгэгчгүй нисэх онгоц болон эд ангиудын тоо цөөрсөн шинж тэмдэг бий. Тухайлбал, Украины арми сард 10 мянган нисгэгчгүй нисэх онгоцоо алдаж буй Лондонд төвтэй судалгааны хүрээлэн мэдэгджээ. Гэхдээ бусад сайн дурын бүлгийн хандивласан хөрөнгө Украины армид нөөцөө нөхөхөд нь тусалж байна.

Хятадын засгийн газраас тогтоосон хамгийн сүүлийн хязгаарлалт өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус улсын засгийн газар Хятадын арилжааны нисгэгчгүй онгоцыг цэргийн зориулалтаар ашиглах ёсгүй гэж мэдэгдсэн юм. Хязгаарлалтад дөрвөн кг-аас дээш жинтэй холын зайн нисгэгчгүй онгоц болон камер, радио модуль зэрэг нисгэгчгүй төхөөрөмжтэй холбоотой эд анги багтжээ. 

Энэ төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч хятад компаниуд цаашид экспортын лиценз авах хүсэлт гаргаж, эцсийн хэрэглэгчийн гэрчилгээ олгох шаардлагатай болсон. 

Ийнхүү Хятадын нийлүүлэлт хязгаарлагдмал болсон тул Украины тал Европын агуулах дахь үлдэгдлүүдийг идэвхтэй худалдан авахаас өөр аргагүй гэж үзэж байна. Нисгэгчгүй нисэх онгоцоос илүүтэй бусад эд ангийн нийлүүлэлт дайны хувь заяанд ихээхэн нөлөөлнө. Украины хамгийн том сайн дурын бүлгүүдийн нэг "Дигнитас"-ын удирдагч Люба Шыповичийн хэлэхдээ "Ирээдүйд яах нь тодорхойгүй байна. Бид дулаан мэдрэгч камер гэх мэт эд ангийн нийлүүлэлтэд санаа зовж байна.

Өдөр богиносож, шөнө уртасч байна. Манай дулаан мэдрэгч дрон байхгүй учир цэргүүд шөнөдөө харалган болж байна" гэжээ.

Дэлхийн хамгийн том арилжааны дрон үйлдвэрлэгч "DJI" компани Орос, Украины дайн эхэлснээс ердөө хоёр сарын дараа дайтагч талуудад борлуулалтаа зогсоосон. Мөн дэлхий даяар дистрибьютерүүддээ "DJI"-ийн бүтээгдэхүүнүүдийг Орос эсвэл Украин дахь үйлчлүүлэгчдэд зарахыг хориглосон билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж