Махны үнэ бага зэрэг буурчээ

Махны үнэ бага зэрэг буурчээ

Махны үнэ бага зэрэг буурчээ

Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр махны үнэ өнгөрөгч долоо хоногтой харьцуулахад бага зэрэг буурчээ. Тухайлбал: 

Махны дундаж үнэ                   

2023 оны аравдугаар сарын III долоо хоногт үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 18258 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 15640 төгрөгийн үнэ ханштай байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Үхрийн ястай махны үнэ 1.0 хувиар, үхрийн цул махны үнэ 0.7 хувиар буурсан байна. Энэ долоо хоногт үхрийн ястай мах “Хархорин” захад хамгийн хямд буюу 11000 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 22000 төгрөг байна.

Гурилын үнэ 

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 2500-2930 төгрөг, 1-р зэргийнх 2200-2500 төгрөг, 2-р зэргийнх 1489-1800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” нэрийн гурилын үнэ 2320-2560 төгрөг, 1-р зэргийн гурил 1920-2300 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2370-2530 төгрөгийн үнэтэй байна. “M-Mart” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 2370 төгрөгөөр, харин “Cансар” супермаркет, “Саруул” Худалдааны төв, “Оргил” супермаркетад 2530 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад Монгол төмсний үнэ 0.8 хувиар өсөж 1575 төгрөг, Монгол луувангийн үнэ 1.1 хувиар буурч 2852 төгрөг, Монгол байцааны үнэ 3.6 хувиар буурч 1805 төгрөг, Хүрэн манжингийн үнэ тогтмол байсан ба 3084 төгрөг, Монгол сонгино үнэ 2.1 хувиар буурч 2940 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-22 213.87.160.26

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-22 216.38.195.74

@ –

Avatar

Zochin 2023-10-22 66.181.182.122

Зах зээл, хэрэгцээ хоёр нийлж үнийг зохицуулна.

Avatar

иргэн 2023-10-22 66.181.185.34

Эхний 10 сарын байдлаар 56 мянган тонн гэсэн үү мах гадагшаа экспортолсон гэж байгаа бөөр амьдаар нь ч гаргаад ч байгаа шүү дээ. Энэ тохиолдолд Монгол хүн мах идэх эрхгүй болж байх шиг байна. Түүхэн эх сурвалж өмнөд монголын жишээнээс харахад мах арьс ширтэй л их тоголдог бололтой хятадаас бүрэн хараат болж байх шигээ. Геополитик гэхээ болий гадныхны орлого биднийхээс хэд дахин илүү худалдан авах чадвар сайн бодох л хэрэгтэй байгаам.

Avatar

Нэргүй 2023-10-22 103.168.34.8

hyatad ruu mah garch baihad une buurna gej baihgui dee genen ard tumen mini

Avatar

Нэргүй 2023-10-22 202.9.40.95

Махны үнийг битгий худлаа хэлж ярьж бичэээд хөөрөгдөөд бай. Та нарын нийтлэлийг уншаад малчид үнээ нэмээд байна. Одоо үхрийн ястай мах 11,0 мянга бол үхрийн гуяны цул мах 14,5-15,0 мянга байна. Сарын өмнө ийм л байсан. Битгий үнийн хөөрөгдөл рүү бусдыг хатгаад бай танай сайт. Үнээ бодит байдал дээр нь очиж судалж байж ярь бас бич. Ченжүүдийн эрх ашгийг хамгаалж худал нийтлэл бичихээ танай сайт зогсоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж