Махны үнэ бага зэрэг буурчээ

Хуучирсан мэдээ: 2023.10.22-нд нийтлэгдсэн

Махны үнэ бага зэрэг буурчээ

Махны үнэ бага зэрэг буурчээ

Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр махны үнэ өнгөрөгч долоо хоногтой харьцуулахад бага зэрэг буурчээ. Тухайлбал: 

Махны дундаж үнэ                   

2023 оны аравдугаар сарын III долоо хоногт үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 18258 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 15640 төгрөгийн үнэ ханштай байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Үхрийн ястай махны үнэ 1.0 хувиар, үхрийн цул махны үнэ 0.7 хувиар буурсан байна. Энэ долоо хоногт үхрийн ястай мах “Хархорин” захад хамгийн хямд буюу 11000 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 22000 төгрөг байна.

Гурилын үнэ 

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 2500-2930 төгрөг, 1-р зэргийнх 2200-2500 төгрөг, 2-р зэргийнх 1489-1800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” нэрийн гурилын үнэ 2320-2560 төгрөг, 1-р зэргийн гурил 1920-2300 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2370-2530 төгрөгийн үнэтэй байна. “M-Mart” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 2370 төгрөгөөр, харин “Cансар” супермаркет, “Саруул” Худалдааны төв, “Оргил” супермаркетад 2530 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад Монгол төмсний үнэ 0.8 хувиар өсөж 1575 төгрөг, Монгол луувангийн үнэ 1.1 хувиар буурч 2852 төгрөг, Монгол байцааны үнэ 3.6 хувиар буурч 1805 төгрөг, Хүрэн манжингийн үнэ тогтмол байсан ба 3084 төгрөг, Монгол сонгино үнэ 2.1 хувиар буурч 2940 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж