АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден зөвхөн Украин, Израильд туслах санхүүжилт хүсэхгүй байна. Тэр Хятадтай сөргөөцөлдөхийн тулд 7.4 тэрбум ам.долларын санхүүжилтыг Конгрессоос хүсч байна.
Тэр Конгресст 106 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтын хүсэлт тавьсан. Эндээс 7.4 тэрбум ам.долларыг нь Хятадад чиглэсэн хүчин чармайлтад зарцуулах аж. Тодруулбал, бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй Америкийн шумбагч онгоцнуудад 3.4 тэрбум ам.доллар, Хятадын эдийн засгийн хүчийг сөрөх шинэ санхүүжилтэд хоёр тэрбум ам.доллар, Төрийн департаментын гадаад цэргийн хүчин чармайлтад хоёр тэрбум ам.доллар тус тус хуваарилана.
Үлдсэн мөнгөний 60 гаруй тэрбум нь Украинд, 20 тэрбум нь Ойрхи Дорнодод, 10 тэрбум нь Америкийн өмнөд хилд зарцуулагдах аж.
Хэрэв энэ мөнгө батлагдвал АНУ, Хятадын хурцадмал байдал даамжирч магадгүй гэж үзэж байна. Энэ мөнгө нь Энэтхэг Номхон далайд эргүүл хийх довтолгооны шумбагч онгоц бүтээх ажлыг хурдасгаж, Австрали, Их Британи, АНУ-ын аюулгүй байдлын түншлэлийг хэрэгжүүлэхэд тусална гэв.
Эх сурвалж: YAHOO FINANCE
Холбоотой мэдээ