Хятадын эрх баригчид Хойд Солонгостой хиллэдэг Жилин, Ляонин мужид байсан 600 орчим Умардын дүрвэгчийг аравдугаар сарын 9-нд нутаг буцаажээ. Хойд Солонгосын хүний эрхийн асуудал хариуцсан АНУ-ын шинэ Элчин сайд Жули Тернер дүрвэгсдэд санаа зовж буйгаа илэрхийллээ. Мөн олон улсын зарчмыг баримтлах ёстойг онцлов.
Жорж Вашингтоны их сургуулийн Солонгос судлалын хүрээлэнгээс зохион байгуулсан форумд ажлаа хүлээж аваад долоо хонож буй Элчин сайд Жули Тернер оролцжээ.
Тэрбээр "Хятад улс олон тооны хойд солонгос дүрвэгчийг эх оронд нь буцаасан гэсэн мэдээлэлд би маш их санаа зовж байна. АНУ-ын засгийн газар энэ хэрэгтэй холбоотой шаардлагыг Хятадын засгийн газарт тавьсаар ирсэн түүхтэй. Covid-19 цар тахал нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд тусгаарлагдмал улсынхаа хяналтыг улам чангатгах боломж олгосон. Хэдийгээр тус улсын хил аажмаар нээгдэж буй ч албан бус худалдааг хязгаарлах, хилийн шинэ хана, дарангуйлах хууль зэрэг олон арга хэмжээ хэвээр үлдэх байх" гэжээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ