Газын зурвас, Египетийн хил нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2023.10.22-нд нийтлэгдсэн

Газын зурвас, Египетийн хил нээгдлээ

Газын зурвас, Египетийн хил нээгдлээ

Израиль, Хамас бүлэглэл хоорондын мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа Египет, Газын зурвасын хил нээгдлээ. Тодруулбал, нэн шаардлагатай тусламжийн урсгалыг Газын зурвас дахь иргэдэд хүргэх зорилгоор хилийг Бямба гаригт нээв. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш зэрэг өндөр түвшний айлчлалын эцэст ийнхүү хил нээж байна.

Газын зурвас дахь 2.3 сая палестин хүн хүнсний хомсдолд орж, бохир ус ууж байна. Мөн орон нутгийн хэмжээнд цахилгаан тасарсан тул эмнэлгүүдийн цахилгаан үүсгүүрийн түлшний нөөц багасч буй.

3000 тонн орчим тусламжийн бараа ачсан 200 гаруй ачааны машин хил дээр хүлээж байсан. Эндээс ердөө 20 нь л Бямба гаригт Газын зурвас руу нэвтэрчээ. 20 машины дөрөв нь хүнд, архаг өвчнийг эмчлэх эм болон бусад эмнэлгийн хэрэгсэл ачсан байна.

Дайны өмнө өдөрт 400 орчим ачааны машин Газын зурваст нэвтэрч байжээ. Тиймээс хязгаарлагдмал тусламж хүмүүнлэгийн сүйрлийг өөрчлөхөд бэрх гэдгийг албаны хүн хэллээ. Цаашилбал, хүмүүнлэгийн тусламжид зориулсан аюулгүй коридор гаргахыг уриалж байна. Тусламжийг зөвхөн Газын өмнөд хэсэгт хүргэнэ. Мөн хилээр түлш нэвтрүүлэхгүй гэж Израилийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч армийн администратор Даниел Хагари хэлэв. 

Мөн олон зуун хүн мөргөлдөөнөөс зугтаж, Египет рүү гарахаар хүлээж байна.

Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сисси Бямба гаригт мөргөлдөөнийг зогсоох дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Тэрбээр Газад тусламж үзүүлэх, гал зогсоох хэлэлцээр хийх, арав гаруй жилийн өмнө тасалдсан Израиль-Палестины энхийн хэлэлцээг сэргээхийг уриалав. Мөн Газын хүн амыг Синайн хойг руу шахах гэж оролдох вий гэсэн болгоомжлолыг дурдаад, мөргөлдөөнийг Египетийн зардлаар хэзээ ч шийдвэрлэхгүй гэжээ. 

Дашрамд дурдахад, Хамас бүлэглэлд олзлогдсон америк эмэгтэй болон түүний өсвөр насны охиныг Баасан гаригт сулласан. Үүнээс хэдхэн цагийн дараа хил нээсэн бөгөөд зарим ажиглагч эдгээр үйл явдлыг хоорондоо холбоотой байж магадгүй гэж таамаглав.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж