Хойд Солонгосын мэдээллийн технологийн чиглэлийн ажилтнуудад зориулсан удирдамж шинэчлэгдсэнийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Лхагва гаригт мэдэгдэв. Шинэчлэгдсэн удирдамжийг АНУ-ын Төрийн Төрийн департамент, Холбооны мөрдөх товчоо, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам, Үндэсний цагдаагийн газар, Үндэсний тагнуулын алба хамтран гаргасан.
Хойд Солонгосын иргэд өөрсдийгөө өөр улсын иргэн гэж мэдүүлж, гадаадын улсад мэдээллийн технологийн салбарт ажилд орохоос сэргийлэхийн тулд доорх үзүүлэлт болон зохих шалгалтын арга хэмжээнүүдийг гаргажээ. Компьютер болон гар утасны програм хангамж, хөгжүүлэлт зэрэг мэдээллийн технологийн тодорхой ур чадварын эрэлт хэрэгцээг ашиглан хойд солонгос ажилтнууд дэлхий даяар, тэр дундаа АНУ-д хөдөлмөрийн гэрээг зальдаж байна гэж АНУ-ын Төрийн департмент мэдэгдэв. Хойд Солонгосын хууль бусаар орлого олох үйл ажиллагаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлэхийн зэрэгцээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн пуужингийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэж байна.
Тиймээс тус улсын иргэдийг санамсаргүйгээр ажилд авснаар оюуны өмч, аливаа мэдээллээс эхлээд бусад эд хөрөнгөө хулгайд алдах, АНУ, БНСУ, НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчих, хууль эрх зүйн сөрөг үр дагаварт хүргэх зэрэг эрсдэлтэй.
Анхаарах үзүүлэлтүүд:
Тухайн хүн камерын өмнө гарах, видео ярилцлага хийх боломжгүй байх. Мансууруулах бодисын шинжилгээ эсвэл биечлэн уулзах шаардлагад хэт санаа зовж, үүнийг хийх боломжгүй байх. Асуулга, ярилцлагад хариулахдаа хууран мэхэлсэн шинжтэй байх. Цахим профайлууд нь ажлын өргөдөл дээрх намтар, зурагтай таарахгүй байх. Гэрийн хаяг нь солигдох гэх мэт шинж тэмдэгийг анхаарч үзнэ.
Эх сурвалж: US DEPARTMENT OF STATE
Холбоотой мэдээ