Украинд пуужин нийлүүлснийг Хойд Солонгос шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2023.10.21-нд нийтлэгдсэн

Украинд пуужин нийлүүлснийг Хойд Солонгос шүүмжлэв

Украинд пуужин нийлүүлснийг Хойд Солонгос шүүмжлэв

АНУ-аас Украинд "ATACMS" пуужин нийлүүснийг амжилттай ашигласан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, өнгөрч буй долоо хоногийн Мягмар гаригт Украины арми "ATACMS" пуужинг ашиглан Оросын бүс нутгийн хоёр нисэх онгоцны буудалд халдан, их хэмжээний хохирол учруулсан.

Тэгвэл ийн алсын тусгалтай пуужин нийлүүлсэн явдлыг Хойд Солонгос буруушааж байна. ОХУ-д цохилт өгөх нь энх тайвны хүчин чармайлтад саад болно гэж Умардын тал өнөөдөр мэдэгдлээ. Хойд Солонгосоос ОХУ-д суугаа Элчин сайд Син Хонг-Чол хэлэхдээ "АНУ олон улсын хамтын нийгэмлэгийн санаа зовнил, хүчтэй эсэргүүцлийг үл харгалзан алсын тусгалтай газар-газар ангиллын пуужингийн системийг эцэст нь Украинд хүлээлгэн өглөө. Цөмийн гүрэн ОХУ-ын дотоодод цохилт өгөх нь Украин дахь нөхцөл байдлыг эртхэн намжаах, эсвэл энх тайвнаар зохицуулахад тус болохгүй. Харин ч Европ тивийг бүхэлд нь эцэс төгсгөлгүй цөлд оруулах хурдасгуур болно. Энэ нь дайныг уртасгаж байна" гэжээ. 

Нөгөөтэйгүүр, Хойд Солонгосоос саяхан ОХУ руу 1000 чингэлэг бүхий зэвсэг, сум нийлүүлсэн. Үүнийг Цагаан ордон буруушааж, хоёр орны цэргийн харилцаа өргөжиж байгаад санаа зовниж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж