“Иргэний ёс зүйн боловсрол” сурах бичигт дүн шинжилгээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.21-нд нийтлэгдсэн

“Иргэний ёс зүйн боловсрол” сурах бичигт дүн шинжилгээ хийжээ

“Иргэний ёс зүйн боловсрол” сурах бичигт дүн шинжилгээ хийжээ

Ерөнхий боловсролын сургуулийн зарим сурах бичиг агуулгын алдаатай, зохисгүй үг хэллэг, зураг, дүрслэл ашигласан, сургалтын хөтөлбөрийн агуулгад нийцэхгүй жишээ, баримт хэрэглэсэн, стандартын шаардлага хангахгүй байгаа нь салбарын болон мэргэжлийн байгууллагаас хийсэн зарим судалгааны үр дүнд олонтаа дурдагдсан байдаг.

Тиймээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн 6-8 дугаар ангийн “Иргэний боловсрол”, 9-12 дугаар ангийн “Иргэний ёс зүйн боловсрол” сурах бичигт хүний эрх, жендэрийн үүднээс хийсэн дүн шинжилгээ хийж, үр дүнг төрийн болон төрийн бус байгууллагын холбогдох албан тушаалтан, эрдэмтэн, судлаачдад танилцуулах, санал солилцох хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Шинжилж үзэхэд дараах үр дүн гарсан байна. Үүнд,

-Иргэний ёс зүйн боловсрол сургалтын хөтөлбөрийн агуулга нь иргэний боловсролын талаарх мэдлэгийг орхигдуулсан

-Сурах бичгийн агуулга нь шууд заасан, номлосон, лекц хэлбэрээр байгаа нь сурагчид бие даан үзэл бодлоо илэрхийлэх, олон ургалч үзлийг таниулах, шүүн тунгаасан бүтээлч сэтгэлгээнд суралцах ур чадвараа хөгжүүлэх боломж олгоогүй

-“Монгол хүн бэлгээрээ, хятад хүн мэхээрээ, тангад хүн шидээрээ” гэсэн агуулгаар бичиг үсгийн соёлын түүхийг өгүүлсэн нь агуулгын хувьд тохиромжгүй соёлын хэвшмэл ойлголтыг илэрхийлсэн

-Нийгмийн ялгаатай бүлгүүд, тэдний онцлог ялгааг сэдвийн агуулгын хүрээнд оруулаагүй. Хүний эрх, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар суралцагчдын гэм буруугаа ухаарах, бусдыг хайрлан хүндэтгэх жишээн дээр үндэслэн оруулах боломжуудыг ашиглаагүй

-Гэр бүл төлөвлөлт, хувь хүний ёс суртахууны үнэт зүйлс, нийгмийн үнэт зүйлстэй уялдан хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг агуулсан хичээлийн агуулга, арга зүй, даалгаврууд хомс

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүнийг нийгмийн халамж хүртэгч, идэвхгүй дүрээр дүрсэлсэн гэх мэт орчин цагийн иргэний зайлшгүй эзэмших ёстой ёс суртахуун болон үнэлэмжийн суурь зарчим, хэм хэмжээг Иргэний ёс зүйн боловсролын хичээлийн сурах бичигт агуулаагүй байна гэж дүгнэжээ.

Иймд хэлэлцүүлэгт оролцогчид тус сурах бичгээр олгож буй сургалтын агуулга, хөтөлбөр, сурах бичгийг олон талын оролцоог хангасан, шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилсан байдлаар боловсруулж, сургалтын хөтөлбөрийн сэдэв, агуулга, хамрах хүрээг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж