Хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хотын даргын захирамжийн биелэлтийг түдгэлзүүллээ

Хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хотын даргын захирамжийн биелэлтийг түдгэлзүүллээ

Хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хотын даргын захирамжийн биелэлтийг түдгэлзүүллээ

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн энэ сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/8536 дугаар шүүгчийн захирамж гарчээ.

“Эм энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий захиргааны хоёр актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэв.

Захиргааны хэргийн шүүхийн хяналтад буй захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудлыг хүсэлт хэлэлцэх ажиллагааны журмаар шүүх хөндлөнгийн байр сууринаас оролцож, хэргийн оролцогчдоос гаргасан баримтад үндэслэн шийдвэрлэдэг журамтай байна.

1.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/1002 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын хэмжээг багасгасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулж болзошгүй байна гэж шүүх дүгнэв.

2.Харин дээрх захиргааны актаас үргэлжилсэн шинжтэй гарсан маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн "Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай" А/1000 дугаар захирамжийн биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Уг захиргааны акт нь маш олон зохицуулалтыг өөртөө агуулсан, энэ утгаараа нэхэмжлэгч хуулийн этгээдэд эрх зүйн түр хамгаалалт авах зайлшгүй нөхцөлийг үүсгэж байна гэж шүүх үзжээ.

Хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл барилгыг нураах, чөлөөлөх зэрэг агуулгаар гарсан уг захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэв.

Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн
Захирамжийн төлөв:Хүчин төгөлдөр болоогүй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-21 66.181.160.113

дахин үёэр болохгүй гэж мэдэж байгаан юмуу
үёэр бол хүний амь эд хөрөнгө сүйрвэл хэн
хохиролыг нь хариуцах вэ

Avatar

Нэргүй 2023-10-21 71.202.74.210

Шүүх ялзарчээ

Avatar

Нэргүй 2023-10-21 213.87.137.41

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

б 2023-10-21 66.181.191.170

Шүүх хуулиа л барина ш дээ. Ямар ч поп дарга гарч ирээд хууль бусаар хүний өмч хөрөнгийг сүйтгэж болохгүй ш дээ. Хэрвээ хуулийн дагуу зохих зөвшөөрлөө аваад барилга барьсан байвал нөхөн төлбөрийг нь олгоод, газрыг чөлөөлөх болохоос нэг дарга захирамж гаргаад хүний хөрөнгөд шууд халдаж болохгүй. Хэрвээ хууль зөрчиж газар авсан, эсхүл хууль бусаар барилга барьсан байвал түүнийг нь нурааж болох л байх. Гол нь үүнийг эхлээд шүүх хуулийн дагуу тогтоох ёстой.

Avatar

Иргэн 2023-10-21 103.212.118.50

Ялзарсан шүүгч. Барилгаа барьж дуусгах хугацаа өгч байгаа юм байна. Хэрвээ нураах шийдвэрийг түдгэлзүүлж байгаа бол тэр хугацаанд барилга барихыг нь ч бас түдгэлзүүлэх нь шударга ёсонд нийцнэ.

Avatar

Нэргүй 2023-10-21 176.66.87.78

Хэн гэдэг шүүгч вэ нэрийг н алнаа..

Avatar

Sochi 2023-10-21 139.5.219.75

Avilaga avsanaa nuruu bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж