Гэр хорооллыг барилгажуулах компанийг татвараас чөлөөлнө

Гэр хорооллыг барилгажуулах компанийг татвараас чөлөөлнө

Гэр хорооллыг барилгажуулах компанийг татвараас чөлөөлнө

Засгийн газар УИХ-д нэр бүхий хоёр хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаагийн нэг нь гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой аж. Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн тайлбарлаж байгаагаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох барилгын компанид татварын хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалт тусгаж буй юм байна. Тодруулбал, Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалт тусгаж байгаа аж.

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах гол механизм нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх гэж Засгийн газар үзэх болсон. Тиймээс Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд баригдсан дэд төвүүдийг түшиглэн гэр хороолол дахь дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлэх юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-10-20 103.57.95.76

үүнд бас учир бий.хоёрын хооронд квм жижиг харанхуй өрөөгүй байлаа ч /квм нь оруулж тооцохгүй байх хэрэгтэй/хаалганий онгойх хэсэг ашиггүй талбайд оруулах зэрэг

Avatar

Зочин 2023-10-20 103.212.118.92

дандаа өөрсдийнх нь байгуулсан чадваргүй , мөнгөгүй компаниуд . Зүгээр л ард түмний газрыг нь хямдхан луйвардаж авах гэсэн хулхины гарууд

Avatar

Zochin 2023-10-20 202.55.188.91

Хэт их төвлөрөлийг ямар нэгэн хөшүүргээр задлах нь зөвөө. Жишээ нь 1000 мкв барилга барьж өмчлөх гэрчилгээ авсан бол 2-3 миллиард төгрөгний зардалд нь ноогдох татвараас нь ерөнхийлөн тооцож чөлөөлж болж байна ш дээ. Тэрнээс биш хотын төвд барисан барилгынхаа материал зардалыг бодуулж хасуулах гэсэн башир арга ч гарч мэднэ. Ер нь орон сууцны борлуулалтын үнийн 65-80хувь зардал байдаг, түүнийг нь л хөнгөлье. Худалдаа үйлчилгээ, оффисе, үйлдвэр баривал бас барилгад нь хөнгөлөлт байж болно ш дэ

Avatar

зочин 2023-10-20 202.55.188.91

Заасан бүс дэх Үйлчилгээ, оффисе-ын барилга ч гэсэн хотын төв дэх үйлчилгээний төвлөрөлийг орлох, задлах, ажиллах хүчнийг тухайн бүсэд нь хадгалах гэсэн оролдлого учир бас хөнгөлөлт үзүүлэх нь зөв юм шиг санаж бна

Avatar

Нэргүй 2023-10-20 202.9.46.194

Аль нэг салбарыг, хэсэг бүлэг хүмүүсийг илүүд үздэгээ больцгоо. Бүгд адилхан татвараа төлөх ёстой. Энэ тэнэглэлээс чинь болж улс хөгжихгүй, эдийн засаг сайжрахгүй байна.

Avatar

Зочин 2023-10-20 66.181.188.80

дахин төлөвлөлтөө цогцоор нь хийхгүй бол зөвхөн орон сууц бариад байж болохгүй. угаасаа зураг, төлөвлөлтөө засгаас гаргаад барилгын компаниар л бариулах баылгүй дээ. хорооллоос гадна энмнэлэг, сургууль цэцэрлэг, соёлын төв, спорт цогцолбор, үйлчилгээний төв, оффис, сад зам талбай гээд бүгдийг шийдэхгүй бол дахиад заваарсан юм болно.

Avatar

Нэргүй 2023-10-20 213.87.133.109

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-20 66.181.160.15

биднийг иргэдийг татвараас чөлөөл та нарын компани яараараа татвараас чөлөөлөгддөг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж