Шинэ Зеланд дахь "Chandler Investments Ltd" компани Хятадын Элчин сайдын яамтай хогны асуудлаар маргаан үүсгэжээ. Тодруулбал, Хятадын Элчин сайдын яамны түрээсэлсэн барилгын цэвэрлэгээ болон бусад зардалтай холбоотойгоор маргаан үүсгэсэн. Гэхдээ Элчин сайдын яамыг халдашгүй бүрэн эрхтэй гэж үзсэн учир шүүхээс "Chandler Investments Ltd"-ын нэхэмжлэхийг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэх хүчингүй болсноор "Chandler Investments Ltd" компани 960 шинэ зеланд долларын нэхэмжлэхээ алдсан байна. Энэ нь Элчин сайдын яамны барилгын хог цэвэрлэх төлбөр аж. Өнгөрсөн тавдугаар сард түрээсийн хугацаа дуусахад "Chandler Investments Ltd" компани нөхөн олговор авах хүсэлтээ анх гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Шинэ Зеландын Гадаад хэрэг, худалдааны яамны төлөөлөгчид оролцсон байна.
Шинэ Зеландын түрээслэгч компани Элчин сайдын яамтай түрээсийн маргаанд орооцолдсон тохиолдол ганцаар тогтохгүй. Тодруулбал, 2018 онд Европын холбооны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Ева Тварозковагийн эсрэг Веллингтон дахь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөр болгон 20 мянган шинэ зеланд доллар нэхэмжилж байжээ. Шүүхээс эхэндээ түрээслэгчийг мөнгөө авах эрхтэй гэж үзсэн ч дараа нь Ева Тварозковаг халдашгүй дипломат эрхтэй гэж үзээд, түүнийг яллаагүй байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ