Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас "MTV awards" хойшлогдов

Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас "MTV awards" хойшлогдов

Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас "MTV awards" хойшлогдов

"MTV Europe Music Awards" наадам ирэх сарын 5-ны өдөр Францын нийслэл Парист зохион байгуулагдах товтой байсан. Гэвч Газын зурвас дахь мөргөлдөөнтэй холбоотойгоор наадам цуцлагдсаныг зохион байгуулагчид мэдэгдлээ.

"Дэлхий дахин тогтворгүй байгааг харгалзан бид наадмаа хойшлуулахаар шийдсэн. Энэ наадам нь дэлхийн хөгжмийн баяр. Гэвч Израиль болон Газад үргэлжилж буй үйл явдлуудаас харахад энэ нь дэлхийн хэмжээний баяр шиг санагдахгүй байна. Мянга мянган хүний амь нас хохирсон гашуудлын мөч тохиож байна. Бид дэлхийн өнцөг булан бүрээс ирэх олон мянган ажилчин, багийн гишүүн, уран бүтээлчид, шүтэн бишрэгчид түншүүддээ хандаж, болгоомжтой байхыг уриалж байна" гэж мэдэгдэлд дурджээ. 

Наадмын шилдэг уран бүтээлч номинацид Дожа Кат, Майли Сайрус, Оливиа Родриго, Тейлор Свифт, Ники Минаж нар дэвшиж байна. Мөн Өмнөд Солонгосын "BTS" хамтлагийн дуучин "Jung Kook" уран бүтээлээ хүргэх байсан. 

Палестины албаныхны мэдээлснээр Газын зурваст дор хаяж 3700 хүний амь үрэгдээд байна.

"MTV Europe Music Awards" наадмыг 2024 оны арваннэгдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус наадмыг анх 1994 онд Германы Берлин хотод зохион байгуулж байжээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-21 213.87.137.41

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

zochin 2023-10-21 142.114.7.208

Тэр нь дээр юун наадам шагнал мөнгө манатай тэр бүx зүйлийг болиx xэрэгтэй.
1957 онд ямар сайxан байлаа, дэлxийн xар цагаан шарууд Москвад цуглаад Подмосковскыи вечерээ дуулалдаад энx тайван сайxан цаг байжээ. Тэгтэл өнгө мөнгөны нийгэм ялаад Одоо тэр дуунаас өөр юу ч үлдсэнгүй xарамсалтай .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж