Хятад улс цөмийн арсеналаа эрчимтэй өргөжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.10.21-нд нийтлэгдсэн

Хятад улс цөмийн арсеналаа эрчимтэй өргөжүүлж байна

Хятад улс цөмийн арсеналаа эрчимтэй өргөжүүлж байна

Хятад улс сүүлийн нэг жилийн хугацаанд цөмийн зэвсгийн нөөцөө мэдэгдэхүйц нэмэгдүүлж буйг АНУ мэдэгдлээ. Тодруулбал, Хятад өдгөө 500 орчим байлдааны цэнэгт хошуутай болжээ. Пентагоны жил тутам гаргадаг тайланд дурдсанаар Хятад 2030 он гэхэд зэвсгийн нөөцөө хоёр дахин нэмэгдүүлж, 1000 гаруй цэнэгт хошуутай болох төлөвтэй байна. Гэхдээ Хятад улс түрүүлж цохилт өгөхгүй байх бодлогыг тууштай баримталж байгаа аж. 

Гэхдээ Хятадын нөөц Орос, АНУ-аас бага хэвээр байгаа гэв. Тодруулбал, ОХУ 5889, АНУ 5224 цэнэгт хошуутай. 2021 онд тооцоолоход Хятад улс 400 орчим байлдааны хошуутай байжээ.

Ши Жиньпин дарга Хятад улсыг 2049 он гэхэд дэлхийн жишигт нийцсэн цэрэг армитай болгоно гэж зарласан. Тэрбээр 2012 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш зэвсэгт хүчнийг шинэчлэхээр хичээж иржээ. АНУ-ын мэдээлснээр Хятад улс 2022 онд пуужингийн гурван шинэ блокын байгууламжийн ажлыг дуусгасан байх магадлалтай. 

Хенри Бойдын нэрэмжит олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах ажилтан Хенри Бойд хэлэхдээ "Хятад улс 1000 байлдааны цэнэгт хошуутай болох зорилтдоо хүрэхийн тулд тооцоолсноос хамаагүй хурдтай хөдөлж байна" гэжээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж