"Түлэнхийн төв" гэмтлийн яаралтай тусламжийг 24 цагаар үзүүлж байна

"Түлэнхийн төв" гэмтлийн яаралтай тусламжийг 24 цагаар үзүүлж байна

"Түлэнхийн төв" гэмтлийн яаралтай тусламжийг 24 цагаар үзүүлж байна
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төвлөрлийг сааруулж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд салбар эмнэлэгт яаралтай тусламжийг үзүүлж байна. Тодруулбал, гэмтлийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт илүү хүнд, хавсарсан хам гэмтлийн тусламж үйлчилгээг голчлон үзүүлж байгаа юм. Үүнд, тархины хүнд гэмтэл, цээж хэвлийн хавсарсан гэмтэл, олон мөчдийн гэмтэл, хутга болон том хэмжээний шарх, том судасны гэмтэл, амь тэнссэн үеийн яаралтай тусламж гэх мэт хамаарч байна.
Харин осол гэмтлийн үеийн хөнгөн гэмтлийн яаралтай тусламжийг Сүхбаатар дүүргийн долдугаар хороо 11 дүгээр хороололд байрлах Салбар эмнэлэг буюу хуучнаар Түлэнхийн төвийн шинэ байранд 24 цагаар, харьяалал харгалзахгүй үзүүлж байгаа юм.
Ингэснээр ахуйн осол, хугарал мултрал, шарх, үе мөчдийн гэмтэл, зөөлөн эдийн гэмтэл зэргийг заавал төв эмнэлэг рүү замын түгжрэлд орон цаг хугацаа алдах шаардлагагүй авах боломж бүрджээ. Ачаалал ихтэй төв эмнэлэг дээр хүнд хүмүүстэй оочер дараалал үүсгэн хүлээж зогсох шаардлагагүй болсон байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-20 213.87.133.109

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-20 202.131.225.53

эмч сувилагч нар нь зөөлөн гартай өрөвч сэтгэлтэй байгаасай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж