Монголд "Клеопатра" сонгодог жүжгийг тайзнаа тавина

Монголд "Клеопатра" сонгодог жүжгийг тайзнаа тавина

Монголд "Клеопатра" сонгодог жүжгийг тайзнаа тавина

Египетийн сүүлчийн хатан хаан Клеопатра нь Ромын хаан Юлий Цезарь, түүний ач хүү Августус нарын сэтгэлийг эзэмдсэн юм. Түүний маргаантай зан чанар, домогт гоо үзэсгэлэн нь олон зууны туршид зохиолч, яруу найрагч, уран бүтээлчид, мэдээж зохиолч, найруулагчдын анхаарлыг татсаар ирсэн. Кино театр оршин тогтнох бүх хугацаанд домогт хатан хаанд 50 гаруй жүжигчин тоглосон байдаг. Тэгвэл энэ удаа Улаанбаатар чуулга, "Монгол" театрын уран бүтээлчид хамтран "Клеопатра" сонгодог жүжгийг тайзнаа тавих гэж байгаа аж.

Уг жүжгийн хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх ажиллах бол найруулагчаар УДЭТ-ын найруулагч, жүжигчин А.Чингүн, ерөнхий зураачаар О.Баярмагнай нар ажиллаж байгаа гэнэ.

Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх нь Хятад, Испани, ОХУ, Польш, Америкт өөрийнхөө концертыг тоглож, Норвеги, Бельги зэрэг олон оронд зохиол нь тоглогдсон хөгжмийн зохиолч бөгөөд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн удам залгасан уран бүтээлч юм. Харин алдарт зохиолын орчуулагчаар жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва ажиллажээ. Тэрбээр өмнө нь “Кихот ноён”, “Амьгүй албат”, “Фауст” зэрэг дэлхийн сонгодгуудыг тайзны бүтээл буюу жүжгийн зохиол болгосноос гадна У.Шекспир, Карло Гольдони, Карло Гоцци, Бернард Шоу, Бертольд Брехт зэрэг олон алдартны бүтээлийг эх хэлнээ хөрвүүлж, үзэгчдийнхээ оюуны цангааг тайлахад хувь нэмэр оруулсан нэгэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.160.78

гайхалтай

Avatar

Be 2023-10-20 203.91.115.51

Chingun aguu nairuulagch bolno itgej bn. Ene jujgeer tunhagla

Avatar

Нэргүй 2023-10-20 202.126.89.136

Амжилт хүсье!

Avatar

Нэргүй 2023-10-20 213.87.133.109

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-20 139.5.218.66

Сонгодог урлаг гэдгийг энгийн хүн ойлгох боломжгүй гэж гээд ойлгочиход бараг болно доо, мэргэжлийн урлагийн улс нь л ойлгоно гэсэн үг, тэгэхээр иймэрхүү сонгодогууд энгийн олон нийтэд зориулагдаагүй л гэсэн үг

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.183.49

Битгий доошоо ярьж, хойшоо чангаагаад байгаач, үхэр ээ !

Avatar

Нэргүй 2023-10-20 107.77.227.36

Kk

Avatar

Нэргүй 2023-10-20 59.153.114.222

arai ugui bailguidee, uchirtai 3 aal tavij bldaa, uur um tavij balaigiin avah geed bh um

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж