Путин ОХУ-ын өмнөд хэсгийн цэргийн штабт айлчлав

Хуучирсан мэдээ: 2023.10.21-нд нийтлэгдсэн

Путин ОХУ-ын өмнөд хэсгийн цэргийн штабт айлчлав

Путин ОХУ-ын өмнөд хэсгийн цэргийн штабт айлчлав

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Пүрэв гаригийн орой ОХУ-ын өмнөд хэсгийн Ростов-на-Дону хот дахь штабт очиж, Украин дахь ажиллагааны явцын тайланг сонсчээ. Тэрбээр Украин дахь дайны командлагч, жанжин штабын дарга, генерал Валерий Герасимовтой уулзсан байна. 

Түүнчлэн Украины арми Днепр мөрний зүүн эрэг рүү нэвтэрсэн тухай "BBC" агентлаг мэдээллээ. АНУ-д төвтэй Дайны судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр Украины цэргүүд голоос зүүн тийш дөрвөн км хүртэл урагшилжээ. Тодруулбал, "Украины тэнгисийн явган цэргийн хоёр бригадын рот байж болзошгүй элементүүд аравдугаар сарын 17-18-нд Днепр мөрний зүүн эрэг рүү дайралт хийв. Газарзүйн байршлын дүрс бичлэгээс үзэхэд Украины цэргүүд Пищановка хотоос хойд зүгт Пойма тосгонд урагшилсан байна" гэж Дайны судалгааны хүрээлэн мэдэгдэв. Украин цэргүүд өмнө нь Днепр мөрнийг гатлах хэд хэдэн жижиг дайралт хийж байсан.

Дашрамд дурдахад, ерөнхийлөгч Путин өнгөрч буй долоо хоногт Бээжинд айлчилж, "Бүс ба зам" чуулга уулзалтад оролцсон. Энэ нь түүний Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрээс хойших хоёр дахь гадаад айлчлал нь юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж