Монголын анхны ярьдаг, сонсдог номын сан нээгдлээ

Монголын анхны ярьдаг, сонсдог номын сан нээгдлээ

Монголын анхны ярьдаг, сонсдог номын сан нээгдлээ

Ярьдаг, сонсдог Монголын анхны номын сан өнөөдөр /2023.10.20/ Монгол Улсын их сургуульд нээгдлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, МУИС-тай 2018 оноос хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэхүү номын санг байгуулжээ.

МУИС-д хөгжлийн бэрхшээлтэй нийт 109 оюутан суралцдаг бөгөөд тэдэнд зориулан тэгш хамруулах үйлчилгээг хүртээмжтэй болгох, сурах үйл ажиллагааг дэмжих, сургалтын орчин нөхцөлийг ээлтэй болгох зорилгоор ярьдаг, сонсдог ном бүхий өрөөг шинээр тохижуулан нээсэн байна.

Энэхүү номын сан нь харааны бэрхшээлтэй хүнд зориулсан аудио төхөөрөмж болон брайл номын булантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд дээд боловсролын түвшинд 145 мянган оюутан суралцаж байна. Үүний 414 нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагч. Эдгээр оюутнууд энгийн хүүхдүүдтэй хамт суралцаж, боловсрол эзэмшдэг хэдий ч бусад хүүхдүүдтэй адил үйлчилгээг авч чаддаггүй юм. Тиймээс тэдэнд зориулсан номын сангийн үйлчилгээг МУИС анх удаа нэвтрүүлж байна.

Нээлтийн арга хэмжээнд МУИС-ийн захирал профессор Д.Бадарч нээж үг хэлсэн бол Боловсрол, шинжлэх ухааны яамны дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга доктор, дэд профессор Х.Тамир, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хөгжил, нийгмийн оролцооны газрын дарга Б.Амаржаргал нар мэндчилгээ дэвшүүлж ХБХХЕГ-аас брайл номын дээж, номын шүүгээг дурсгал болгон гардууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-20 192.82.92.42

Дээд боловсрол дампуурч дууслаа. Нэг цогц барьсан бприлгын нэгэн жигуурийг таслах гэж байгаа энэ шийдвэрийг хэн гаргаж байнаа!!! Монголын нуур царай, хотын узэмж, аюулгуй байдлыг алдагдуулж байгаа этгээдуудэд хариуцлага тооцох цаг болсон!!!

Avatar

Нэргүй 2023-10-20 213.87.133.109

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-10-20 202.21.127.168

Аргагүй л 1 номерын их сургууль юмаа МУИС_ та бүхэнд баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж