"Анна кашимер" брэнд Хонгконгийн зах зээлд нэвтэрлээ

Хуучирсан мэдээ: 2023.10.20-нд нийтлэгдсэн

"Анна кашимер" брэнд Хонгконгийн зах зээлд нэвтэрлээ

"Анна кашимер" брэнд нь хамгийн сайн чанарын ноолуураар орчин үеийн загварын чиг хандлагыг загварлаг бүтээгдэхүүн урлаж хэрэглэгчдэдээ шинэ өнгө төрхийг санал болгосоор дөрөв дэх жилдээ болж байна.

Дотооддоо хэдийнээ танигдсан "Анна кашимер" брэнд нь Монгол ноолруурыг дэлхийн тансаг бүтээгдэхүүний зах зээлд танилцуулж, хүрээгээ тэлсээр хамгийн сүүлд энэ оны аравдугаар сарын 17-ны өдөр Хонгконгийн зах зээлд танилцуулагдлаа.
Түүнчлэн "Анна кашимер" брэнд АНУ, Араб болон БНСУ-ын зах зээлд Монгол ноолуурыг худалдаалж, олон улсын тансаг хэрэглээний зах зээлд хүч түрэн танигдаж буй.
Тэгвэл Хонгконгийн өндөр орлоготой иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг "Elements", "Pacific Place", "Lee Garden" зэрэг өндөр зэрэглэлийн молл-уудад "Анна кашимер" брэнд худалдаалагдаж эхэлсэн нь Монгол ноолуурын салбар дахин нэг шат ахисан үйл явдал боллоо.
Сонирхуулахад, "Анна кашимер" брэнд нь 2021 онд АНЭУ-ын Дубай хотод болсон "IFW Dubai" буюу Олон улсын загварын долоо хоногт Монгол Улсаас анх удаа оролцож, "BEST LUXURY WEAR 2021" шагнал хүртэж байсан билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж