Крымийн гүүрийг бүрэн засч дуусчээ

Хуучирсан мэдээ: 2023.10.20-нд нийтлэгдсэн

Крымийн гүүрийг бүрэн засч дуусчээ

Крымийн гүүрийг бүрэн засч дуусчээ

Крымийн хойгийг Оростой холбодог гол гүүр долдугаар сард халдлагад өртөж, сүйдсэн. Тэгвэл уг гүүрийг бүрэн засч дууссан гэж Оросын тал мэдэгдлээ. Бүрэн засварлаж дууссан ч хэсэгчлэн ашиглалтад оруулжээ.

Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр ачааны машин, түлшний хангамжийг одоогоор гатлага онгоцоор зөөвөрлөж байгаа аж. Хэдийгээр ашиглалт хязгаарлагдмал байгаа ч Украины өмнөд хэсэг дэх Оросын цэргийн хүчийг дэмжих чухал холбоос хэвээр гэв.

Крымд ОХУ-аас хангамж, тоног төхөөрөмж авчрахын тулд 20 орчим км урт Керчийн гүүрийг ашигладаг. ОХУ-ын арми Украины эсрэг дайралтад олон удаа Крымийг ашигласан. Долдугаар сард болсон дэлбэрэлтийн улмаас гүүр эвдэрсэн бөгөөд үүний хариуцлагыг Украин хүлээсэн юм. Энэ халдлагыг Орост өгсөн бэлгэдлийн цохилт гэж үзсэн.

Украины арми Крымийг эргүүлэн авна гэдгээ удаа дараалан амласан. Тийм учраас сүүлийн саруудад хойг руу дайралтаа эрчимжүүлж байна. Ингэхдээ байлдааны хөлөг онгоц эсэргүүцэгч далайн довтолгооны нисгэгчгүй онгоц, далавчит пуужин ашиглажээ. Мөн саяхан тийрэлтэт цана, хурдны завьтай тусгай хүчний цэргүүд шөнийн цагаар Крымд довтолсон байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж