Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочлов

Хуучирсан мэдээ: 2023.10.20-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочлов

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ниншя хотон үндэстний Өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга Лан Яньшүнь, тэргүүлэгч Жан Юйфү нарыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэрээ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Ниншя хотон үндэстний Өөртөө засах орон нь Монгол Улсын Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймагтай харилцаа тогтоон, хамтын ажиллагаа өрнүүлж байгаад баяртай байгааг илэрхийлэв.

Цаашид хөдөө аж ахуй, аж үйлдвэр, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, сэргээгдэх болон ногоон эрчим хүч, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдэгт талууд санал нэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Шапөтоу цөлжилтийн эсрэг төв, “Кайсэнь” ухаалаг хөдөө аж ахуйн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ниншя нь БНХАУ-ын баруун хойд хэсэгт оршдог. 66,400 хавтгай дөрвөлжин км нутагтай. 7 сая гаруй хүн амтай. Иргэдийн 35 орчим хувь нь хотон. БНХАУ-ын үндэстний цөөнхийн өөртөө засах таван мужийн нэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж