Найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “Шар гэгээ” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод буй. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоос сэдэвлэсэн эл бүтээл 15 дахь удаагийн "Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг гурван төрөлд шалгарч чансаагаараа тэргүүлэв. Тодруулбал, “шилдэг кино зохиол” “шилдэг туслах эмэгтэй дүр” “шилдэг хөгжмийн зохиол” гэсэн гурван төрөлд шалгарч, Хангарьд цомын эзэн болсон юм.
Оранж энтертайнмент, Рэд Пойнт медиа, “”Промикс саунд”-ын хамтран бүтээсэн энэхүү киног үзэгчид “Hэг биш нэжгээд шат ахиулсан орчин цагийн жинхэнэ Монгол кино” болжээ гэж нэг үгээр тодорхойлсон юм.
Үзэгчдийн дийлэнх нь киноны Монгол ахуй, ёс заншил, яруу сайхан үг хэллэгээр баялаг, хожим алтан үеийн кино гэж хэлэгдэх чанартай уран бүтээл нэгээр нэмэгдсэнд талархал илэрхийлж байлаа.
Тэдний төлөөлөл СГЗ, сэтгүүлч Г.Золжаргал-“Их олон жил жинхэнэ Монгол кино үзэх гэж театрт очжээ, их олон жилийн дараа сая л үзлээ” гэсэн юм. Мөн кино шүүмжлэгчид энэ бүтээлд дуу нэгтэйгээр хамгийн өндөр үнэлгээ өгсөөр байна.
“Шар гэгээ” уран сайхны киноны агуулга нь хүний амьдралын мөн чанар, энэрэхүйн тухай өгүүлэх боловч зөвхөн Монгол хүнд л байх ариун нандин чанар, гэр бүлийн үнэ цэнийг харуулснаараа үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж амжсан. Киноны зураг хангай, говийн байгалийн гайхамшигийг уран зураг шиг хослуулсан нь бүтээлийн онцлох хэсэг байв.
Найруулагч Б.Батдэлгэрийн энэхүү бүтээлийг энэ сарын 24-өөс эхлэн IPTV, OTT үйлчилгээний видео сангаар дамжуулан үзэгчдийн хүртээл болгож эхэлнэ.
Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй Улаанбаатар олон улсын кино наадамд “Монгол кино уралдаан”-д анх удаа залуу найруулагч Б.Батдэлгэр "Шар гэгээ", "Бүүвэй" киногоороо шалгарсан. Тэрбээр энэ сарын 17, 19-нд "Тэнгис" кино театрт энэхүү бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзсан нь энэ байлаа.
Найруулагч Б.Батдэлгэр нь Ойрад театр болон Архангай аймгийн ХДТ зэрэг хөдөө орон нутгийн театруудад 10 гаруй жил ажилласны дараа анхны дебютүүдээ амжилттай хийлээ.
КИНОНЫ МЭДЭЭЛЭЛ
Контентийн нэр | Албан ёсны нэр бичигдэнэ |
Улс: | Монгол |
Ерөнхий найруулагч: | Бямбасүрэн БАТДЭЛГЭР |
Зохиолч: | Шагдарсүрэн ГҮРБАЗАР /Төрийн шагналт СГЗ/ |
Продюсер | Ү.Баяржаргал |
Студи: | Orange entertainment, Red point media, Promix sound |
Гарсан он: | 2023 |
Насны ангилал: | Бүх насныхан |
Төрөл: | Драма |
Жүжигчид: | Энхтайван БАТНЯМБУУ, Намсрай ЯЛАЛТ, Түмэн ЭНЭРЭЛ, Лхагвабаяр ЖИЖЖАЛАМ, Эрдэнэтуяа ТОДГЭРЭЛ |
Үргэлжлэх хугацаа: | 114 |
Товч агуулга: | Хүүхэд заяадаггүй хоёр хос айлаас ганц хүүг нь өргөж авсанч хүүг нь хүн болгож чадалгүй алдаж орхив.Удалгүй тэд хүүтэй болов. Гэвч хүүгээ өргүүлсэн хос тэдний хүүг өргөж авахаар ирнэ. |
Холбоотой мэдээ