Дэлхийн хэт холын зайн гүйлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

Дэлхийн хэт холын зайн гүйлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

Дэлхийн хэт холын зайн гүйлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

Тайванийн гүйгч Цай Вэн 2023 оны аравдугаар сарын 15-ны өдөр Шри Чинмойн Өөрийгөө-Ялах 3100 майл буюу 5000 кмын гүйлтийн тэмцээнийг 45 хоног, 12 цаг, 28 минутын хугацаанд дуусгаж, эмэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тайчунг хотын 53 настай цэцэгчин бүсгүй өмнөх рекордыг 3 хоногоор урагшлуулжээ.  Өмнөх дээд амжилтыг 2017 онд Словакийн 47 настай Канийника гэдэг эмэгтэй 48 хоног, 14 цаг, 24 минутаар эзэмшдэг юм байна. Цай Вэн-Яа 5000 км зайг 45 хоног+14:56:42 –ээр гүйж дуусгажээ. Түүний нутаг нэгт Ло Вен-Яа (нас 59/эр) мөн энэ удаа түүнээс 3,5 цагийн өмнө барианд орж Ази болон Тайванийн дээд амжилтыг тогтоосон байна.  Цай Вэн-Яа энэ амжилтад хэрхэн хүрсэн тухайгаа: “Туйлдаж ядрах бүрдээ би залбирсан. Тэгээд дотроо өөртөөгөө ярилцахыг хичээсэн. Би бясалгасан. Ингэж өөрийгөө би ялахыг чармайж, бага багаар биеэ хүчилж, урагшилж байлаа. Эцэст нь өөрийгөө хэтийдэн давсан” хэмээн тайлбарлажээ.

Энэ удаагийн 27 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Шри Чинмойн 3100 майлын Өөрийгөө-Ялах тэмцээн   наймдугаар сарын 30-наас 10 сарын 20-ны хооронд явагдаж байна. Гүйгчид өдөрт дунджаар 95,9 км замыг буюу 2 бүтэн марафон, нийтдээ 118 марафон гүйлтийн зайг дуусгах юм. Өглөө 6.00 –д эхэлж, бүхэл өдрийн туршид үргэлжилж, шаардлагатай үед замдаа амарна. Мөн хэрэв тэд хүсвэл шөнийн 12 цаг хүртэл гүйлтээ үргэлжлүүлж болно. Гүйлтийн зам нь 883 м –ын тойргоор Нью Иорк хотын Жамайка Күйэнс дэх Томас Эдисоны Техникийн боловсролын ахлах сургуулийн талбайд явагдаж байна.

5000 кмын гүйлтийн тэмцээн бол Хэт холын зайн гүйлтийн Эверестийн оргил хэмээн тооцогддог бөгөөд 26 жилийн түүхэнд 52 гүйгч л зайгаа дуусгасан байдаг. Тэгвэл 1953 оноос Эвэрэст Ууланд 4000 орчим л уулчид амжилттай авирчээ. Нийт 11 орноос 9 эрэгтэй, 5 эмэгтэй гүйгчид энэ жилийн дэлхийн хамгийн хол зайн гүйлтийн тэмцээнд өрсөлдөж байна.  Андрей Маркато (нас 41) Итали тамирчин 10 сарын 12-нд эхний барианд орсон байна. Энэхүү 5000 км ын гүйлтийн тэмцээнийг Энэтхэгт төрсөн Шри Чинмой гэдэг тамирчин, зохиолч, хөгжимчин, сэтгэлзүрхний багш хүн 1997 онд санаачилжээ.  Доорхи цахим хаягнаас : Sri Chinmoy Self-Transcendence 3,100 mile Race өдөр тутмын гүйгчдийн мэдээ мэдээлэл, шууд бичлэгийг үзэж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-20 213.87.133.109

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж