Баланс барьсан АЙЛЧЛАЛ!

Баланс барьсан АЙЛЧЛАЛ!

Баланс барьсан АЙЛЧЛАЛ!

Бээжинг зорьсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Улаанбаатарт бууна. Парисаас ирсэн даруйдаа “Бүс зам” уулазлт руу мордсон тэрбээр Бээжинд Хятадын удирдагч Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нартай уулзсан юм. Мэдээж, найрсаг хөршүүдийн хувиар. Аль ч улсын удирдагчид улс орныхоо эрх ашгийг ярина, хөндөнө, тулгана, тохирно. Монгол ч ялгаагүй эрх ашгаа илүүд тавина. Товчхондоо тэнцвэрийг хадгалах, балансаа барих нь Монголын нэг номерын гадаад бодлого болжээ.

Ерөнхийдөө Монголын гадаад харилцаа Төрийн тэргүүн хэн байхаас, түүний үнэт зүйл, үзэл баримтлаас хамаардаг, хөгждөг. У.Хүрэлсүхийн хувьд гэр дотроо,  гэрийн гаднаа ч эв, эеийг сахихад анхаарч байгаа, ажиллаж байгаа. Хамгийн сүүлийн дараалсан хоёр айлчлалаас нь, Парис, Бээжинд хийсэн уулзалт, тохирооноос нь дүгнэхэд Монгол Улс улс төрийн хувьд, эдийн засаг талдаа  тэнцвэр барьж байна.

Нэг. Улс төр

“Бүс зам” бол Ши Жиньпин том амбиц. Түүний урилгаар дэлхийн 130 орны удирдагч нар Бээжинд цугларсан. Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байлаа. Тэрбээр Бээжинг зорихоосоо өмнө  Эммануэл Макроны урилгаар Парист төрийн айлчлал хийж, Монголын эдийн засгийн түүхэнд үлдэх том төслийг эхлүүлэх “шав тавиад” ирсэн.

Энэ нь, Франц улстай ураны салбарт хамтрах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан нь У.Хүрэлсүхийн “эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулах” бас нэгэн бодлого нь.

Мөн Европын соёл иргэншлийн төвд их Эзэн Богд Чингис хаанаа сурталчлаад ирсэн нь улсынхаа үндэсний аюулгүй байдлыг хамгаалж буй арга тактик нь ч байв.

Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон Оюутолгойн удаад бичигдэх “Орона”-тай хийх төслийн хүрээнд цаашдаа уранаас цахилгаан үйлдвэрлэх асуудал ч яригдах биз. Харин өнөөдрийн тухайд Монгол Улс эрчим хүчнийхээ 20 хувийг гаднаас хангаж байна. Экспорт, импорт нь Хятадаас, эрчим хүч, шатахуун нь Оросоос зуун хувь шахуу хамааралтайн хувьд У.Хүрэлсүх В.Путинд албан ёсны айлчлалын урилга өгч, Ши Жиньпинтэй цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахаа илэрхийлсэн ч Монголын аюулгүй байдлын төлөөх үг, үйлдэл болох нь ойлгомжтой.

Өмнө нь “өгөх хүн гэдийдэг” гэх маягаар монголчуудтай харилцаж ирсэн оросууд энэ удаад хошуу дэвсээд эхэлсэн нь У.Хүрэлсүхийн хэрэгжүүлж буй олон тулгуурт, нээлттэй, энхийг сахисан гадаад бодлогын үр дүн биз.

Хоёр. Эдийн засаг

 “Бүс зам”-д оролцож, Бээжин, Москватай уулзаж, У.Хүрэлсүхийн тохирсон яриа хэлэлцээрийн нэг нь Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц байлаа. Үндсэндээ, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар төсөл гараанаас гарлаа гэж хэлж болно. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдсанаар эхний ээлжинд баруун таван аймгийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана.  Илүүдэл эрчим хүчийг төвийн бүсэд нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр үйлдвэрлэлийн өртөг, зардал ч буурна.

Мөн Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хооронд Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар уг бүтээн байгуулалтын ажил нэг шат урагшилж байгаа аж. Монголчуудын хувьд сайн мэдээ, сайхан үйл явдал гарцаагүй мөн.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Шивээхүрэн боомтыг Б Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил өнгөрснө тавдугаар сард эхэлсэн. Энэхүүөмөр зам ашиглалтад орсноор тус боомтын экспортын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой.

Тэгвэл Москвагаас юу амалсан бэ гэж үү?! Монголд нийлүүлдэг  түлш, шатахууныг нийлүүлэлтээ тогтвортой байлгахаа Кремлийн тэргүүн амалсан байна. Мөн Монголын мах, ноос, ноолууран бүтээгдэхүүний татварыг бууруулахад анхаарна л гэж. Гэх мэтчилэн  манай Ерөнхийлөгчийн хувьд “явсан хүн яс зууж иржээ”.

Эцэст нь АНУ, ОХУ, Хятад аль аль нь Монголын, монголчуудын эрх ашгийг илүүд тавихгүй. Аль нь ч Монголыг хамгаалахгүй. Монголыг эрх ашгийг илүүд эрэмбэлэх хүмүүс бол монголчууд бид өөрсдөө билээ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зараа 2023-10-20 178.90.95.113

Шииш хөөш!

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.184.165

за тэр оросын татвар буухгүй 30 жил амлаж бга, нефть боловсруулах үйлдвэр, цахилгаан станцын ажлыг гацааж л таараа, өөрсдөө манайд зарж ашиг олдог

Avatar

Нэргүй 2023-10-20 202.9.40.95

Нямсүрэн зөв дүгнэж эх оронч хүн шиг бичжээ. Үзэл бодлоороо зөрчилддөг боловч эх орныхоо төлөө бид нэгдэх ёстой. зөв зүйлийг нь хамтран батжуулж муу зүйлийг нь шүүмжилж зогсоох нь зүйтэй. Монгол улс дэлхийн улс орнуудын хэнтэй нь ч гэсэн муудаад хэрэггүй. Тэр тусмаа хоёр хөрштэйгээ эв найртай байх нь бидэнд өлзийтэй. Баланс барьж явах нь бүр ч зөв юмаа.

Avatar

Дашдонров Солонго 2023-10-20 202.126.90.42

Одоо юу хэлэхэв дээ. Монгол Улсад ийм л Ерөнхийлөгч бас Их Хурлын дарга,- Ерөнхий Сайд. 3 хэрэгтэй байсымаа. Монгол Улс өнгөрсөн 30 гаран жилд тоногдож самрагдаж хүнээр бол хорт хавдар туссан байсан -иргэд бид босч ирнэ гэхэд итгэл алдарч хойч үедээ санаа зовж байсан боловч одоо бол эдгээд өндийгөөд бат урагшаа итгэл төгс алхдаг болсонд нэн талархаж байна. Монгол Улсад хэрэгтэй үед нь хэрэгтэй эмчлэх эмч-тулж босгоод авч явах 3 бат бөх багана явуулсан Өвөг дээдэс-тэнгэртээ талархан мөргөе.

Avatar

Зүч 2023-10-20 139.5.216.108

Франц бол Барууны суларч, доройтож бга гүрний дуулгавартай бууны нохой нь болсон. Европ бол Дэлхийн 3 дайны талбар болох гэж буй одоохондоо сохорцон ертөнц. Биеээ тооцон, бодит бдлыг буруу дүгнээд бга ялзарч бга тал. Харин Орос, ялангуяа Хятад асар хурдацтай өсөөд бга Гүрэн. Мэдээж одоохнодоо зогсонгүй бдалд гээд бгаа ч аюутай хурдан тэлсээр бга. Бидний дээр гараад захираад бга нөхдүүд үнэхээр чадал мэдлэггүй, хувийн шуналд захирагдсан хаашаач хазааж гуйвдаг бүлэг. Эд нар маш аюултай шийдвэв гар

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.180.138

Францад амьдрах юмсан. энэ "бууны нохойны оронд". Орост бол амьдрах ямар ч хүсэлгүй бн. аягүй бол дайнд дайчлагдаад Украинд очоод үхэх байх. Сайндаа гар хөлгүй л болно. Хятадад дуртай монгол хүн бн уу? ккк

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.177.244

Хүүк бол хулгайч, казиночин, боловсролгүй муйхар этгээд. Гэхдээ Женкогийн дэргэд гуулсан бурхан шиг хүн дээ хөөрхий. Энэ хүн Монгол түмний итгэлийг хүлээж, еөк болохоосоо өмнө бол самарсөөн самарсан. Харин еөк болсноосоо хойш бол гай ч үгүй, гавъяа ч үгүй, ёстой мундаг байгаа. Ийм л еөк Монголчуудад хэрэгтэй. Бас Францад айлчилсны дараа Бүс Зам руу явсан гэдэг нь ч баланс гэхээс өөр юу гэхэв. Мундаг байна. Ер нь МАН-ы дэмжигч болчдиймуу хаха

Avatar

Зочин 2023-10-20 202.126.89.82

Манай ардчиллын бараг ганц үр дүн нь хүн биш бүдүүлэг этгээдүүд, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэллээр, бусдыг доромжлох, гүтгэж гүжирдэх,, бүдүүлэг зан авир гаргах, өс хонзон илэрхийлж,, араатан авир гаргах явдал л юм байна. Капиталист мөлжлөгийн үед хүн чанар ёс зүй усдаж, хувиа бодсон мөнгөнд шунасан бэртэгчингүүд буй болдог, зөвхөн цөөн хэдэн баячууд сайхан амьдарч энгийн иргэд ,ядуус,бараг гуйлгачин амьдралаар зүйл дуусдаг хорвоог орхидог гэдэг нь үнэн бололтой.

Avatar

Монгол улсын иргэн 2023-10-20 59.153.115.252

Энэ Ерөнхийлөгч чинь өөрөө өөрийгөө хазахаас бусдыг хийж ёс бусаар төрд заларсан болохоор одоо 1 сантиметр ажил хийсэн ч үр дүн, нэр хүнд өөрт нь огтоос авчирахгүй!

Avatar

Нэргүй 2023-10-20 71.239.25.243

zailuuldaa oros hujaa 2 mongoliig hoshgiruulaad l bugsiig n algadaaf yavuuldag.Oros hytadad boldog uulzaltuud deer mongoliin terguunuud zurag deer haana baigaa n barag haragddgui. Byalduuch hadaguud end tend guij baigaad putin, Shi 2 iin hajuud n surhii gegch zogsoj zurgaa tatuulna.

Avatar

Нэргүй 2023-10-20 71.239.25.243

hasaguud shuu

Avatar

Нэргүй 2023-10-20 139.5.217.114

Путин хийн хоолойгоо тавина л гэж Хүрэлсүхд хэлсэн. Хүрэлсүх хариуд нь Халх голын ялалтын ойд урилаа гэсэн. хөөрхий дөө. баланс л юм байх даа.

Avatar

Зочин 2023-10-20 202.126.89.82

Монголчууд барууны нөлөөнд орж, хэдэн доллар горьдож,хоёр хөршдөө дайсагнаад өөрсдөө л хохирно. Бусад оронтой түүний дотроос хоёр хөрштэй хэвийн нөхөрсөг харилцааг хэвээр үргэлжлүүлж, хамтын ажиллагаа өрнүүлж байж л бид урагшлана.Нутаг дээгүүрээ тээврийн коридор буй болгох,хийн хоолой бариулах, Халх голын ялалтын баярыг хойт хөрштэй хамтран тэмдэглэх зэрэг нь зөв. Элбэгдорж,Баттулга нар ч үүнийг дэмжэж гүйгээд байсан. Үүнийг эх орноосоо урвагч,нацистүүдийг дэмжигчид л эсргүүцэх б**х.

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.180.138

Юун барууны нөлөө болоод явчихсан юм бэ? Муулах юмаа олохгүй болохоор "барууны нөлөө", "АНУ дайн өдсөн", "үйлдвэртэй бсн Монгол одоо үйлдвэр ч үгүй, сүйрч бн" гээд нөгөө үлгэрээ яриад эхлэх юм аа. ха ха

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.180.138

Тэр хийн хойлойг тэгээд хэзээ тавих юм бэ? Хятад хүсэхгүй бвл оросууд тавих уу?

Avatar

Нэргүй 2023-10-20 213.87.133.109

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-20 103.168.34.16

Хүрэлсүх тусгаар тогтнолын баланс алдагдуулсан бодлого явуулаад удлаа. Түүний явсан зам мөр болгон Монголчуудын цусаар будагдаж, аваар осол, өвчин тахал, үхэл хагацалтай байдаг нь батлагдсаар л байна. Тэр Монголчуудад халтай хүн, түүний хийсэн үр дагавар олон жил үргэлжлэх магадлалтай. Яг томилогдсон өдөр нэгэн номтой хуврага Монголчуудад тун халтай, хортой хүн Ерөнхийлөгч боллоо доо хэмээн харамсангуй хэлсэн үг байдаг.

Avatar

Нэргүй 2023-10-20 203.116.137.197

Hutsmoi ter Huzuugui p***a Elvegdorjtoigoo. Jonkhuu Battulga gaa zailaa

Avatar

Нэргүй 2023-10-20 124.158.70.231

Сүр сар Хүүк Энэтхэгийн мөнгөөр НЕФтийн үйлдвэр барьж монголоо алдагдалд оруулсан.. Мэрэгжлийхэн энэ нефтийн төсөл буруудсан. алдагдалтай болсон Зээлийг нь ард түмэн төлнө гэж байна лээ. Чааваас, өрөнд идэгдсэн монголоо дахиад өрөнд оруулсан гэсэн.

Avatar

ХУУЛЬЧ 2023-10-20 202.9.46.192

ЭНЭ БОДЛОГОД ТАЛАРХАНА .,,АМЖИЛТ ХҮСНЭЭ,,,ҮЛБЭГЭР ЯВСАНААР ДЭЭР ШҮҮ,,,,

Avatar

Эмээ 2023-10-20 103.168.34.6

Төр засгийнхаа төвийг сарьсан бодлого. Хөрш орнуудтайгаа найрсаг харилцааг эрхэмлэдэгт маш их талархаж байна.

Avatar

Symbolic 2023-10-20 203.98.76.4

ЁӨӨК-ийн ажил ч яахав дээ Симболик л юм

Avatar

Зочин 2023-10-20 202.9.46.153

хар х***а долоосоор ирлээ п***а.

Avatar

mgl 2023-10-20 103.9.90.130

молодец Хүрэлсүх ерөнхийлөгч

Avatar

Зочин 2023-10-20 202.126.89.101

Зарим хүмүүс яг чоно шиг байх юм.Ашиг хонжоо дан ярьж, хар санаа өвөрлөж,бусдын дургүй зэвүүг хүргэх зүйл хийж хуцаж байх юм. Эрүүл бодолтой хүмүүс бол зөрчил тэмцэл бүү гараасай, эвтэй найрамдалтай оршин тогтнож, , найрсаг нөхөрсөг байж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлээсэй л гэж хүснэ. Төрийн тэргүүн энэ үүднээс л ажиллаж байна.Ялангуяа хоёр хөрштэй хэвийн харилцаатай байхыг онцгой анхаарч байх шиг Энэ бол туйлын зөв биз. Бид бага орон. Бүх зүйлд хэнд ч халгүй төвийг сахих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.160.69

Уг нь " явсан НОХОЙ яс зууж ирнэ " гэдэгсэн – яана аа …

Avatar

Нэргүй 2023-10-20 202.126.90.41

Түрэмгий орос гацаанд орж, монгол улс хожиж бна

Avatar

Нэргүй 2023-10-20 103.111.68.3

ккк гамин

Avatar

Нэргүй 2023-10-20 202.126.90.129

Ардын нам мундаг.

Avatar

Нэргүй 2023-10-20 202.126.89.99

Нам нам нам мэднэ толгой хэрэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж