Хятад: Улс төрийн нөхцөлгүйгээр Шри Ланкад туслана

Хуучирсан мэдээ: 2023.10.20-нд нийтлэгдсэн

Хятад: Улс төрийн нөхцөлгүйгээр Шри Ланкад туслана

Хятад: Улс төрийн нөхцөлгүйгээр Шри Ланкад туслана

Хятадын дарга Ши Жиньпин өнөөдөр /2023.10.20/ Шри Ланка улсын ерөнхийлөгч Ранил Викремесингхэтэй уулзаж байна. Энэ үеэр Хятад улс аливаа улс төрийн нөхцөлгүйгээр Шри Ланкад тусламж үзүүлж, экспортын бараа бүтээгдэхүүнээс нь ахиу хэмжээгээр худалдаж авахад бэлэн гэж Ши Жиньпин мэдэгдлээ.

Хямралд нэрвэгдсэн Шри Ланка улс Хятадын Экспорт, импортын банктай 4.2 тэрбум ам.долларын өрийн тохиролцоонд хүрсэн гэж долоо хоногийн өмнөхөн мэдэгдсэн. Тус улс өнгөрсөн тавдугаар сард ам.долларын нөөцгүй болж, шатахуун, эм тариа зэрэг зайлшгүй хэрэгцээт барааны үнэ болон гадаад өрөө төлж дийлэхгүйд хүрсэн билээ.

"Хоёр улс Коломбо боомт хот болон Хамбантота боомтыг сурталчлахын тулд бүх хүчин чармайлтаа гаргах ёстой. Хятад улс Шри Ланкад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь улс төрийн ямар ч нөхцөлгүйгээр туслахад бэлэн. Мөн Шри Ланкын бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхэд бэлэн. Хятадын аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулахыг нь дэмжинэ" гэж Ши Жиньпин хэлжээ. 

Ранил Викремесингхэ "Бүс ба зам" чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотод ирсэн. Ши Жиньпин, Ранил Викремесингхэ нарын уулзалтын үеэр Хятадын дарга "Бүс ба зам"-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслүүдээ дурдсан байна. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж