Авлигын хэргээр шалгуулж буй Б.Энх-Амгалан "афоризм" хэлэв

Авлигын хэргээр шалгуулж буй Б.Энх-Амгалан "афоризм" хэлэв

Авлигын хэргээр шалгуулж буй Б.Энх-Амгалан "афоризм" хэлэв

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан УИХ-ын өнөөдрийн хуралдааны үеэр үг хэлэхдээ 5-6 зүйр үг хэлж, иш татав. Тэрбээр Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар үг хэлэхдээ "Ямар үр тарина, тийм жимс хураана гэдэг үг бий. Хүүхэд бол манай нийгмийн толь юм. Нийгэм өөрөө хүүхдүүдэд ээлтэй юу гэдгээ бодох ёстой. Бид "Эх нь булингартай бол адаг нь булингартай" гэдэг үгийг бодох ёстой. Тэрний төлөө алхам хийх ёстой байхгүй юу. Монголд 2.8 сая интернэт хэрэглэгч байгаа. Үүнээс 1.5 сая нь сошиал хэрэглэгч бол 1.5 сая нь хуурамч хаяг байна. Нийт 300 мянга гаруй бүртгэлгүй дугаар байна. Олон телевиз, сайт байна. Хүнээсээ их мэдээллийн замбараагүй байдалд байна. Дэлгэцийн хамааралтай хүүхэд олон болсон.

Хүүхдүүд цахим халдлагад их өртөж байна. Бид тэдэндээ юу үзүүлж байна вэ. Сонсч мэдэж байгаа зүйлдээ анхаарах ёстой. "Бусдын толгой дээрх өвсийг харахаар өөрийн толгой дээрх бухлыг хар" гэдэг үг байдаг даа.

Тэрэн шиг нийгмээ цэвэрлэе. Эх нь булингартсан байгаагаа цэвэрлэе. Хоёрт, монголчууд "Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг" гэж ярьдаг. Бас "Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" гэдэг. Гэр бүлийн хүмүүжилд хамгийн сайн анхаарахгүй бол хүүхдийг зөв хүн болгох асуудалд анхаармаар байна. Эхлээд монгол хүн болсны дараагаар дэлхийн хүн болдог юм байгаа биз. Энийг та бүхэн юу гэж бодож байна. Гуравт, нүгэлгүй бурхад бол хүүхэд. Учраа олохгүй байгаа тэр гэнэн цагаан оюуныг буртагладаг гэмт этгээдийг цэвэрлэх ёстой" гэв. Зүйр цэцэн үгнүүдийг ар, араас нь угсруулсаар яриагаа дуусгасан нь энэ.

УИХ-д авлига, албан тушаалын хэргээр Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулж байгаа гишүүд олон. Тэдний нэг нь Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан гэж хэлж болно. АТГ түүнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Түүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгаж, хэрэг үүсгэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-20 85.110.80.244

Афоризм гэх шиг. Мундаг гарчигтай юм. Тэгвэл гишуудийнх гээд шинэ терел гаргах болж дээ сэтгуулчид ээ. Афоризмын агуулга ч енгерех…

Avatar

зочин 2023-10-20 59.153.112.33

Өөртөө зориулж өөрөө сэтгэгдэл бичжээ. Бүр нийтлэл бичүүлчихсэн дурак. Миеэ Энхболдын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний сургуульлалт хийж тависан жүжгийн гол баатар Ганбаатарын дүрд тоглож байсныг мартаагүй. Ямар бялдууч жинхэнэ б**с долоогчийг монголын ард түмэн энэ бичлэгээс харсан. Энэ хүнд хүний мөс чанар жудаг бахйгүй. Ийм н**ш бидэнд заагаад сургааль айлдаад сууж байна. Ард түмээн ийм сүгнүүдээс болгоомжил

Avatar

Зочин 2023-10-20 66.181.182.236

Б.Энхамгалан шиг ийм л оюунлаг, ардын хүүхдүүдийг л УИХ-д л сонгож байх ёстой юм шүү. Энхамгалан бол зөв хүмүүжилтэй, зөв боловсролтой, зөв хүн гэдэгт би 100% итгэдэг.

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.184.180

алдаа гаргадаггүй хүн байдаггүй юм. Тэнэг хүнд б** бариулж бид үзээгүй байна. Тэнэг мунхаг хүнд б** мөрдөс зүүлгээд эрхийг өгчихвөл цустай гар нь амрах чөлөөгүй болж тэнэгүүд шударга гэж баярлацгаах олон гарч ирэх юм байна. Ядаж уншиж чаддаггүй юм бол үйлийн үр хэлсэн ёсоор өөрт нь тусдаг юм шүү

Avatar

Зочин 2023-10-20 59.153.112.247

иймэрхүү новшнуудыг ажил хийлгүүлээд ард түмнээ доромжлоод байх юм уу? шалавхан байх газарлуу нь явуулаач ээ?

Avatar

Үнэн үнэн үнэн 2023-10-20 103.57.93.125

Энэ хулгайч шоронд сууж бх бтал зүйр үг цээжилж хэлсэн шигээ сууж бх юм.Манай улсад хууль хэр хэрэгжиж буйн тод жишээ энэ юм даа.Ийм бхад шудрага ёс,авилгагүй нийгэм тогтох хол хэвтэнэ дээ

Avatar

Нэргүй 2023-10-20 139.5.218.221

Сью Шү Жан

Avatar

Нэргүй 2023-10-20 103.57.92.97

Хулгайч ш дээ , улсын өрийг төлүүл

Avatar

Зочин 2023-10-20 202.9.46.178

Мишээл экспо-гийн эзэн Б.Энх-амгалан гэдэг үнэн үү? тэр хавийн талбайд бүх юм нь иж бүрэн өндөр зэрэглэлийн орон сууц , зочид буудал зэрэг том бүтээн байгуулалт хийж байгааг энэ хүнийх гэдэг юм билээ , би бол энэ бүхнийг нь хараад дотроо бахархаж байдаг , учир нь улс оронд хийгдэж байгаа бүтээн байгуулалт болгон хотын маань үзэмж мөн гадныханы нүдэнд бидний нүүр царай болж харагдана цаашлаад бидний нэг хэсэг монгол айл өрх ийм орчинд амьдрана энэ бол бахархал.

Avatar

Нэргүй 2023-10-20 139.5.218.221

Гуцаад л нүүрсний хулгайн мөнгө угаагаад л

Avatar

Нэргүй 2023-10-20 213.87.133.109

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-10-20 66.181.177.70

Алтай нутгаас сонгогдсон гишүү өөрийнхөө болий гэхэд нутаг орныхоо нэр нүүрийг боддоггүйм байх даа, онигоотойм бэ Энх-Амгалан гишүүнээ, лаааз

Avatar

Зочин 2023-10-20 139.5.218.66

Дарханы замыг нохойн замаар оруулсан гол хүн дээ, үнэн мөнөөрөө бол ганцад л сууж баймаар, гэтэл УИХ-д суугаад байх

Avatar

Нэргүй 2023-10-20 188.162.254.120

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2023-10-20 59.153.112.218

Нээрээ өөрөө шийр алаг юмдаа

Avatar

Нэргүй 2023-10-20 219.240.101.120

yag yu heleh geed bgaam be . galzuu hunii odriin temdeglel shig um yarihiimaa toriin tushee bj bodoj tsegtstei yarij heleh gsn sanaagaa l helel dee. baahan zuir tsetsen ug holbood boon tom tom sedev shideed.

Avatar

Нэргүй 2023-10-20 43.242.242.57

gants unen ug heljdee

Avatar

Нэргүй 2023-10-20 103.57.93.15

Замынхаа асуудлаа л ярьж үз

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.183.49

Манай УИХ-ын гишүүд эрдэм боловсрол их муутай ! Онолын мэдлэг байхгүй болохоор ярьж хөөрч байгаа зүйл нь ч зүйр цэцэн үгнээс хэтрэхгүй. Ичмээр дамшигнууд аа !

Avatar

Зочин 2023-10-20 66.181.189.144

сайн л байншдээ. монгол ардын зүйр цэцэн үг амьдралаас урган гарсан ёстой жинхэнэ амьдралын ухаантай үг байдаг.

Avatar

зочин 2023-10-20 66.181.161.61

Дарханы замын тендерийг Хятадуудад өөрийн төлөөний хүнээрээ талх шиг зарж байснаа ярих болоогүй юу.

Avatar

ZOCHIN 2023-10-20 202.55.183.178

ДАРХАНЫ ЗАМЫН ХУЛГАЙ ЛУЙВАРААС БОЛЖ ХЭДЭН ХҮНИЙ АМЬ НАС , ЭД ХӨРӨНГӨ СҮЙДСЭНИЙГ БҮҮ МАРТ. МӨНХТУЯА ГИШҮҮНТЭЙ ОРДОН ДОТОР ХӨТЛӨЛЦӨӨД ГҮЙЖ БАЙХАД ДАРХАНЫ ЗАМ ДЭЭР ИРГЭД АМИА БОДОЖ БАЙЛАА.

Avatar

Зочин 2023-10-20 202.126.88.145

Иргэд амь нас эд хөрөнгөөрөө хохирсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж