УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан УИХ-ын өнөөдрийн хуралдааны үеэр үг хэлэхдээ 5-6 зүйр үг хэлж, иш татав. Тэрбээр Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар үг хэлэхдээ "Ямар үр тарина, тийм жимс хураана гэдэг үг бий. Хүүхэд бол манай нийгмийн толь юм. Нийгэм өөрөө хүүхдүүдэд ээлтэй юу гэдгээ бодох ёстой. Бид "Эх нь булингартай бол адаг нь булингартай" гэдэг үгийг бодох ёстой. Тэрний төлөө алхам хийх ёстой байхгүй юу. Монголд 2.8 сая интернэт хэрэглэгч байгаа. Үүнээс 1.5 сая нь сошиал хэрэглэгч бол 1.5 сая нь хуурамч хаяг байна. Нийт 300 мянга гаруй бүртгэлгүй дугаар байна. Олон телевиз, сайт байна. Хүнээсээ их мэдээллийн замбараагүй байдалд байна. Дэлгэцийн хамааралтай хүүхэд олон болсон.
Хүүхдүүд цахим халдлагад их өртөж байна. Бид тэдэндээ юу үзүүлж байна вэ. Сонсч мэдэж байгаа зүйлдээ анхаарах ёстой. "Бусдын толгой дээрх өвсийг харахаар өөрийн толгой дээрх бухлыг хар" гэдэг үг байдаг даа.
Тэрэн шиг нийгмээ цэвэрлэе. Эх нь булингартсан байгаагаа цэвэрлэе. Хоёрт, монголчууд "Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг" гэж ярьдаг. Бас "Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" гэдэг. Гэр бүлийн хүмүүжилд хамгийн сайн анхаарахгүй бол хүүхдийг зөв хүн болгох асуудалд анхаармаар байна. Эхлээд монгол хүн болсны дараагаар дэлхийн хүн болдог юм байгаа биз. Энийг та бүхэн юу гэж бодож байна. Гуравт, нүгэлгүй бурхад бол хүүхэд. Учраа олохгүй байгаа тэр гэнэн цагаан оюуныг буртагладаг гэмт этгээдийг цэвэрлэх ёстой" гэв. Зүйр цэцэн үгнүүдийг ар, араас нь угсруулсаар яриагаа дуусгасан нь энэ.
УИХ-д авлига, албан тушаалын хэргээр Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулж байгаа гишүүд олон. Тэдний нэг нь Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан гэж хэлж болно. АТГ түүнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Түүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгаж, хэрэг үүсгэсэн юм.
Холбоотой мэдээ