НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналыг 75 мянга гаруй иргэн дэмжжээ

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналыг 75 мянга гаруй иргэн дэмжжээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг  байршуулсан.

Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш гурав хоногийн хугацаанд 75 гаруй мянган иргэн дэмжин саналаа өгчээ.

D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-20 202.9.46.182

Манайхан ч өлөн шүү дээ. Мөнгө өгнө гэвэл юунд ч саналаа өгнө.

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.179.223

songuuliin show shde, yag ta nariin hysleer nemj haragdaach xa xa. zygeer l niigemd MAN-iig dahiad songovol butsaan olgolt 5% bolno gsen oilgolt yldeeh gsen zali yum shde

Avatar

Нэргүй 2023-10-20 213.87.133.109

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – — – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Уриалга 2023-10-20 66.181.188.75

Одоо ипотекийн 8хувийг 6 хувь болгохыг бүгдээрээ дэмжмээр байна аа

Avatar

оноч 2023-10-20 66.181.161.247

6-ийнхан, бусад хүмүүс нь дэмжихгүй ш дээ…тэдэнд өөрт нь ашигтай биш юмыг дэмжихгүй л дээ. монголчууд шүү дээ. засаг бол чимээгүй шиг төлүүлээд явахаа л бодно. Засгийн цаана нөгөө ипотекийн корпораци байгаа. ХХБ гэсэн үг. өнгөрсөн 30 жилд Банкуупын лобби-г ялж байсан төр засаг байгаагүй юм. Энэ ард түмэн ч дийлэхгүй.

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.166.35

РД эсвэл нууц үг буруу байна гээд “ДАН” систем рүү орж болохгүй байна. Нууц үгээ мартсан гээд дахиж шинэ нууц үг авах гэтэл цонх нь идэвхжихгүй байна

Avatar

Нэргүй 2023-10-20 122.201.23.84

Халамжийн бодлого туйлдуулах нь дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж