"MacBook" компьютерийн борлуулалт сүүлийн жилүүдэд 30 орчим хувиар буурсныг "Apple"-ын шинжээч Мин-Чи Куо хэлжээ. Энэ байдлаараа үргэлжилбэл дөрөвдүгээр улирлын нийлүүлэлт өмнөх жилүүдээ гүйцэхгүй бөгөөд 2023 онд 17 сая ширхэг компьютерийг зах зээлд нийлүүлэх аж. Тэр дундаа хичээл сургууль цуглах үеэр шинэ 15 инчийн "MacBook Air"-ын эрэлт их хэмжээгээр буурсан байна. Энэ онд 15 инчийн "MacBook Air"-ийн нийлүүлэлт 20 гаруй хувиар буурах төлөвтэй байна.
Компанийн хувьд дөрөвдүгээр улирлын борлуулалт хамгийн чухал байдаг. Учир нь хэрэглэгчид баярын уур амьсгалтай байдаг тул худалдан авалт их хийдэг.
"MacBook" компьютерийн нийлүүлэлт буурсан нь нэг талаасаа хэрэглэгчид гэрээсээ ажиллах нь олширсонтой холбоотой гэж үзэж байна. Мөн хэрэглэгчдийн сонирхол ч тодорхой хэмжээгээр буурсан гэж үзэв.
Компани энэ оны дөрөвдүгээр сард ямар ч шинэ бүтээгдэхүүн гаргахгүй гэж мэдэгджээ. Оронд нь агуулах дахь бараа бүтээгдэхүүнээ цөөлж, шинэ бүтээгдэхүүний маркетинг, стратегиэ боловсруулна.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ