УИХ-ын гишүүдээ ичээч ээ!

УИХ-ын гишүүдээ ичээч ээ!

УИХ-ын гишүүдээ ичээч ээ!

УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаандаа суух гэж оромддог боллоо.

Монгол Улсын 2024 оны төсвийн хууль бол угтаа 3.4 сая иргэний асуудал юм. Тийм ч учраас УИХ, Засгийн газрын гишүүд хуулийн төсөлд ач холбогдол өгч, оролцох ёстой. Нэг ёсны чуулганы нэгдсэн хуралдаан хэдэн цагт эхэлж, хэдэн цагт дуусна эцсийг нь үзтэл оролцох ёстой гэсэн үг. Харамсалтай нь, өнөөгийн парламентын гишүүдэд тийм ёс зүй алга.

УИХ-аар өчигдөр Монгол Улсын 2024 оны төсвийн хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхлэхэд гишүүдийн ирц хангалттай байж чадсангүй.

Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-аар Монгол Улсын 2024 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн гадаад, дотоод томилолтыг хориглоно” гэж мэдэгдсэн ч биеллээ олсонгүй. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Түлш эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан нар байсангүй.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаан 21.00 цаг хүртэл үргэлжилхэд арав гаруйхан гишүүн, арав ч хүрэхгүй Засгийн газрын гишүүн үлдсэн. Тодруулбал, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Цогтбаатар, Н.Энхболд, Б.Пүрэвдорж, Б.Бейсейн, Г.Ганболд, Ш.Адьшаа, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, П.Анужин, Засгийн газрын гишүүдээс Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар байв.

Хуульд зааснаар УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн ирц хамгийн багадаа 39 байх ёстой. Нэг ёсны ирц 50 хувийн босго давж байж төслийг хэлэлцэх шалгуур хангадаг. Харин энэ парламентын хувьд дээрх шалгуурыг хангаж хуралдсан  өдөр тоотой гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй биз.

Ямар аргатайдаа Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэх үед гишүүдийн ирц хангалттай байгаагүйгээс санал хурааж чадалгүй, өнөөдөр лүү шилжүүлэх вэ дээ. Ийм тохиолдол Монгол Улсын нэгдсэн төсвийн хуулийг хэлэлцэх үед гарч байсан удаагүй.

Ер нь чуулганаар хуулийн төсөл хэлэлцэх үед гишүүдийн ирц хангалттай бүрддэггүй тохиолдол олонтаа давтагдах болсон. Харамсалтай нь, түүнийгээ олонхийн бүлгийн дарга нь УИХ-ын даргатайгаа нийлж, хаацайлдаг. Тухайлбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт нэр бүхий хуулийн төслүүдийг эцэслэн батлах болтол гишүүдийн ирц хангалттай байгаагүйг тэд нуух зорилгоор гишүүдийг шахаж суулгасан тохиолдол гарсан. Энэ тухайгаа УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь “Камерт онгорхой суудал бага харагдуулахын тулд УИХ-д хоёр сонгогдсон сахал Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд нарыг урагш татаж суулгалаа. Арын суудал нь онгорхой боллоо шүү. Тийм биз дээ, дарга аа. Нэг их онгорхой шүд шиг байлгаж байхаар” гэж ярьсныг УИХ-ын дарга Г.Занданшатар “Тэг, тэг” гэж зөвшөөрч байх вэ дээ.

Уг нь УИХ-ыг удирдана гэдэг гишүүдийн бурууг  хаацайлна гэсэн үг биш. Болохгүйг нь хэлж, удаа дараа чуулганы хуралдаандаа суудаггүй УИХ, Засгийн газрын гишүүдийг зарлаж, хуульд заасан арга хэмжээнүүдийг авах ёстой. Хэрвээ эрх зүйн орчин нь бүрдээгүй бол санаачлаад арга хэмжээ авдаг болох ёстой. Гэвч тийм санаачлага гаргасангүй, найран дундаа явсаар бүрэн эрхээ дуусгах болж байна.

Нөгөөтэйгүүр, ирц бүрдүүлэхэд УИХ дахь намын бүлгийн дарга үүрэг хүлээдэг ч найзан дундаа, алдааг нь хаацайлсаар бүрэн эрхээ дуусгаж байна.

УИХ-ын гишүүдийн хувьд чуулган, байнгын хорооны хуралдаа суух нь үндсэн ажил, үүрэг нь  боловч ялархсан, тунирхсан, бусдын өмнөөс ажиллаж байгаа мэт ааш аяг гаргадаг л болоод удлаа.

Ийм байж, удахгүй УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлээд зүтгэнэ дээ. Тэр үед сонгогчид бодолтой сонголт хийхгүй бол  хуралдаа суудаггүй, ажлаа хийдэггүй “хоолны сав”-нуудыг л дахин УИХ-д сонгож мэдэхээр байна шүү.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-10-20 59.153.112.33

хүн хогнуудын цуглуулга. хүн гэхэд ч хэцүү

Avatar

Нэргүй 2023-10-20 203.23.49.49

Бүгдийг нь зайлуул

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.178.146

Хорол гуай,
Та гарчгаа нэг эргэж хар даа. " гишүүдээ ичээч ээ" биш "гишүүд ээ, ичээчээ" гэх учиртай.

Avatar

Нэргүй 2023-10-20 213.87.133.109

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-10-20 66.181.185.73

УИХ – д ёс зүй , ичих булчирхайг нь хагалгаа хийгээд авчихдаг нам сонгодог тул тэгж ойлгоод 2024 оны сонгуульд ёс зүй ичих булчирхайтайг нь сонгоо. Чухал нууц задаллаа шүү.

Avatar

Нэргүй 2023-10-20 103.57.93.191

Ха ха өлөн хулгайч луйварчдад ичих булчирхай гэж байдаг юмуу. Ийм хүн хогнуудыг дэлхийгээс

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.190.163

Хариуцлага нэхэцгээе. Орж хэн хэн байгаагийх нь зургийг авч, олон нийтэд харуулдаг болгое. Өөрсдөө эхлээд үлгэрлэ УИХ-аа

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.186.135

126 болохоороо бүр ч ирэхгүй суухгүй биз дээ хуралдаа

Avatar

Нэргүй 2023-10-20 124.158.119.126

Нэр нүүргүй болсон хуучин архагууд намын нэрээр эргэж гишүүн болох гэсэн шуналаар Үндсэн хуулийг "зассан" шүү дээ. Хэнд ч нууц биш…

Avatar

Нэргүй 2023-10-20 103.57.94.34

Хуралдаа суудаггүй гишүүдийг дараагийн чуулганаас сонгуульд ард нь жагссан хүнээр сольдог журам гаргая. Суух хурлынхаа 10 хувийг тасалсан гишүүнээс болиулах хэрэгтэй. Нэг чуулганд 70 өдөр хуралдахаас 7 хурал таслахад л шууд гишүүнээс нь буулгая.

Avatar

Зочин 2023-10-20 66.181.160.22

Гишүүдын ихэнх нь л " Энэ дүнкүү үхсэн үлийгээ хийж Их Хуралд д сууж байгаа юм болоо " л гэмээр амьтад байдаг шдэ ..

Avatar

Зочин 2023-10-20 66.181.181.92

АН-ын гишүүд ганц хоёр хүн л ээлжлээд сууж байдаг, Гүжирдлэгээ хийх болохоор төсөв зэрэг зарим асуудал дээр тал хагас нь суух аядана, Камер харчихаад баахан худлаа бурчихаад гараад алга болчихдог. АН олонхи байхдаа ч ирц бүрддэггүй байсан гэдэг. Дээрмийн шийдвэр гаргах үед бол 100 хувь болчих жишээний

Avatar

Нэргүй 2023-10-20 202.131.227.74

Энэ новшнуудын бүрэн эрх дуусах дөхөж буй учир хаанаас хэдэн төгрөг олоод тогшчих уу гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж түүнийхээ эрэлд хатан, юун хуралдаандаа суух, энэ тэнд хор найруулан доншуучилж, шүлсээ гоожуулан гүйлдэж яваа нь гарцаагүй…

Avatar

Нэргүй 2023-10-20 43.242.242.59

Хятадад Ерөнхийлөгчийн айлчлалтай хамт явж гэрээ хэлцэл хийж байгаа Хүрэлбаатар, Чойжилсүрэн, бямбацогт нар яаж чуулганы хуралд оролцох билээ. Онлайнаар оролцоно гэж байхгүй. Юм бичихдээ судалж байж бичих хэрэгтэй. Муулахын тулд л бичиж болохгүй

Avatar

иргэн 2023-10-20 103.57.95.130

Нам нэрээр халхавч хийж Өөрсөд дөө хязгааргүй Эрх мэдэл олгосон Хууль завхаруулагч Гэмт хэргийн том бүлэглэл, Дэргэд нь Италийн *Коза Ностра* Оросын *Ахан дүүс* Мафийн бүлгүүд юу ч биш ,,,,,иэд ингэж чадаагүй юм шүү,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж