Оросын олонд танигдсан террорист Александр Бабай Мозаев аравдугаар сарын 18-ны Лхагва гаригт Украинд амиа алджээ. Украины Зэвсэгт хүчний офицер Анатолий Штерлиц Штефаны телеграмд мэдээлснээр тэр Запорожьед нас барсан байна.
Мозаев 46 настай байсан. Тэрбээр ОХУ-ын Краснодарын хязгаар дахь Белореченск хотын уугуул юм.
ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэн үеэс Мозаевын талаар янз бүрийн мэдээлэл гарч эхэлсэн. Тухайн үед Мозаев Крымд байлдахаар ирж байжээ. 2014 онд тэрээр террорист Игорь Гиркиний бүлэглэлийн хамт Славянск хотыг эзэлсэн. Дараа нь Донбасст 2014 оны есдүгээр сард очсон боловч шинэ оны өмнөхөн Донбассыг орхихоос өөр аргагүй болжээ. Учир нь амьд үлдэхийг хүсч байвал эндээс яв гэсэн шаардлагыг Оросын казакуудад тухайн үед тулгасан байна.
Тэр хэд хэдэн шалтгааны улмаас Украинд тулалдахаар очжээ. Тухайлбал, Орост хутга тулган хүн алахыг завдсан хэрэгт буруутгагдсан. Мөн авлигатай холбоотой хэргээр эрэн сурвалжлагдаж байжээ.
Тэрээр Бахчисарай дахь Украины цэргийн ангиудыг бүслэхэд тусалж, Крым дахь телевизийн цамхгийг Оросын хагас цэрэгжүүлсэн хүчний хамтаар хамгаалж байсан.
Бабай Оросын зэвсэгт хүчин алба хаагаад, 1990-ээд оны дундуур тэтгэвэртээ гаржээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ