Төсвийн төслийг буцаах эсэх санал хураалт өнөөдөр үргэлжилнэ

Төсвийн төслийг буцаах эсэх санал хураалт өнөөдөр үргэлжилнэ

Төсвийн төслийг буцаах эсэх санал хураалт өнөөдөр үргэлжилнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр цаг сунган хуралдуулснаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж  өндөрлүүлсэн. Тухайлбал, ажлын цаг дууссан тул дээрх хуулийн төслөөр санал хураахаар болов. Гишүүд асуулт асууж, санал хэлж дуусахад 21.00 цаг хүрсэн тул чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх санал хураалтыг өнөөдөр 10.00 цагаас үргэлжлүүлнэ. 

2024 оны төсвийн төсөл болон дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төлүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэж байгаа эсэхээр санал хураасан ч чуулганы танхимд байсан 8 гишүүн дэмжиж, үлдсэн гишүүд нь танхимд байгаагүй учраас эхний санал хураалтаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх санал дэмжигдээгүй юм. Гэвч Сангийн сайд горимын санал гаргаж, чуулганы танхимд 8 гишүүн байгаа учраас санал хураалтыг дахин явуулж өгөхийг хүссэн ч УИХ-ын Дэгийн тухай хуулиар олонхын санал авч чадаагүй бол төсвийг Засгийн газар буцаах ёстой гэдгийг УИХ-ын Тамгын газрын дарга тайлбарласан юм. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар цаг сунгасан чуулганы хуралдааныг хааж, өнөөдөр үргэлжлүүлэх бөгөөд дахин санал хураахаар болсон юм.

Хэрэв санал хураалтаар дэмжигдэхгүй бол УИХ-ын Дэгийн тухай хуулиар төсвийн төслийг Засгийн газарт буцаах асуудал үүснэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн.

Чуулганы хуралдааныг өндөрлүүлэхийн өмнө 2024 оны төсвийн төсөлтэй холбогдуулан гишүүд орон нутагт ажиллаж байгаа төрийн байгууллагынхны цалин хөлсийг нэмэгдүүлэх эсэх, мөн ахмад настны тэтгэврийг хэдэн хувиар өсгөх вэ. Эрүүл мэндийн даатгалын санд хоёр их наяд гаруй төгрөг төсөвлөснөөр эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдэх эсэх талаар тодруулсан юм.

Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбарласнаар Засгийн газраас 2023, 2024 онд реформын шинжтэйгээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. Энэ жилийн төсвийн тодотголоор нийт төрийн албан хаагчдын цалинг 30-40 хувиар нэмсэн.

Ирэх жил энэ суурин дээрээ орон нутагт төрийн үйлчилгээ хүргэж буй бүх албан хаагчдыг албан тушаал, босоо хэвтээ тогтолцоог  үл хамааран сумын албан хаагчдынхыг 40, аймгийн төвд ажиллаж байгаа бол 20 хувь, төрийн нийтлэг үйлчилгээнийхнийг 20 хувиар цалинг нь нэмнэ. Харин тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэхээр хуульчилсан тул ирэх жилийн төсөвт 10 хувиар эх үүсвэрээ төсөвлөсөн. Төсөв батлагдсаны дараа жигд эсвэл хувилж нэмэх үү гэдэгт Засгийн газар бодлогоо гаргана” гэв.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн аргаар шийдвэрлээд гурван жил болж байна. Бидэнд засах асуудлууд бий. Аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төрөлжсөн нэгдсэн эмнэлэг зэрэг бүгдийг нь нэг шатлалтай буюу лавлагаа шатны эмнэлэг болгосноор тусламж, үйлчилгээний давхцал бий болсон. Иймд санхүүжилтийн арга, тарифт өөрчлөлт хийхийн зэрэгцээ бүсийн хувийг бий болгож байгаа. Энэ салбарын онцлогийг Сангийн яам ойлгож 110 орчим тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тусгаж өгсөн. Үүнээс бид бүсийн хувь гаргаж, төвөөс алслагдсан, хүн ам багатай, сумын эрүүл мэндийн байгууллагуудыг дэмжих, хэвийн үйл ажиллагаа явуулах зохицуулалтыг хийнэ” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-20 213.87.133.109

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-20 202.126.89.65

Манайх шиг инфляциа эдийн засаг, мөнгөний урсгалаар тооцдоггүй улс төржсөн намын шзэл суртлаар явдаг байгууллагатай газар цалин тэтгэврийг инфляцитай уялдуулж тогтоох уу? Сонгууль дууссан жил инфляци буурсан гэж гараад сонгууль дөхөхөөр юу ч мэдэхгүйиргэддээ өсгөж тооцож өгөх байлгүй?

Avatar

Нэргүй 2023-10-20 139.5.217.219

Үнэхээр хариуцлагагүй юм. Төсөв хэлэлцэж байхап 8-хан гишүүн байна гэдэг арай арай. Нэг бол төсвөө баталж чадалгүй тарах хэрэгтэй

Avatar

Зочин 2023-10-20 66.181.161.97

Хэтэрхий байгаа шүү. Төслийг буцаах хэрэгтэй. Нүүрсний экспортын хэмжээг Бнхау-н импортын түвшинд тулгаж тооцно гэдэг чинь юу гэсэн үг вэ? 42 сая тонноор төлөвлөөд 60 сая хүргэчихвэл өөр хэрэг. Төсвийн алдагдал биш илүүдэл ярина гэсэн үг. Энэ нь чухам жинхэнэ утгаараа төрйин бодлого болох юм. Одоо байгаа Днб-ий 50 трилионыг ирэх онд шууд 75 трилион хүргэнэ гэж тооцох нь галзуурал. 50 хувьтай тийм хайпер өсөлт энэ дэлхий дээр байхгүй. Байлгахын төлөө явж болно. Гэхдээ төсөөлөл бодит байдал 2 өөр.

Avatar

Зочин 2023-10-20 66.181.161.97

Бид төсөөллөө өөдрөг тавьдаг боловч эрсдлээ ямагт гүйцэтгэл дээр тооцдог. Эрх баригчид төсөв ямагт алдагдалтай байх ёстой гэж хатуу итгэсэн хүмүүс байх юм. Эсвэл Монгол улсыг зориуд системийн хувьд чадамжгүй болгож, өрийн боол болгон, хөрш улсуудынх нь барьцаанд оруулах Исмэлч бодлого явагдаад байна. Төсөв ашигтай гарч байх ёстой. Төсвөөс гарсан илүүдлээр цалин нэмэх ёсгүй. Түүгээр өрөө дарах ёстой. Засгийн газрын өрийг шүү. Ирэх оны бодит төсвийн орлого 22 трилион байна. Орлого 20 трилион. Хари

Avatar

Зочин 2023-10-20 66.181.161.97

н т орлогын гүйцэтгэлийн төсөөллийг чухам 24-27 трилион байна гэж харах хэрэгтэй. Төсвийн илүүдлээр үүсч болзошгүй 2 тэрбум доллароор бид төчнөөн хэмжээний гадаад өрийг тэглэх ёстой. Энэ бол бодлого. Харин төв банк мөнгөний бодлогоо засгаас үл хамааран хатуу барих ёстой. Хэзээ ч цаасан мөнгө нэмж хэвлэж тарааж болохгүй. Одоо зах зээл дээр нэгэнт нийлүүлэгдээд байгаа илүүдэл 20 трилион төгрөгийг барьж авах хэрэгтэй. Яг л Бямбасүрэнгийн 20-р тогтоол шиг. Гэхдээ зарчим нь өөр. Үүний тулд эдийн засг

Avatar

Зочин 2023-10-20 66.181.161.97

ийн өмнөх 5 жилийн судалгаа хэрэгтэй. Монгол улс төсвөөсөө гадуур 12-15 трилион төгрөг хэвлээд тараацан. Үүн дээр авилгачдын сүүдэрт эргэлдүүлж төсвөөс цавчсан 6-10 трилион төгрөгийг тооцох хэрэгтэй. Ингээд хамгийн багадаа 20 орчим трилион төгрөг татварт бүртгэгдэхгүйгээр эргэлдэж товарын харилцааг үнэгүйдүүлж инфляцийг өсгөж байгаа юм. Энэ 20 трилион төгрөг гарал үүсэл нь хулгайн шинжтэй мөртөө товарын харилцаанд үлэмж байр суурь эзэлдэг. Цээвр утгаараа мөнгө угаалт. Дээрмийн бизнис болж байгаа

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.161.97

Судалгаа хийж санхүүгийн системийг нь 60 тэрбумын схем шиг тодорхой зурж байж үүнийг ойлгоно. Үндсэн ойлголт бол ердөө л хулгай. Гэхдээ шинэ хуучин хулгайчуудын хөрөнгө холилдчихоод байгаа учраас толгой эргүүлээд байгаа юм. Ердөө л 20 трилион төгрөгний хулгай. Гэхдээ асар өндөр хамгаалалттай, хэдэн давхар ажиллагаатай механизм байгаа. Засаг энэ их мөнгийг эргэлдүүлэх үүргийг хүлээж байна. Энэ луйврыг нь 32 трилион төгрөгний хадгаламж, 20 трилионы төсвийн мөнгөөр дэмжиж байгаа юм.

0 0
Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.161.97

Зарлага нь 22 трилионоос ихгүй гэх гэсэн.

Avatar

Зочин 2023-10-20 66.181.161.97

Хэрэв төв банк нэмж мөнгө хэвлэхгүйгээр төсвийн илүүдлээр менежмент хийх боломжийг олговол энэ хулгай их амархан илэрнэ. Мөнгө аль ч тохиолдолд ул мөрөө үлдээдэг. Их мөнгө их л ул мөртэй байна. Хулгайчууд өөрсдөө үүнийг сайн мэдэж байгаа учир төсвийг хөөсрүүлж ДНБ-г яг л нөгөө хэвлэсэн мөнгөндөө тааруулж том харагдуулах гэж үхэлдээд байна. Бүр давраад ДНБ-г 50 трилионоос 75 трилион болтол хөөсрүүлээд, үүндээ ханахгүй дахиад 20 трилион төгрөг өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн хэвлүүлэх гэж дайрна.

Avatar

Зочин 2023-10-20 66.181.161.97

Энэ бол хоосон хардлага биш. Үүнийг хялбархан батлаж болно. Яагаад төсвийг дандаа алдагдалтай байлгах гэж энэ засаг, эрх баригчид сүүлийн 7 жилийн турш хичээгээд байгаа юм бэ? Яагаад төсвийн илүүдлээр өрөө дарахгүй байгаа юм бэ? Яагаад боломж байсаар байхад өрийг багасгах биш улам нэмээд байгаа юм бэ? Оюун-Эрдэнэ тун болчимгүй мэдэгдэл саяхан хийсэн л дээ. Түүнийг нь даанч мунхаг иргэд анзаараагүй л дээ. Хуучаа ярих гээд хулгайгаа ярьчихсан.

0 0
Avatar

Ганбаатар 2023-10-20 66.181.186.133

төсавийш буцаах нь зөв. маш муу төсөв болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж