Шинэ нэр: Ээж минь мисс болох мөрөөдлийг биелүүлж өглөө

ШИНЭ НЭР

Шинэ нэр: Ээж минь мисс болох мөрөөдлийг биелүүлж өглөө

"NEWS"агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор бүжигчин мэргэжилтэй мисс бүсгүйг онцолж байна. Түүнийг Б.Болор гэдэг. Тэрбээр гоо сайхны олимп гэгдэх "Дэлхийн мисс-2023" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагч миссээр тодорсон юм. Мисс Б.Болор нь Соёл урлагийн их сургуулийг бүжиг дэглээч, найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд энэ жилийн "Монголын сайхан бүсгүй" уралдааны есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүдийн “Алтан эрдэнэ”-ийн өргөмжлөлийн эзнээр тодорсон юм. Ингээд түүнтэй танилцъя.


БАТ-ЭРДЭНЭ БОЛОР: 2000. 05.05

Төгссөн сургууль:

Монгол Улсын консерватори /2018 он/

Соёл урлагийн их сургууль /2023 он/

Мэргэжил:

Бүжгийн жүжигчин, бүжиг дэглээч, найруулагч

Одоо эрхэлж буй ажил:

Үндэсний урлагийн их театрт бүжигчнээр ажиллаж байгаа

Сошиал хуудас: 

  Bolor Bat-Erdene /фэйсбүүк/

-ЮУНЫ ӨМНӨ “MISS WORLD” ТЭМЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ЯЛАГЧААР ТОДОРЧ, ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ӨРСӨЛДӨХ ЭРХИЙГ АВСАНД БАЯР ХҮРГЭЕ. ӨӨРТӨӨ ХЭР ИТГЭЛТЭЙ БАЙВ. СЭТГЭГДЛЭЭСЭЭ ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?    

-Маш их баярлалаа. Сэтгэгдэл мэдээж маш сайхан байна. Би Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцон гэсэн төлөвлөгөө бол байгаагүй. Энэ гэнэтийн шийдвэр байсан. Тэгсэн хэдий ч бүх үе шатууддаа хичээн оролцож, алтан эрдэнийн титмийг тэргүүндээ залаад, эх орноо төлөөлөн “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнд оролцохоор болсондоо сэтгэл маш хангалуун байна. Үүний зэрэгцээ маш их үүрэг хариуцлагыг ухамсарлаж, эх орныхоо нэрийг өндөрт гаргахын тулд хичээнэ.

Мөн эх орноо төлөөлөн оролцсон миссүүдийнхээ амжилтыг ахиулж, үргэлжлүүлэхийн тулд өөрийгөө дайчилж хичээнэ.

Энэ жил шалгарч үлдсэн 13 оролцогч бүсгүйчүүдтэйгээ авьяаслаг, хүмүүнлэг, оюунлаг миссийн шалгаруулалтыг явцын дунд зохион байгуулсан байгаа. Мэдээж шагналтнуудыг зарлаж байх үед бүсгүйчүүд маань сандарч байсан байх. Би ч гэсэн маш их сандарч, догдолсон. Гэхдээ өөртөө итгэлтэй байсан гэж хэлэхгүй. Оролцогчид маань ухаалаг, туршлагатай мундаг байсан болохоор өөрийнхөө хэмжээнд хичээж, тэмцээндээ оролцсоны минь үр дүн юм болов уу.

-БАС АРДЫН БҮЖИГ БҮЖИГЛЭЖ, “АВЬЯАСЛАГ МИСС”-ЭЭР ШАЛГАРСАН ШҮҮ ДЭЭ?

-Би бол Үндэсний урлагийн их  театрын бүжигчин. Мэдээж тайзан дээр гарч, авьяаслан миссийн үзүүлбэр үзүүлэхэд миний мэргэжил маш их давуу тал болж өгсөн. Мэргэжлийн бүжигчин учраас тайзан дээр хэрхэн биеэ зөв авч явах вэ, тайзан дээр гарахын өмнөх сандралаа багасгаж, өөрийгөө бусдад хэрхэн зөвөөр илэрхийлэх вэ гэдгээрээ давуу тал болсон.

Авьяаслаг миссийн шалгаруулалт дээрээ “Гоо уянга” гэдэг бүжгийг хийж, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, ур ухаан, хүч чадлыг урлагийн тэнгэр Янжинлхам бурхны суудал дээр тулгуурлан дэглэсэн бүжгээр оролцсон.

Төгсгөлийн шатанд ноён хутагт Данзанравжаагийн 220 жилийн ойгоор энэ зун шинээр тавигдсан “Тэнгэрийн хутагт” бүжгийн жүжгийнхээ дуэт хэсгийг Үндэсний урлагийн их театрын бүжигчин Түвшинбаяр ахтайгаа хамтран бүжиглэсэн.

-МИССИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ НЬ ГЭНЭТИЙН ШИЙДВЭР БАЙСАН ГЭЛЭЭ. УЧРЫГ НЬ ЛАВЛАЖ БОЛОХ УУ?

-Би 2019 онд “Манжуур”-ын мисс шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байсан. Тэр үед би өөрийгөө сорьж үзэхээр, сонирхолдоо хөтлөгдөөд амжилттай тэмцээнд оролцсон. Үүний дараагаар бүжигчин мэргэжилдээ анхаарч, ажлаа хийе гэж бодож байсан боловч энэ жил надад том аз завшаан тохиолоо.

Энэ жилийн “Монголын сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээний бүртгэл явуулж байгааг мэдээгүй байсан.

Би БНСУ-д хамт олноороо тоглолтоор явсан хойгуур ээж минь энэ тэмцээнд бүртгүүлчихсэн байсан. Би тоглолтоо амжилттай дуусгаж ирээд завгүй ачаалалтай ажилладаг ч яаж ийгээд тэмцээнд оролцоод үзье гэж шийдсэн.

-ЭЭЖ НЬ ОХИНОО ҮНДЭСНИЙ ЯЛАГЧ БОЛОХ ТЭР МӨЧИЙГ ХАРААД МАШ ИХ БАЯРЛАСАН БАЙХ?

-Ганц ээж маань гэлтгүй аав, ээж минь намайг хар багаас минь эхлээд бүхий л талаар дэмжиж, ард минь бат зогсдог. Миний хувьд гадаадад их сургуульд суралцахаар төлөвлөж байсан юм. Ээж маань “Гадаад руу сургуульд явчихвал миссийн тэмцээнд орох нас нь өнгөрчихнө. Одоо ийм сайхан насан дээрээ тэмцээнд ороод үзвэл яасан юм бэ” гэж зөвлөсөн.

БҮЖИГЧИН МЭРГЭЖЛИЙГ СОНГОН СУРАЛЦАХ БОЛСОН ТУХАЙГАА ЯРИАЧ?

-Бас л манай ээжтэй холбоотой. Би хүүхэд байхаасаа дуулж, бүжиглэх дуртай, урлагийн мэдрэмжтэй хүүхэд байсан гэж ярьдаг. Тэр авьяасыг минь аав ээж хоёр анзаарч, таван настай байхад бүжиг заалгах гэж оролдож байсан. Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд Хулан багштай бүжгийн ангид орж, Монгол Улсын консерваторит ардын бүжгийн ангид наймдугаар ангиасаа элсч орсон.

Тэгээд 2018 онд бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Багаасаа бүжгийн урлагтай холбогдсон учраас энэ урлагтаа улам бүр гүнзгийрч дурласан.

Мэргэжилдээ маш их хайртай. Ганц ардын бүжиг гэлтгүй бүх төрлийн бүжгийг ижил түвшинд судалж, суралцсанаараа мэргэжлийн бүжигчин хүний онцлог байдаг.

АНХНЫ АМЖИЛТ

-Би 2018 онд сургуулиа төгсөөд шууд Үндэсний урлагийн их театртаа бүжигчнээр орсон. Мэргэжлийн бүжигчин мундаг уран бүтээлчдээсээ маш их зүйлийг суралцаж, одоо зургаа дахь жилдээ ажиллаж байна.

Миний анхны гол дүр гэвэл түүхэн есөн агуу хатны талаарх “Монголын  их хатад” бүжгийн жүжгийн Чинбай хатны дүрд тоглосон. Анхны гол дүр учраас айдас догдлол дүүрэн, надаас ур чадвар шаардсан дүр байсан.

Түүний дараагаар энэ зун “Тэнгэрийн хутагт” бүжгийн жүжгийн Данзанравжаа хутагтын хайртай бүсгүй Цогзолын дүр дээр ажилласан. Мөн “Монголын их хатад” бүжгийн жүжгийн 10 жилийн ой энэ жил тохиож буй. Тиймээс ирэх арваннэгдүгээр сарын 7, 8-нд энэ жүжгийг дахин тайзнаа тоглох гэж байна. Энэ удаагийн бүжгийн жүжиг дээр Гоо марал хатны дүр дээр ажиллаж байгаа юм.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Би арваннэгдүгээр сарын 18-нд Энэтхэг улсын Шинэ Дели хотыг зорьж, “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнд оролцоно. Финалын шалгаруулалт нь арванхоёрдугаар сарын 16-нд болно. Одоо ойрын төлөвлөгөө гэвэл мэдээж “Дэлхийн мисс” тэмцээндээ нэр төртэй, хариуцлагатай, ухамсартайгаар оролцохын тулд хичээж, бэлтгэл ажлаа хангаж байна. Эх орноосоо маш их зүйлийг бэлдэж явдаг юм байна.

Видео танилцуулга, хүмүүнлэгийн ажил гэх мэт. Тэр бүгдийг давчуу хугацаанд ач холбогдол өгч, сэтгэлээсээ бэлтгэхийг зорьж байна.

Танилцуулга бичлэг дээр өмнөх миссүүдээсээ онцлог байж, эх орноо сурталчлахыг зорьж байна. Ингэхдээ эгэл жирийн монгол эмэгтэйн төрхийг гаргая гэсэн санааг ярилцаж байгаа. Сайхан монгол дээлээ өмсөөд, монгол гэрт, монгол ахуй соёлыг харуулж, цайгаа чанаад, цайныхаа дээжийг өргөхөөс гадна өөрийн мэргэжлийг харуулахыг хүсч байна.

ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

-Манайх ам бүл дөрвүүлээ. Аав ээжтэйгээ амьдардаг. Төрсөн эгч маань гэр бүлийн хамт Швед улсад амьдардаг. Аав маань насаараа төрийн албан ажиллаж байгаа хүн. Ээж маань их эмч мэргэжилтэй хүн байдаг. Би эгчдээ баярлалаа гэдгээ хэлье. Өмнө нь аав, ээждээ талархлаа илэрхийлдэг байсан бол эгчдээ тэр болгон баярласан сэтгэлээ илэрхийлж байгаагүй. Эгчээсээ хол байгаа ч миний дэргэд үргэлж сэтгэл зүрхээрээ хамт байдаг. Бүх зүйлийг зөвлөж, санаа тавьдаг эгчдээ маш их баярлаж явдаг шүү.

ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ЮУ ХИЙХ ДУРТАЙ ВЭ?

-Ер уран бүтээлч хүнд чөлөөт цаг тэр болгон гараад байдаггүй. Мэдээж хааяа чөлөөт цаг гарах үедээ болж өгвөл аялах дуртай. Бас оркестр, хөгжмийн тоглолт, театрын жүжиг үзэж, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх дуртай.

ТАНЫ ИРЭЭДҮЙН ЗОРИЛГО, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ

-Яг одоо “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох нь миний хамгийн том зорилго болсон байна. Миний амьдралын зорилго бол мэргэжлээрээ ажиллах. Би энэ амьдралаа урлагт зориулна гэж боддог. Тэгэхийн тулд өөрийнхөө мэдлэг чадвар, боловсролыг ахиулахыг хүсч байгаа. Герман улсад урлагийн чиглэлээр суралцахаар төлөвлөсөн байгаа. Эх орондоо ирээд сурч мэдсэн зүйлээ бүжгийн урлагтаа зориулж, багахан ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Би хаана хүрээд бүжиглэж чадвар дуусна тэр хүртэл бүжиглэнэ.

ҮЕ ТЭНГИЙН ЗАЛУУСТ ХАНДАЖ ХЭЛЭХ ЯМАР УРАМ ЗОРИГ, ЗӨВЛӨГӨӨ

-Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаарай. Хүний хандлага гэдэг зүйл маш чухал. Чин сэтгэлээ зориулж чадвал чамд үр дүн ирнэ. Өөртөө маш их итгэлтэй байгаарай. Би л чадна гэдэг итгэлийг өөртөө өгөхгүй бол хэн ч чиний өмнөөс ямар нэг зүйлийг хийхгүй. Тиймээс хамгийн түрүүнд өөртөө итгэлтэй байгаарай.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-20 213.87.133.109

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

zochin 2023-10-20 43.242.242.65

60 chavgants uraldval 1 n turuuldeg jamtai

Avatar

Нэргүй 2023-10-20 107.115.29.57

2000 ond tursun gheergui yumaa. Aris marisaa tatuulahaar l haragdjiin. 40 tei yum shg l bn

Avatar

zochin2 2023-10-20 66.181.177.225

ooroo uzliin matar bgaa ldaa todorhoi ataarhaad l yavna uu, iim toligor arisiig tatahaar odoo yu bolohuu erguu yum yarih yumaa

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.161.237

Муу л***р минь чам шиг үзлийн биш амандаа арц асаа

Avatar

zochin 2023-10-20 103.212.116.89

ugaasaa delhiin hemjeenii ter olon missuud dundaas avyasaara l yalgarah uchir iim mundag avyastai ohiniig songoson ni zov SONGOLT yum daa

Avatar

Иргэн 2023-10-20 75.161.87.132

Шүд муутай юмуу даа. Өөрийн биш хиймэл паалан хийлгэсэн юм шиг харагдаж байна эмч хүний хувьд дүгнэхэд.

Avatar

Нэргүй 2023-10-20 203.169.50.231

Ямар ч хиймэл паалан бхгүй өөрийнх нь шүд бгаа шүү!

Avatar

hun 2023-10-20 66.181.177.225

Delhiin miss gedeg bol Cham shig yumnii bodoj bgaa shig oir zuuriin tsarai zus nud shud hardag tiim temtseen bisheee, Avyas chadvar, erdem medlege, bie avj yavj bgaa baidal geh met olon yumaar dugnegddeg.

Avatar

амьдраллага 2023-10-20 202.9.46.173

нүүр царай бол муухай юм, авьяастай бж магадгүй

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.161.237

Чамд бол падлий байхгүы шүү юу юу чгүй юм байж

Avatar

Нэргүй 2023-10-20 59.153.115.130

Сайхан охин бна

Avatar

Нэргүй 2023-10-20 202.179.25.118

Сайхан бүсгүй байна. Амжилт хүсье

Avatar

Зочин 2023-10-20 66.181.176.175

гоё биетэй, авъа слаг охин харагдсан. Бусад 13 охидоос ялгарч байна билээ
Амжилт хүсье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж