Л.Гантөмөрийн дэвшүүлж буй эдийн засаг

Л.Гантөмөрийн дэвшүүлж буй эдийн засаг

Л.Гантөмөрийн дэвшүүлж буй эдийн засаг

АН-ын дарга Л.Гантөмөрийн эдийн засгийн бодлогын талаарх онцлох 8 эшлэлийг тоймлон хүргэе.


ӨРСӨЛДӨӨНД ХУВИЙНХАН ЯЛАГДАЖ, ТӨР ДЭЭРЭЛХЭЖ БАЙНА 

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Монголыг бүтэн тойрч, эдийн засгийн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэрбээр баруун төвийн үзэл баримтлалтай намын шинэ стратеги дэвшүүлж буйгаа зарласан. Түүний эдийн засгийн бодлогын талаарх онцлох эшлэлүүдийг тоймлон хүргэе.

  1. Ардчилсан нам 33 жилийн өмнө Монголын ард түмэнд өмчтэй болгоно гэдгээ амласан. Өмчтэй болгож өгнө гэж хэлээд малчдад малыг нь өгсөн. Харамлаагүй. Татвар аваагүй. Дундаас нь зувчуулаагүй. Тариаланчдад газрыг нь олгосон. Ардчиллын тэр стратеги гайхамшигтай. Социализмын үед өмчийг нь булааж аваад малыг нь өсгөөд өгнө гэсэн. Гэтэл 40 саяд ч хүрэхгүй байсан. Хүрэх ч боломжгүй. Учир нь яг үнэндээ тэр өмч иргэдийнх биш дарга нарын өмч байсан. Малчдад ганц төлөг гаргаад идэх эрх байгаагүй. Үнэхээр өгч чаддаг. Хийж чаддаг. Амласандаа хүрдэг нам бол Ардчилсан нам байсан. Ийм хүчтэй стратеги манай намд байжээ.
  2. Гаднынхан Монголыг богино хугацаанд хөрөнгийн эзэн болсныг гайхсан. 2008, 2009 он бол Монгол дэлхийг дуудаж байсан цаг үе. Рио тинто, Пибоди зэрэг дэлхийн томчууд Монгол руу анхаарч байсан үе. Дэлхий Монголыг эрх чөлөөний сувд гэж харж байсан. Азийн тивийн эрх чөлөөний баянбүрд нь Монгол юм байна гэж дэлхийн өнцөг булан бүрд ярьж байсан. Гэхдээ бид түүндээ ханачихсан.
  3. Ардчилсан нам одоо шинэ стратеги дэвшүүлж ажиллана. Тэр стратеги ард түмэнд мал, газар, орон сууц өгсөн шиг маш бодитой байна. Өнөөдрийн монголчуудын асуудлыг шийдэх шийдлээ санал болгоно. Бид баруун төвийн үзлээ монголчуудын асуудлыг шийдэх шийдлээ болгож гаргаж ирэх хэрэгтэй. Бид худлаа популизмаар явахгүй. Өнөөдөр социалистуудын бодлого 12 их наяд төгрөгийн өр үйлдвэрлээд байна. Монголын нэг хүнд ногдох өрийн хэмжээ 30 сая төгрөгт хүрчээ. Монголын гадаад өр 33 тэрбум ам.доллар давлаа. Энэ мөнгийг хэн идсэн. Хэн зарцуулсан. Энэ мөнгө хаачсан. Энэ мөнгө дарга нарын гарын салаагаар орсон. Энэ мөнгө төсөв нэртэйгээр үрэгдсэн. Энэ мөнгө монголчуудыг ядуурал руу аваачсан.
  4. Одоогоос 7 жилийн өмнө ам.долларын ханш 1950 төгрөг байсан бол өнөөдөр 3450 төгрөгт хүрсэн байна. Үүний зөрүү мөнгө хаачсан. Энэ бол цэвэр социалист бодлогын төлөөс. Социализм байгуулах гэж оролдож байгаа социалист маягийн нам удирдаж буйн төлөөс. Энэ мөнгө төсөв нэрээр алга болсон. Мөнгөний бодлого нэрээр алга болсон. Одоо Мөнгөний бодлогын хүү 13 хувь байна. Бид яаж зээл авах юм. Банкинд зээл өгөх мөнгө байхгүй. Яагаад гэвэл төр нь татаад авчихсан. Энэ 13 хувийн хүүг бизнес эрхлэгчид ажилчдынхаа ирээдүйн цалинг танаж төлдөг. Харин төр хаанаас төлж байгаа вэ. Төр ард түмний халааснаас төлж байгаа. Ард түмний халаасыг сэгсэрч төлөөд байна шүү дээ. Тиймээс өнөөдрийн Монголын энэ их уур уцаар бухимдал хаанаас гарч ирж байгаа гэхээр ерөөсөө төрийн социалист бодлогоос. Ардчиллынхан бид хүмүүсийг эрх чөлөөтэй болчихсон гэж ойлгон популизм хийж алдаа гаргасан. Энэ алдаагаа засаж чаддаг байх хэрэгтэй.
  5. Бид энэ алдаагаа эдийн засгийн эрх чөлөөгөөр засах хэрэгтэй. Бид мөнгөний бодлогыг баруун төвийн нам шиг хийх хэрэгтэй. Бид төсвийн бодлогыг баруун төвийн нам шиг хийх хэрэгтэй. Стратегийн Засгийн газрын төсөв гэх юу байдгийг санал болгох хэрэгтэй. Бид өнөөдөр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг ч гэсэн стратегийн хэмжээнд авчрах хэрэгтэй. Бид 9 яамтай Засгийн газар санал болгох хэрэгтэй. Бид 22 сайд биш 9 сайдыг санал болгон гаргаж ирэх ёстой. Ингэж байж Монголын толгой нь жижгэрнэ. Ингэж байж Монголын хөл нь бат бэх болно. Ингэж байж Монголын ард түмэн төрийн дарамтаас ангижирна. Ингэж байж дарамтгүй төр бий болно. Дарамтгүй төрийн зөв бодлого монголчуудыг хөрөнгөлөг болгоно. Чинээлэг болгоно. Бизнестэй болгоно. Ирээдүйтэй болгоно.
  6. Монголын эдийн засгийн тал нь бараг төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Эрдэнэт, Эрдэнэс тавантолгой, Улаанбаатар төмөр зам, МИАТ, цахилгаан станцууд Монголын эдийн засгийн бараг тал нь болчихсон. Тэгэхээр Монголын эдийн засгийн тал нь хэний гарт байна вэ. Зөвхөн дарга нарын гарт байна. Эдийн засгийн тал нь төрийн өмчит байхаар тэнд авлига гаарч таарна. Авлига авсан захирал “Шоронгоос би та нарыг удирдана шүү” гэж хэлдэг болсон. Шоронгоос гарвал, та нарыг төргүй, тамгагүй болгоно гэж байгаа. Бид эн тэргүүнд төрийн өмчит компаниудыг олон нийтийнх болгох ёстой. Бид санхүүгийн зах зээл дээр гаргаж, олон нийтийн хяналтад аваачих ёстой. Бид тэр компаниудын захирал болох гэж шунаж болохгүй. Бид төрийн өмчитнүүдийг төрүүлж болохгүй. Олон бизнесмэн төрийн өмчит компани зах зээлийг нь булааж буйг хэлж байгаа. Төрийн өмч, төсвийн үрэлгэн байдал бүх шатны бизнестэй өрсөлдөж байна. Өрсөлдөөнд хувийнхан ялагдаж, төр дээрэлхэж байна.
  7. Энэ бүхний хохирогч нь хэн болоод байна гэхээр Монгол хүн. Монголчууд, Монголд ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүс хохирогч болж байна. Өрийн дарамт монголчуудыг зовоож байна. Монголд ломбарднаас зээл авч үзээгүй хүн байхгүй. Хүн өндөр хүүтэй ломбардны зээлийг ямар тохиолдолд авдаг вэ. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч чадахгүй болоод ирэхээрээ ломбарднаас зээл авдаг. Банкны зээл бол бүр олдохоо байсан. Улс, Засгийн газар, төрийн өмчит компаниуд, бизнесүүд, хувь хүмүүс, тэтгэврийнхэн бүгд өрөнд орсон.
  8. Бид цаашид өрийн дарамтгүй монгол хүний төлөө явна. Бидний стратеги өрийн дарамтгүй Монгол бол баруун төвийн намын очих цэг байх болно. Бид МАН шиг найман жил төр баривал нэгдүгээрт, Монгол Улс өргүй болох ёстой. Дундаж орлоготой иргэдийн эзлэх хувь 50 хувь руу очих ёстой. Монголын ард түмэнд эрх чөлөө өгнө гэсэн том стратегийн ард гарч чадсан юм чинь одоо Монгол түмнийг ядуурлаас гаргах стратеги рүү бүгдээрээ шилжье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-20 213.87.133.109

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

zochin 2023-10-20 43.242.242.65

ter ohin hurgen 2oo avaad dahij nudend uzegdelguigeer alga boltsgoo

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.188.14

хувьчилж авсан 300 гаруй үйлдвэрүүд хаачив .бид аж үйлвэрийн орноос түүхий эд бэлтгэлийн орон боллоо.хувьчилчихвал бүх зүйл сайхан болно гэсэн УЛААН чулуутынхан гм ядуусыг бий болгосон гавъяагаа яахав.хувьчлал хуульчилсан хулгай дээрэм луйвар мөн.төр иргэдийн дунд яс хаяхаа зогсоо.

Avatar

Нэргүй 2023-10-20 103.212.116.232

Ямар ч шийдэл байхгүй, худлаа амлалтууд. Ийм байхад эд нарыг сонголоо юу

Avatar

Нэргүй 2023-10-20 103.57.93.191

Одоо энэ луйварчдын үгэнд итгэх үү. Нэг л жүжиг тавьж попорсон новшнууд

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.160.68

30jiligej…husaa..izdee

Avatar

Нэргүй 2023-10-20 46.182.184.199

MAH hussann daa

Avatar

Зочин 2023-10-20 66.181.181.92

АН төрийн байгууллагын орон тоог цөөлөх тухай их ярьж төр засатт гарна гэж сэрүүн зүүдлэх болж. Гарах ямар ч шанс байхгүй. Бүр дарга нь, бас Пүрэвдорж гэж популист шууд зарлаж ард түмнийг басамжлан доромжилж байх юм. Санаа нь луйвраар ч хамаагүй гарна гэж бууж байна. Тэдний түүхээс үзэхэд шалтгаан нь: 1. МАН гишүүдийг хална, 2. Цөөн хүнтэй хуйвалдаж хууль бус ажлаа явуулахад хялбар. 3. АН-д боловсон хүчний нөөц доод төвшинд. Төрийн байгууллага нормативт орон тоотой байх ёстой

Avatar

Төрийн өмчийг задлах 2023-10-20 59.153.115.34

Нэг уншихад сонирхолтой 10 уншихад алга ташиж магадгүй .

Avatar

Нэргүй 2023-10-20 99.82.226.97

bayartsogtiiig terguundee zalchihsan. AH unen butkueee neeree

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.160.68

hursiig bas zalaach egvel bur goe,

Avatar

иргэн 2023-10-20 192.82.66.11

Энэ Л.Гантөмөр боловсрол муутай ярьж байгаа нь хоосон хонгио юм байна лээ.

Avatar

Зочин 2023-10-20 66.181.181.92

АН минь улирсан юмыг л үнэн худлаа гуцаад байх юм.. Хийх юмаа нэр зааж, тоотой нь яриачээ. Та нар хувийн өмч гэж орилоод улс ард түмний өмчийг үнэгүй луйвардаад дууссан. Одоо Эрдэнэт. Оюутолгой руу шүлс нь гоожиж байна .АН бол намаар халхалсан гэмт хэргийн бүлэглэл мөн. Мал, газар хүн амын 10 хувь хүрэхгүй хэдэн хүн авч,зөнд нь хаясан тул зальтай нь баяжиж нэгдлийн мөнгө, агуулах зэрэг бүх хөрөнгийг АН тоносон. Орон сууцтай цөөн айл авсан нь үнэн. Гол нь ингэж чихрээр хуураад зууны луйвр хийсэн

Avatar

зочин 2023-10-20 202.131.245.69

төрийг цомхон чадварлаг болгохдоо улс төрийн томилгоо хийхгүй. ийм ул төрийн томилгоогоор төрд ажилласан намтар үүсгэсэн МАН, АН-ийн бүх хүнээ татан зайлуулна гэвэл илүү үнэмшилтэй ккк.

Avatar

зочин 2023-10-20 202.9.46.217

АНын гавьяа урьд нь хэзээч байгаагүй гэмт хэрэг бондын зээл луйвардах хар тамхи бага насны хүүхэд хүчиндэх хүний наймаа а******н хулгай луйварыг барууны орноос оруулж эмх замбараагүй байдал үүсгээд бна

Avatar

СОНГОГЧ 2023-10-20 202.9.46.142

1/ АН-н эрлэгдорж 1ш оймс зараагүй хэрнээ тэрбумтан болсон…2/ Монгол баян бүрд гэсэн үлгэрт хууртсан….3/АН 2012-2016 онд улсаа дампуурж, сааханбалаг нь АНУ- руу оргон зайлсан…4/МАН-н ЗГ АН- ын тавьсан өрүүдийг дарах гэж үйлээ үзлээ…5/ 9 яамыг дэмжинэ…6/ Эрдэнэт, Төмөрлөгийн үйлдвэр, Хөтлийн цементийн үйлдвэр, Хөгжлийн банк гээд олон үйлдвэрүүд юу болсон билээ…..хэрэгтэн нь бас гадаад руу оргон зугтсан…8/ Эрх чөлөө гэдэг үг барууныханд халхавч төдий…..байнга дайн хийдэг

Avatar

Өвгөн 2023-10-20 49.0.139.24

Хувь заяаны хамтын нийгэмлэгийг хамтран бүтээх нь Хятад, Монголын хамтын харилцааны хөгжлийн чиглэлийг тодорхойлж байна. Гээд байх надад ойлгомжгүй л, магадгүй монгол төр сул байх нь үүнд хэрэгтэй ч юм бол уу, мөнгөгүй хүн мөнгөнд бөхөлзөх ёстой гээд байна уу? Хүний хөгжил гэж баймаар юм, нөгөө шудрага ёс тогтоох нь хаачив, АН төрд "сахал" бол улсын баатар болох уу,

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.161.242

Minii bodloor ta nar zerleg kapitalizmiig demjdeg. Hoorondoo mash ih surgulddug, uund ni ard tumen bid tatagdan orj balardag. Shinechleliig ehluuldeg bolovch zasgaa unagaad ur dungui bolgodog. MAN bolohoor ih zuiliig zasah gej oroldloo, mash ih buzar bulaig delgelee, getel namaa buren tseverlej chadaagui bolohoor bas l oligtoi ur dund hurehgui baina. Shuuh zasag shudarga, bie daasan baisan bol bas arai uur baih bailaa.

Avatar

Даваа 2023-10-20 66.181.185.166

2 хөрштэй харьцах бодлого чинь алга, эдийн засаг чинь энэ 2 хөршөөс чинь бараг 100 хувь хамааралтай шүү дээ, тэгээд энэ хоёр хөрш чинь та нарыг хүлээж авахгүй дээ, тэр нь зовлон болж ард түмэн маань зовох вий дээ, гадаад бодлого дээр болчимгҮй ярьдаг нөхөд наана чинь мөн ч их бий ДЭЭ, ДАХИАД 4 ЖИЛ АМАРСАН НЬ ДЭЭР БАЙХАА ДАА

Avatar

Нэргүй 2023-10-20 202.179.21.204

маш зөв дэмжинэ ээ. Өнөөдөр монголын нийгэм хаашаа явж байгаагаа мэдэхээ больсон. Төрийн нэртэй бүх юм дампуурлаа. Сургууль эмнэлэг, Төрийн албыг яаралтай цэгцлэх , хувьд шилжүүлэх хэрэгтэй байна. Төсвийн үрэлгэн байдал үнэн хэтэрлээ.

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.160.72

балай шахуу юм

Avatar

Нэргүй 2023-10-20 202.9.47.29

Хүүхдийн мөнгө гээд л та нар энэ бүх халамжийн эхлэлийг АН тавьсан даа. Хүн ам зүйн хямралтай, төрөлт багассан оронд хэрэгжүүлдэг бодлогыг Гүндалай гэж балайгийн үгээр та нар санал авахын тулд амласан. Дахиж ийм зүүний балай бодлого дэвшүүлэхгүй гэж найдъя. Хүн өөрөө хариуцлагатай байж, өөрөө үр хүүхдээ тэжээж өсгөх чадалтай нийгмийг бүтээмээр байна.

Avatar

Харьцуулагч 2023-10-20 49.0.139.24

Тбргүй монголыг бий болгох, хятад төр, орос төр хоёр дүгээр л хувааж авч дээ, баруун төвийнхөн Фрацад цагаачлана ха хэ, Ард түмний хувь заяагаар тоглох гээд байвал хүзүүгүй нохой болдог доо.

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.182.238

2024 онд ч та нарыг төрд ойртуулахгүй!!! Ард түмэн хэн нь юм хийсэн хийгээгүйг мэддэг болсон

Avatar

dsafsdf 2023-10-20 103.168.179.132

za daa hudlaa daa. uridnii aldaanuud n ta nart bolomj olgohgui

Avatar

Нэргүй 2023-10-20 202.126.90.13

Маш зөв дэмжиж бна

Avatar

Ме 2023-10-20 66.181.182.221

АНамын гавьяаг хүмүүс мартсан л даа. Мал,газар,байр,гадаад паспорттой болгоно гэхэд бүгд л үлгэр гэж бодож бсан. Биелж. Гэхдээ АН бас хулгайч,худалч,луйварчид цөөнгүй бна,тэд нараасаа салчих болдоггүй юм уу?Ялаад маш тохиромжгүй томилгоонууд хийдэг. ГХО ихтэй,долларын ханш тогтвортой бхад Уул уурхайн сайдаар поп ганхуягийг томилох жишээний.

Avatar

Зочин 2023-10-20 66.181.186.185

Энэ хүний үгэнд үнэн бас худал зүйл байна. Юу үнэн бэ гэвэл, эх орон ард түмнээ бус хувийн эрх ашгаа өмнөө тавьсан дарга нэртэй хувалзнууд сүүлийн 30 жилд МАН-д ч, АН-д байсаан. Юу худал вэ гэвэл, социалист нийгмийн тогтолцоод хамаг бурууг өгч байна. Харин ч тэр үед ийм олон ажилгүй, хоосон толгойтнууд олон байгаагүй. Аль ч салбарт ард түмний гараар бүтээн байгуулалт буцалж байсан.

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.190.161

Монголчуудын амьдрал ямар байна, хөгжилгүй Азийн 45 улсаас 43 р байр байгаа нь Оюуэрдэнэ мэтийн НЯНГАР-уудыг гаргачаад нөгөөдүүлээрээ 5 ын тооны үлгэр яриулаад хэзээ нэгэн цагт хийх байх амьдрал сайжруулах байх гэдэгт итгэсээр ирсэнд байна. Халамжийн бодлого давамгайлсан МАН-ын засаглал малнуудаа номхон хүлцэнгүй байлгахад л чиглэлтэй

Avatar

зочид 2023-10-20 66.181.177.175

ЭНХАЙХАН ЭЛБЭГДОРЖ, БАЯРЦОГТ ЭРДЭНЭ МЭТИЙН ЭЛЭГДСЭН ХЭМХЭРХИЙ ПЯНЗАА ХОГ ДЭЭР ХАЯЖ ОРН ГЭРЭЭ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ АН ХЭЗЭЭ Ч ӨӨД НАР ХАРАХГҮЙ ШҮҮ. ТҮМНИЙ БОДОЛ СЭТГЭГДЭЛ, ХАНДЛАГЫГ БОИТОЙ МЭДРЭЭЧЭЭ АН АА

Avatar

ГАНТӨМӨР БА АН -ЫН ЛИДЕРҮҮДЭД 2023-10-20 66.181.177.175

ГАНТӨМӨР ӨӨ, ЭНЭ ДУРДСАН ХЭДЭН ЗҮЙЛИЙН ТӨГСГӨЛД НЬ ҮҮНИЙГ ЗАСАХ ГОЛ СТРАТЕГИ, ХЭМЖҮҮР, ЗОРИЛТОТ ТӨСЛҮҮДЭЭ ДУРДААЧЭЭ. ТЭГЭХГҮЙ ХИЙ ШҮҮМЖЛЭЭД ЯАХ ЮМ БЭ, ТЭРТЭЙ ТЭРГЙ ТҮМЭН ЭДГЭЭРИЙГ МЭДЖ БАЙГАА. ЕРӨӨСӨӨ ОДОО АН ТӨРД ГАРВАЛ ЯГ ЯМАР ӨӨРЧЛӨЛТ, АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЮУ ХИЙХ ПРАГМАТИК БОДИТОЙ ЗҮЙЛЭЭ Л ЯРЬ. ООО ИЙМ БОЛСОН ИЙМ МУУ ҮЗҮҮЛЭЛЭЛТ-СТАТИСТИКИЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛЖ ИЙМ БОЛГОНО. ҮҮНИЙ ТУЛД ИНГЭН ТЭГНЭ ГЭДГЭЭ Л ИЛ ТОД ГАРГАЖ ТАВЬ. ТЭГЭХГҮЙ БОЛ БАХЬ БАЙДАГ МАН ХӨДӨӨГИЙН МУНХАГУУДЫН ТОЛГОЙГ УГААСААР Л ОЛОНХИ

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.160.18

Монгол төрөөс хол байгаарай газрын гайнууд

Avatar

иргэн. 2023-10-20 66.181.178.208

эх ороноо гадныхантай хувааж идэж байгаа хүмүүст бид яаж итгэх юм бэ.

Avatar

Иргэн 2023-10-20 139.5.217.186

Одоо тэгээд Баярцогт та 2т итгэх үү?

Avatar

mgl 2023-10-20 103.9.90.130

ta nar 33 jil mongoliin esreg ajillaj uls orniig suiruulsen odoo buur baihgui bolgoh sanaatai bgaag chini bid medne zugeer l z**l

Avatar

Хотын уугуул иргэн 2023-10-20 103.212.116.97

Цаашаа зайл. Та нар Монгол улсыг Барууны орнуудын колони улс болгох гэж байгаа. Та нар 1996-2000 онд засгийн эрхэнд гараад Өмч хувьчлал нэрээр Монголын ард түмний бүтээн байгуулсан 3000 гаруй аж үйлдвэрийн газруудыг дампууруулж үгүй хийсэн. Танай хуж,аа Энхсайхан чинь импортын татварыг тэглэж Үндэсний үйлдвэр эрхлэгчдийг элгээр нь хэвтүүлсэн. Цааш нь ярих уу..яахав Ахиж Та нарыг хэзээ ч Засгийн эрхэнд гаргахгуй. Тарвагдоржоо аваад тэр Америк руугаа зайлцгаа, ардчиплын нэр барьсан пяздукнууд.

Avatar

mgl 2023-10-20 103.9.90.130

ulin hutsaj hun huurah gesen sanaagaa boli ta nariig medne zugeer l mongoloos z**l muu hujaa nar

Avatar

ЭЛБЭГДОРЖИЙН БӨГСНИЙ АЛЧУУР 2023-10-20 103.111.68.3

ЭЭДЭЭ МӨН Ч БҮЛТРЭХ ЮМ ДАА,ИНГЭЖ БАЙГААД Л ЗАСАГ АВААД ТӨРИЙГ ТУЙЛДУУЛЖ СҮҮЛДЭЭ ТЭТГЭВЭР ТАВИХ МӨНГӨӨ ГАДНЫ БАНКНААС САЙХАНБИЛЭГ ЗЭЭЛЖ ТАВЬЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ ХАРЬ ГАРИГААС ИРСЭН ЮМ ШИГ ЯРИХ ЮМ ЭНЭ ХҮН ӨӨРӨӨ ЭНЭ ТОГООНД ОЛОН Ч ЖИЛ САЛБАРЫН САЙД ХИЙЖ БОДЛОГО ТОДОРХОЙЛОЛЦОЖ ЯВСАН ШҮҮ ДЭЭ. АН ЗАСАГТ ГАРВАЛ АСУУДЛЫГ ЭД БИШ ЭЛБЭГЭЭ ЖУНАЙ М. ЭНХБОЛД САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ НАР Л УДИРДАНА ШҮҮ ДЭЭ.ТЭГЭХЭЭР АН-Д ЭНЭ ЗАСАГ ГЭЖ ЯРИХ ЯМАРЧ ЭРХ БАЙХГҮЙ ЭЭ ТЭД ЮУ ХИЙДГЭЭ ХАРУУЛСАН ЧАДАХГҮЙ,ЭДНИЙ ОРОНД ХАРИН ХҮН НАМ

Avatar

Байгаль ОРчны Доройтол 2023-10-20 203.98.76.4

Одоо мал нь хэт өсөөд Байгаль орчны доройтол, цөлжилт боллоооо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж