ЕБС-ийн сурагчдад 1 долларын хоол өгөх боломж бүрдэв

ЕБС-ийн сурагчдад 1 долларын хоол өгөх боломж бүрдэв

ЕБС-ийн сурагчдад 1 долларын хоол өгөх боломж бүрдэв

Бүгд найрамдах Франц улсаас Монголд суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн Монгол Улс “Сургуулийн хоолны эвсэл”-д нэгдсэн талаар мэдээллээ. Хүүхэд бүрт эрүүл, тэжээллэг хоол хүнс өгөх нь тэдний өсөлт хөгжилд хамгийн чухал. Францын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Сургуулийн хоолны эвслийн анхдугаар чуулга уулзалт энэ долоо хоногт үргэлжилж буй.

Монгол Улс Сургуулийн хоолны эвсэлд энэ оны аравдугаар сарын 5-нд нэгдэх амлалт бичгээ өгч, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гарын үсэг зуран баталгаажуулсныг мэдэгдэж, энэхүү санаачилгыг дэмжиж нэгдсэн гишүүн улс орнуудтай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Энэхүү эвсэлд нэгдэн орсноор олон улсын жишиг шим тэжээлтэй хүнсийг хүүхдэд хүргэхээс гадна сурагчдын нэг өдрийн үдийн хоолны зардлыг нэг ам.долларт хүргэх боломж нөхцөл бүрдэх юм.

Монгол Улс 2006 оноос ерөнхий боловсролын сургуулиудад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. "Үдийн цай"-г сурагчдад шаардлагатай шим тэжээлтэй болгох зорилгоор 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталж, 2021 оноос үдийн цайг хоол болгож өргөжүүлсэн. Гэхдээ нэг өдрийн сурагчийн хоолны дүн нь 1500 төгрөг. Өнөөгийн нөхцөлд 1500 төгрөгт багтааж сурагчдад шим тэжээлтэй халуун хоол өгнө гэдэг боломжгүй зүйл.

Сурагчид өдрийн хамгийн идэвхтэй цагт мэдлэг авахаар сургуульдаа олон цагийг өнгөрүүлж байгаа. Гэвч өдрийн хоолондоо цадахгүй байх, өлдөх зэрэг асуудал үүсдэг болохыг сургуулиудын эмч, хоолзүйчид хэлдэг.

Үүнтэй маргахын аргагүй. Хувийн сургуулиуд сурагч бүрээс хоолны мөнгө төлбөрөөс нь гадна авдаг. Нэг өдрийн хоол нь 6500-10500 төгрөгийн дундаж үнэтэй байдаг бөгөөд энэхүү хоол нь уургаар баялаг шим тэжээлтэй, иж бүрдэл байдаг байна. Харин улсын сургуулиуд үдийн хоол өгөхдөө сурагчдаас мөнгө авдаггүй. Ирэх 2024 оны төсөвт бага ангийн сурагчдад олгох хүүхдийн үдийн хоолны зардлыг хувийн хэвшлийн сургуулиудаас бүрэн хасаад буй. Тодруулбал, Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэн батлахдаа бага ангийн сурагчдад олгох үдийн хоолны зардлыг хувийн сургуулиудад олгохгүй байхаар хуульчилжээ. Нэг талаар энэ нь Үндсэн хуульд заасан иргэн бүрийн тэгш эрхийг зөрчиж байгаа ч олон хүн үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа юм. Улсын хэмжээнд 380 мянга гаруй 1-6 дугаар ангийн сурагч үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг.

Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдыг үе шаттайгаар үдийн хоолны үйлчилгээнд хамруулахаар төлөвлөсөн хэдий ч тогтвортой хүнсний хангамжийн тогтолцоо, хоол үйлдвэрлэлийн орчин нөхцөл, хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг салбар яамнаас онцолсон.

Мөн дэлхийн нийтийг хамарсан Covid-19 цар тахлын эдийн засгийн сөрөг үр дагавар зэргээс шалтгаалан дунд буюу 6-9 дүгээр анги болон ахлах 10-12 дугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол”-ны үйлчилгээнд хамруулах хугацаа тодорхой хугацаанд хойшлоод байгааг мэдэгсэн юм.

Хууль эрх зүйн хүрээнд тодорхой ахиц гаргаж, Ерөнхий боловсролын сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан. Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан 20 гаруй холбогдох баримт бичгийг гарган хэрэгжүүлж байна. Түүнчлэн, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод сурагчдын хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээрх зорилтууд тусгагдсан. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд сургуулийн гал тогооны орчин нөхцлийг сайжруулах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, тэдний цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хүнсний хангамжийн оновчтой хувилбарыг бий болгох зэрэг шийдвэрлэх асуудал байгааг Францад болж буй “Сургуулийн хоолны эвсэл”-ийн анхдугаар чуулганаар мөн онцолжээ.

Сургуулийн хоолны эвсэл нь дэлхийн 87 гишүүн улс, Европын холбоо, Африкийн холбоог нэгтгэсэн байгууллага.

Дэлхий дээр хүнсний аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй 349 сая хүн байгаагийн 153 сая нь хүүхэд, залуучууд байна. Сургуулийн хоол нь энэхүү байдлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Сурагчдын үдийн цайнд нэг ам.доллар зарцуулахад эрүүл мэндийн салбарт есөн ам.долларын зардлыг хэмнэх тооцооллыг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-20 103.57.95.76

алим нь муудсан алимуудаа

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.190.110

өвчлөл хэрээс хэтэрч байгаа юм болов уу 10н хэдээр нь эмнэлэг барина гэж байна ш дээ

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.190.110

удахгүй ерөнхийлөгчөөр тогооч хүн болох юм байлгүй дээ болохгүй юм байхгүй л дээ зөв бодлого л явужлах хжрэгтэй ш дээ урьд нь монголын ард түмэн талхаа хольцтой нь идээд болоод л байсан эрүүл. үнэтэй хоол өгч хүүхдийн эрүүл мэндээр тоглохоо болихыг хүсье

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.190.110

хичээлийг нь хийлгэхгүй юм идүүлээд байх юм одоогоос 20 30 жилийн өмнө бид хичээл дээр хоол идэхгүйгээр нэг нэгийгээ дарамтлаад үзсэн киногоо яриад хөгтэй байсан шүү ха ха шүү аав ээжийнхээ асрамжинд сайхан л байлаа ш дээ талх тасраад

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.190.110

монгол улс хоолны орон болсон байна ш дээ зарим хүмүүсийн гөвьяа байж л байгаа байх даа

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.190.110

хоол хоолны мөнгө яах вэ цалин тэтгэвэрээ нэмэх хэрэгтэй ш дээ

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.190.110

хүүхдүүдийг идэж сургаж байна нэг боорцог цай байхад болно ш дээ бушуухөн гэр лүү нь явуулах хэржгтэй хоол хийгээд ходоод ажиллуулаад хоолны газраа сургуулийн гаднө талд ажиллуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.190.110

тмйм биз дээ хүмүшс ээ дуугүй 2 боорцог цай өгчиж чадахгүй юун их маргадаг юм бэ

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.184.194

энэ сайн үйлст ашиг хөөгчид хээл хахуул албан тушаал бие өгөгч нарын цараай бүү байгаа сай эд нар оролцог байх вий

Avatar

Нэргүй 2023-10-20 103.10.21.9

лаларуудаа ядаж 10мянга хоол өгөөч ээ

Avatar

Нэргүй 2023-10-20 213.87.133.109

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-20 202.55.188.34

Хүнсний хувьсгал гэж хуцаж байгаад үнийн хувьсгал хийсэн үед үдийн хоол үлгэр болно

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.190.110

битгий хуцаад байгаач чиний хоолыг идчээд бүтэн өдөр сургууль дээр байх уу чи өөрөө бай

Avatar

Нэргүй 2023-10-20 43.242.243.124

ene huuhduud targalaad bga chini bas surguuliin hooltoi holbootoi shu yamarch chanargui guril huumul boortsog ugd tegd hool ni yamarch chanar bhgui

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.190.110

ta bid hoyr gaigui zuil yriad baih ym a

Avatar

Бадарч тахар 2023-10-20 103.57.95.83

Амёрикийн сурагчид өдөрт 100 долларын хоол иддэг юм !

Avatar

Зочин 2023-10-20 202.179.25.118

Бадарчаа балай авлаа даа чи. 100 доллараар хоол иддэг нь нээрээ үнэн гэсэн.ккк

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.190.110

eeree tom restorantai hun'baih daaz

Avatar

Нэргүй 2023-10-20 66.181.190.110

hiisen hooloo hurdan borluulahin telee

Avatar

бат 2023-10-20 66.181.176.148

сургууль цэцэрлэгийн мөнгийг эцэг эхээс нь ав. халамжаа хийж чадаргүй байж нэрэлхүү даргатай. Гол нь хүүхдүүд сайн хоолшихгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж