
Сонирхуулахад, DHL сүлжээ сүлжээ компани нь агаарын болон далайн ачаа тээвэрлэлт, аж үйлдвэрийн ба төслийн тусгай ачаа тээвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч 40 жилийн туршлагатай байгууллага. Өдөр бүр дэлхийн 220 улсад DHL–ийн 170 мянган ажилчид, 72 мянган тээврийн хэрэгсэл, 400 онгоц, 120 мянга гаруй чиглэлд ажилладаг байна.
Тиймээс Монгол Улс сүүлийн жилүүдэд нилээд эрчимтэй хөгжиж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна гэж үзэн DHL компаний зүгээс Монголыг өөрийн нэг салбараа болгохоор хөрөнгө оруулалт хийж, энэхүү өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг чанартай үйлчилгээгээр хангах зорилгоор Монгол дахь салбарыг нээсэн аж. Тус компани нь Ази, Америк, Европ, ОХУ, БНХАУ болон дэлхийн бусад улс орнууд руу, мөн дотооддоо ложистикийн үйл явц болох ачаа хүлээн авах, хүргэх үйлчилгээг хэрэглэгчиддээ цаг алдалгүйгээр түргэн шуурхай, найдвартайгаар хүргэдэг байна.
П.Наран