Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд Газын зурваст цохилт өгсөн. Үүнээс хэдхэн цагийн дараа АНУ байлдааны хөлөг онгоц, нисэх онгоцуудаа бүс нутаг руу илгээж эхэлжээ. Энэ нь шаардлагатай тохиолдолд Израильд тусламж үзүүлэх зорилготой. Тэгвэл энэ долоо хоногийн Мягмар гаригийн байдлаар бүс нутгийг чиглэсэн хөлөг онгоц, цэргүүдийн тоо улам нэмэгджээ.
АНУ-ын нисэх онгоц тээгч нэг хөлөг хэдийнэ Газар дундын тэнгист байрласан. Тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц болон нисэх онгоц тээгч дахин нэг хөлөг АНУ-аас гараад бүс нутгийг чиглэн явж байна. Түүнчлэн Ойрхи Дорнодын ойролцоох АНУ-ын цэргийн баазуудад хэд хэдэн нисэх онгоц байрлуулжээ.
Мөн АНУ-ын тусгай хүчнийхэн Израилийн цэргийнхэнтэй төлөвлөлт, тагнуулын чиглэлээр хамтран ажиллаж байна.
Онгоц, цэргүүдийг байрлуулснаас гадна АНУ зэвсгийн тусламж ч үзүүлсэн. Тухайлбал, Мягмар гаригийн байдлаар Израильд АНУ-ын таван удаагийн зэвсгийн тусламж ирээд байна.
Шаардлагатай үед бэлэн байхаар 2000 цэргийг бэлтгэхийг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин тушаажээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ