НӨАТ-ын буцаан олголт өндөр хэрэглээтэй иргэдэд очно

Хуучирсан мэдээ: 2023.10.19-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын буцаан олголт өндөр хэрэглээтэй иргэдэд очно

НӨАТ-ын буцаан олголт өндөр хэрэглээтэй иргэдэд очно

НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг Сангийн сайд Б.Жавхлан боломжгүй хэмээн тайлбарлаж буй. Түүнээс энэ асуудлаар тодруулахад “Эдийн засгийн хямралтай хүнд үед НӨАТ-ын орлого биднийг авардаг. Уул уурхайн орлого биднээс шалтгаалахгүй гадаад үнээс шалтгаалж хэлбэлздэг, савлагаатай байдаг.

Тиймээс аль болох тогтвортой орлогоор оролдохгүй байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ ийм татварын бодлоготой явж ирсэн. Бид урсгал сөрж давхиад, сонгуульд зориулсан агуулгаар татварын бодлогоо хөндөж огт болохгүй.

Манай нийт НӨАТ-ын орлого 6.4 их наяд. Үүний 4 их наяд нь гаалийн НӨАТ байдаг. Үлдсэн нь дотоод худалдаа буюу иргэдийн төлдөг НӨАТ-ын орлого байгаа юм. НӨАТ-ын 4 их наядын орлогын 60 хувийг НӨАТ төлөгч, өндөр хэрэглээтэй 10 хувь нь бүрдүүлж байдаг. Эргээд урамшууллыг тавилаа гэхэд 60 хувь нь дээр дурдсан 10 хэсэг очно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, 20 саяын НӨАТ-ын буцаан олголт авдаг хэсэг 50 саяыг авна гэсэн үг. Ер нь татвартай холбоотой асуудлыг нэг харах хэрэгтэй. Төсөв гэдэг чинь төрийн үйл ажиллагааг доголдуулахгүй, тасалдуулахгүй явуулж байх ёстой үндсэн үүрэгтэй. Түүнийг татварын орлогоор бүрдүүлдэг. Төр байвал татвар байна. Татварын үндсэн суурь асуудлаа санал асуулгаар шийддэг болбол цаашдаа олон эрсдэлд орно. Татвар төлөх үү үгүй юу ? гэж танаас асуухад хандлага ямар байх нь ойлгомжтой шүү дээ. 100 мянга биш 3.4 сая хүн дэмжихэд гайхах зүйлгүй. Би ганцаараа бодлогоо хамгаалж тайлагнаад, ардын дайсан болж үлдэх байх” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж