"Авлига хорооллыг нураах асуудлыг шүүх хамгаалаад байгаа юм билээ”

Хуучирсан мэдээ: 2023.10.19-нд нийтлэгдсэн

"Авлига хорооллыг нураах асуудлыг шүүх хамгаалаад байгаа юм билээ”

"Авлига хорооллыг нураах асуудлыг шүүх хамгаалаад байгаа юм билээ”

Авлига хороолол буюу "Aqua garden"-ийг нураах асуудлаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Барилга хот байгуулалтын яамнаас зөвшөөрлийг нь цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Зөвшөөрлөө авахдаа зөрчил гаргасан эсэхийг хууль хяналтын байгууллагатай хамтраад шалгаж байгаа. Авлига хорооллыг буулгах талаар Нийслэлийн засаг даргын захирамж гарсан. Мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлснийг шүүхэд өгсөн байх гэж ойлгож байна. Тодорхой хугацаа байдаг байх. Тэр хугацаанд холбогдох арга хэмжээг авна. Байшин барилга нураах асуудлыг орон нутаг шийдвэрлэхээр заасан. Тиймээс гаргасан шийдвэрийн дагуу нураах арга хэмжээг авах байх гэж бодож байна.

Нураах асуудлыг шүүх удаа дараа хамгаалаад байгаа юм билээ. Түүнчлэн, Сэлбэ голын голдиролд баригдсан “S outlets” дэлгүүрийг нураах ажил нийслэл дээр явагдаж байгаа гэж ойлгож байна. Мэдээж, авлига хорооллыг нураавал иргэдэд нөхөн олговор олгох асуудал зайлшгүй хөндөгдөнө. Төсвөөс шийдвэрлэхийг мэдэхгүй. Ямар ч байсан иргэд хохиролгүй байх ёстой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж