Газын зурвасыг үргэлжлүүлэн бөмбөгдсөөр байх юм бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэж Ираны топ албан тушаалтнууд Даваа гаригт мэдэгджээ.
"Сионизм дэглэм Газын зурваст ямар нэгэн арга хэмжээ авахыг Эсэргүүцлийн фронтын зүгээс зөвшөөрөхгүй. Бид Газын ард түмний эсрэг үйлдсэн дайны гэмт хэрэгт хайхрамжгүй хандаж чадахгүй. Эсэргүүцлийн фронт нь дайсантай урт хугацааны дайн хийх чадвартай. Ойрын хэдэн цагийн дотор Эсэргүүцлийн фронтоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэж найдаж байна" гэж Ираны Гадаад хэргийн сайд Хуссейн Амирабдоллаиан хэлэв.
Түүнчлэн Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси Даваа гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй утсаар ярьжээ. Энэ үеэрээ тэр Израиль, Палестины мөргөлдөөн хил даван халих магадлалтай гэж хэлсэн байна.
Ираны эрх баригчид Палестиныг дэмжиж байгаа. Гэхдээ Эсэргүүцлийн фронт нь эрх баригчдаас тусдаа бие даан шийдвэр гаргана гэдгийг Эбрахим Раиси хэлжээ.
Ираны дээд удирдагч Аятолла Аль Хаменей Мягмар гаригт хэлэхдээ "Хэрвээ Израиль Газын зурвасыг үргэлжлүүлэн бөмбөгдсөөр байвал дэлхий дахины исламын хүчнийг хэн ч зогсоож чадахгүй. Газын зурваст палестинчуудын эсрэг геноцид үйлэж байгааг дэлхий дахин харж байна. Бид хариу үйлдэл үзүүлэх ёстой" гэв.
Ираны Хувьсгалт гвардийн ерөнхий командлагчийн орлогч Али Фадави ч бас ижил мэдэгдэл хийжээ. "Хэрэв Израиль улс Газын зурвасыг бөмөгдөхөө зогсоохгүй бол зэвсэгт этгээдүүд дахин халдлага үйлдэхийг анхааруулж байна. Сионизмын эсрэг энэхүү хорт хавдрыг дэлхийн газрын зургаас устгах хүртэл халдлага үргэлжлэх болно" гэж Мягмар гаригт хэлсэн байна.
Эх сурвалж: FOX NEWS
Холбоотой мэдээ