"3.3 сая хүн амтай улсад орон гэргүй 2000 хүн байгаа нь өндөр тоо"

"3.3 сая хүн амтай улсад орон гэргүй 2000 хүн байгаа нь өндөр тоо"

"3.3 сая хүн амтай улсад орон гэргүй 2000 хүн байгаа нь өндөр тоо"

Улсын хэмжээнд орон гэргүй 1000 гаруй иргэн бий. Тэдний одоогийн нөхцөл байдал, эрүүл мэнд, нийгмийн бодлогын талаар өнөөдөр /2023.10.19/ холбогдох албаныхан хэлэлцлээ.


"ОРОН ГЭРГҮЙ ИРГЭДИЙН 90 ХУВЬ НЬ АРХИНЫ ХАМААРАЛТАЙ"

Нийгмийн хамгааллын тусгай төвийн сэтгэл зүйч Б.Батцэцэг:

-Бид орон гэргүй иргэдийн сэтгэл зүйн байдлыг судлахаар 2021-2022 онд 500 гаруй иргэнээс судалгаа авсан. Уг судалгаагаар орон гэргүй иргэдийн 90 хувь нь архины хамааралтай байсан. Тэдний архинд донтох болсон гол шалтгаануудын нэг нь гэр бүл салалт байдаг. Гэр бүлээсээ салсан ганцаардсан байдлаа даван туулж, сэтгэлээ тайтгаруулахын тулд архи хэрэглэж эхэлдэг. Архи уугаад ирэхээр эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн давхар гэмтэж байдаг. Өөрийгөө бодитоор үнэлэхээ болих, хариуцлага хүлээх чадваргүй болох, өөрийгөө батлан харуулах хүсэл бий болох зан араншин тод илэрдэг. Нөгөө талаас эдгээр иргэд дотогшоо чиглэсэн сэтгэл зүйтэй, нээлттэй бус хүмүүс байдаг. Тиймээс өөрийн жаргал, зовлонгоо бусадтай бус архитай хуваалцдаг гэсэн үг. Энэ үед орон гэргүй хүмүүст архины хордлого тайлах эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх шаардлагатай.

Мөн архи уудаггүй клубт хамруулж, өөртөө итгэлтэй болох, өөрийн байр сууриа олж авах зэрэг шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ.

Орон гэргүй болж болзошгүй, зориулалтын бус орон сууцанд амьдарч байгаа иргэд гэж бий. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хямрахад л тухайн гэр бүл задарч, гишүүд нь орон гэргүй болох эрсдэлтэй. Тиймээс албаныхан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилладаг юм.

"ОРОН ГЭРГҮЙ 251 ХҮНИЙГ ХЭВИЙН АМЬДРАЛД ШИЛЖҮҮЛСЭН БОЛОВЧ 1686 ХҮН ШИНЭЭР НЭМЭГДСЭН"

Нийгмийн хамгааллын төвийн ахлах арга зүйч Б.Нэргүй:

-Халамжийн хууль, дүрэмд нэг сараас дээш хугацаагаар гэр орондоо очихгүй, гадуур тэнэж буй иргэнийг орон гэргүй иргэн гэнэ гэж тусгасан. Бид сүүлийн найман жилийн хугацаанд нийт 3014 орон гэргүй иргэнийг төвд байрлуулан зохих үйлчилгээнд хамруулж, 634 иргэнийн бичиг баримтжуулж, 1000 иргэнийг ажлын байранд зуучилж, 251 иргэнийг бие даасан амьдралд шилжүүлэн ажилласан. Гэтэл энэ хугацаанд 1686 иргэн орон гэргүй болж, шинээр бүртгэгдсэн.

Мэргэжилтнүүд маш их хүчин чармайлт гаргаж, эдгээр иргэдийг нийгэмшүүлэхээр дахин шинээр олон тооны иргэн орон гэргүй болж нэмэгдсэн статистик гарсан. Энэ бол нийгмийн асуудал юм. Тийм учраас энэ удаагийн хэлэлцүүлгийн зохион байгуулж байна.

Орон гэргүй, тэнэмэл иргэд улсын тоо бүртгэлд бүртгүүлсэн хэдий ч бичиг баримтгүй учраас төрийн үйлчилгээ авч чаддаггүй. Бид жил 3-5 орон гэргүй хүнийг ахмадын асрамжийн төв рүү шилжүүлдэг. Энэ жил гурван хүн ахмадын асрамжийн төв рүү очсон.

"3.3 САЯ ХҮН АМТАЙ УЛСАД ОРОН ГЭРГҮЙ 2000 ИРГЭН БАЙГАА НЬ ӨНДӨР СТАТИСТИК"

МУИС-ийн Социологи нийгмийн ажлын тэнхимийн дэд профессор Я.Отгонбаяр:

-Орон гэргүй иргэдийн асуудал нэг улс орны асуудал бус дэлхийн нийтийн сэтгэлийг зовоож байна. Орон гэргүй хүмүүсийг хэрхэн нийгмийн амьдралд оруулах вэ, яаж мэргэжлийн чиг баримжаа олгох вэ зэрэг асуудал тулгамдаж буй. Олон улсад эдгээр хүмүүсийг орон байр, ажлын байраар хангах туршлага, арга зүйг хэрэгжүүлж байна. Орон байртай болж, өөртөө итгэлтэй, бие даан амьдрах чадвартай болдог. Тиймээс хямд өртөгтэй орон сууцаар хангах шаардлагатай байдаг.

Монгол Улсын хувьд 5-6 төрийн бус байгууллагын байр, нэг улсын байранд байршуулж, үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр төв нь орон гэргүй иргэдийн зөвхөн 20 хувьд нь үйлчилдэг учраас орон байр хүртээмжгүй байна.

Нийслэлийн цагдаагийн газар холбогдох байгууллагуудтай хамтран өнгөрсөн 2016 онд орон гэргүй хүмүүсийг албан ёсоор тоолсон. Тэр үед 1645 хүн нийслэл хотод байна гэж тоолсон бол өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2000 орчим хүн орон гэргүй байна гэдэг статистик байгааг харлаа. Улсын 3.3 сая хүн амтай харьцуулахад энэ статистик өндөр тоо юм. Өнөөдөр 125 сая хүн амтай Япон улсад 4000 хүн орон гэргүй байна. Азийн орнуудаас БНСУ орон гэргүй иргэдэд дэмжлэг үзүүлэх хуулийг 2002 онд баталж, хэрэгжүүлээд явж байна. Байр сууцаар хангасан, эрүүл мэнд, боловсрол, ажлын байраар дэмжлэг үзүүлдэг байгууллагууд байдаг.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-19 188.162.254.19

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-10-19 139.5.216.156

Монголын хувьд архичид л орон гэргүй байгаа

Avatar

Нэргүй 2023-10-19 213.87.135.37

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-19 202.9.40.47

Архидаад л халамжаар амьдраад л нам дагаж улс төржиж гүйгээд байхад яаж амьдрал нь сайн байх вэ. Сурч мэдэх боловсрох тухай огт бодохгүй байна. Муу муухай болгоныг урлага, хэвлэл мэдээллийн байгууллагууд суртчилаад ард түмнээ уриалаад байна. Фейсбүүк гэж сэтгэцийн өвчтэй хүмүүсээр дүүрсэн газар байна. Надад тийм юм байхгүй. тэнэг тэнэг юм ярьцгаагаад нөгөөдүүл нь үзээд сууж байдаг юм байна лээ. Ардчилсан капиталист нийгэмд мөнгийг л тахин шүтдэг жамтайгаас хойш яая гэхэв

Avatar

Иргэн 2023-10-19 139.5.217.222

Болорсувд гуай яагаад хүний эрх зөрчиж нүүрээ нуугаад байгаа хүний зургийг аваад байна??? Иймэрхүү бүдүүлэг байхаа л больчих

Avatar

Нэргүй 2023-10-19 202.21.107.5

ЭНЭ НӨХДҮҮДИЙГ ХӨДӨӨ УУРХАЙД АЖИЛЛУУЛ.. ХУАРАНД БАЙРЛУУЛААД…ТЭНДЭЭС ЕРӨӨСӨӨ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж