"Blackpink"-ын Ружэ "Columbia Records"-той гэрээлж магадгүй

"Blackpink"-ын Ружэ "Columbia Records"-той гэрээлж магадгүй

"Blackpink"-ын Ружэ "Columbia Records"-той гэрээлж магадгүй

"Blackpink" хамтлагийн "YG Entertainment"-тай байгуулсан долоон жилийн гэрээ өнгөрсөн наймдугаар сард дууссан. Хамтлагийн гишүүдээс ганцхан Ружэ л гэрээгээ үргэлжлүүлнэ гэсэн мэдээлэл өмнө нь гарсан билээ. Үлдсэн гурван гишүүн өөр агентлагтай гэрээлсэн ч жилд зургаан сарыг "Blackpink" хамтлагийн үйл ажиллагаанд зориулна гэжээ.

Гэвч Парис хотод "Columbia Records"-ын гүйцэтгэх захирал Рон Перритэй уулзаж байгаа Ружэгийн зураг Даваа гаригт цахим сүлжээнд нийтлэгдсэн нь шуугиан тариад байна. Үүнээс улбаалаад Ружэг Америкийн компанитай гэрээлнэ гэсэн цуу яриа гарчээ.

АНУ-д төвтэй "Columbia Records" нь Селин Дион, Бейонсе, Адель, Харри Стайлс зэрэг поп урлагийн томоохон төлөөллүүдтэй хамтарч ажилладаг.

Ружэ "Columbia Records"-той хамтран соло албум гаргаж магадгүй гэсэн таамаг ч байна. Учир нь К-попын олон ч уран бүтээлч дэлхий дахины сонсогчдыг татахын тулд АНУ-ын компаниудтай хамтарч ажиллаж байсан.

Түүнчлэн хамтлагийн гишүүн Лизаг авч үлдэхийн тулд "YG Entertainment" маш их хичээж байгаа гэж "Korea Herald" хуудас мэдээлэв. Зүүн өмнөд Азийн хөгжмийн агентлагуудаас Лизад 50 тэрбумаас 100 тэрбум вон хүртэлх үнийн дүнтэй гэрээний саналууд иржээ. Хамтлагийн зарим гишүүн хувьдаа агентлаг байгуулахаар ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл ч байна.

Дашрамд дурдахад, "Blackpink"-ын гэрээ дуусч, гишүүд гэрээ байгуулахгүй болсон гэх мэдээллийн дараа агентлагийн хувьцаа 13.28 хувиар унасан. Агентлагийн зүгээс юу ч бүрэн шийдэгдээгүй гэсэн мэдээллийг хийж байв. "Blackpink" гэрээгээ цуцалсан ч "YG Entertainment" хүчтэй суурьтай учир хангалттай хөл дээрээ тогтож үлдэж чадна гэж ажиглагчид харж байна.

Эх сурвалж: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-19 66.181.182.92

gereele gj ymr heleer bichsn ym bdee??? NARANJARGAL MANDAKH setguulchee?? oorigoo deed surguuli togsson l gj bitgii heleerie wtf naad hel us bichij bga ymndaa anhaaraache ichij uhmeeriin

Avatar

Нэргүй 2023-10-19 139.5.217.100

YG энэ хэдийг ёстой их эрхлүүлсэн. Хүссэн бүхнээ л тэр компаниас авсан биз дээ. Одоо гарцгаагаад л… YG та нараар ерөөсөө дутахгүй ээ. тэд ахиад л одууд төрүүлнэ. Чадварлаг ш дээ. Ганц нэг муу зүйлийг л өөрчилчихвөл гайхамшигтай компани

Avatar

Нэргүй 2023-10-19 103.10.21.9

солонгос хүн яах нь монголчуудад ямар хамаа байна аа .балиар юмнууд монголийн охид залуус ийг буруу зүг рүү ширээд байдаг гамшигт болсон дуу клипыг монгол улсад гаргах ийг хорих хэрэгтэй .монголчууд бид чинь хөх толботой цэлмэг хөх тэнгэр цэнэг улс цэвэр агаарт Байгалын сайханд монгол хүн болсондоо сэтгэл хангалуун явах учир юм .юун солонгос вэ зайл аа далд ор

Avatar

зочин 2023-10-19 202.131.231.26

21-р зуундаа хөл нийлүүлэн алхаачдээ, юун ч хуучинсаг үзэлтэйн бэ.

Avatar

Нэргүй 2023-10-19 213.87.135.37

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж